МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гантиг шат буюу галбирийн хальтиргаан-2

Гантиг шат буюу галбирийн хальтиргаан-2

Улаанбаатар хотод байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн барилгынхаа гадаад үзэмжид ихээхэн анхаардаг болсон нь сайн хэрэг. Нийслэл хотод маань өдрөөс өдөрт өндөр сайхан шилэн барилгууд баригдаж, их хотын өнгө зүсэнд нэмэр оруулж байгаа билээ. Гэхдээ хэлэхгүй бол болмооргүй зүйлс байх юм. Мэдээж намайг энэ тухай бичлээ гээд тэд хүлээж авах нь юу л бол. Байгууллагууд гадна талын өөрийн эзэмшлийн талбайгаа өнгөт хавтангаар бүрдэг. Зуны дэлгэр цагт эмх цэгцтэй сайхан харагдах авч өвөл цас орсны дараа жинхэнэ тэшүүрийн талбай болчихно.

Зундаа багахан бороо орчихоор бас л гулгаж уначих дөхдөг. Бусдаар бол зүгээр эд л дээ. Тэгээд дараа нь гантиг чулуун шатнууд байна. Энэ чулуун шат үзэмжийн тал дээр үнэхээр сайхан харагдах боловч жаахан цасан шамрага, намрын анхны хяруунаас эхлээд мөсөн гулгуур болж орхино. Өвөлдөө дрож наах боловч тэр нь олон хүний хөлөөр дорхноо будаа болчихож байгаа юм. Тэгсэн бас болоогүй ээ. Үйлчлэгч нь хасах хэмийн температуртай байхад нөгөө шатаа шёткоор үрж ирээд угааж байгаа харагдах юм. Хөл муутайхан, эвгүй гишгэсэн хүн нисэн одохоор мөс тогтох нь ойлгомжтой. Өвөл болдог гэдгийг санаж ядаж гадна шатаа арай өөр материалаар хийж болдоггүй л юм байх даа.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
UULni (зочин)

дривт хийчихгүй юу. яаадий хамгийн гол нь хааз тоормос хоёроо сайн зохицуулаад мэдрэх л чухал даа.

chimeg (зочин)

tiishdee ene asuudlaa bodmoor.bi ene balai shatnuudaas bolood unaj bariad l gemtsiishdee.tegeed tanai delguurt oroh gej bgaad ingechihlee geltei bish tegeed l duugai ongorsiishdee

3apaa (зочин)

Дээр нь гишгэх гэж биш халтирч байгааг нь харах гэж хийдэгшт мэдээгүймуу?

Зочин (зочин)

yaaaaag unen!!!!!!!!!!!!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)