МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Харийнханыг шүтэх нь буюу хайран алтан амь

Харийнханыг шүтэх нь буюу хайран алтан амь

Монголчуудын хамгийн ойлгомжгүй сонин храктерын нэг нь гаднынханыг бурханчлан шүтдэг явдал юм. Энд тэндхийн гудамж, баар саванд гадны хэн нэгэн явж байх юм бол хэдэн хүүхнүүд нь танилцах гэж гүйгээд, зарим харчууд нь жигтэйхэн баян улсууд шиг дайлж цайлаад сууж байх энгийн үзэгдэл болчихсон нь маргашүй үнэн. Гадаадаас эмч нар ирж үнэгүй оношлогоо хийнэ гэсэн мэдээллийг маш шуурхай хүлээж аваад уртаас урт дараалал үүсгэн хонон өнжин зогсоно. Ёстой үнэгүй юм байвал хор ч байсан яахав гэдэг шиг. Газар нутгийнхаа бараг ЕР гаран хувийг гадныханд хайгуулын болон олборлолтын лиценз нэрээр өгчихсөн. Нөгөө хэд нь ёстой дураараа дургиж, ойг нь огтолж, гол мөрдийг нь ширгээж, ард түмнийг дээрэлхэнэ.

Зарим нэг томхон компани нь гадаад мэргэжилтнүүд бол жинхэнэ мундаг байдаг юм гээд өчнөөн өндөр цалинг амлаад урьж ажиллуулдаг. Гайгүйхэн шиг хоол идчих санаатай аль нэг ресторанд ороход "Өө, Монголчууд" гэсэн байдалтай хайш яйш үйлчилдэг хэрнээ шар толгойтой европ эсвэл орсгой шүдтэй хужаа, онигор нүдтэй солонгос ороод ирэхээр хөлийн улыг нь долоох шахан гүйлдэнэ. Улсынхаа нийслэлд хоол идэх зуураа инээлдэж хөхрөлдөж болохгүй. Ер нь энэ гадныханыг ингэж үхэн хатан шүтэж амьдраад байгаа нь яваандаа юу болж хувирах бол. Оны өмнөхөн хэсэг нөхдийн хамт нэг ресторанд орж хоол идэх болсон юм. Мэдээж бид инээлдэж, хөхрөлдөж тааваараа сууж байлаа. Гэтэл хажуугийн ширээнд сууж байсан нэг авгай бид нарыг чимээгүй бай гэж ирээд жигтэйхэн загнасан юмдаг. Бид хэд ч яаж зүгээр байхав. Хариу хэд гурван үг хэлсэн л дээ. Үнэндээ тэр авгай хэдэн халтар солонгостой хооллож байсан юм.

Харын өмнөөс шар гэгчээр тэр авгай үнэхээр тэнэг үйлдэл гаргасан юмдаг. За энэ ч яахав. Сэдвээсээ баахан хальтирчихлаа. Саяхан солонгосын хөрөнгө оруулалттай Сонгдо гэдэг эмэнэлэгт наймхан настай хүүхдэд гурван удаа хагалгаа хийжээ. Оношоо буруу тавьж, мухар олгойн өрөвсөлөө гээд эхний хагалгааг хийж. Дараахан нь нарийн гэдсэнд жаахан асуудал байна. Хагалгаа хийх боллоо гээд дахиад л хагалж. Наймхан настай нялх хүү энэ хооронд төдийлөн сайжрал авсангүй. Удалгүй хоёрдугаар сарын нэгэнд гурав дахь хагалгаанд оржээ. Хүүгийн ар гэрийнхэн аргагүйдэн ЭНЭШТ-д шилжүүлэн хэвтүүлсний дараа цусны халдвар болохыг нь мэдэж дахин хагалгаанд орох нь эцсийн найдвар болох тухай олж мэдсэн аж. Харамсалтай дөрөвдэх хагалгааны дараа хүү нас барсан байна. Эхний хагалгаануудыг мөнөөх СОНГДО гэгч эмнэлгийн дарга гэх 83 настай хөгшин солонгос хийжээ. 

Эх орондоо амьдрах чадваргүй болсон нэг муу хөгшин солонгос монголын ирээдүй болсон жаахан хүүг алаад хаячихаж байгаа нь энэ. Үнэндээ хүүгийн онош нь цусны халдвар гэдэг өвчин байсан бололтой. Шинж тэмдэг нь олгойн өрөвсөлтэй адил шинж тэмдгээр илэрдэг аж. Тэр хагалгааг хийх үнэ нь нэг сая 600 мянга. Урьдчилгаа гэж 800 мянгыг нь авсан гэж байгаа. Хөөрхий хүүгийн амийг 800-хан мянган төгрөгөөр авсан болж таарч байна. Хайран сайхан хүүхэд. Ирээдүйд хэн ч болох байсан юм билээ.

Монголын эмч нар муу нэртэй боловч харин хаа очиж дэлхийн хаана ч гологдохгүй чадварлаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Оношлогооны тоног төхөөрөмж, ажиллах орчинг бүрдүүлээд өгвөл монгол эмч нар маань хэнээс дутахгүй. Хүн болгон шахуу бурханчлан магтаад байсан СОНГДО гэгч эмнэлэг нь иймэрхүү л байна. Харийнханыг шүтэж, гаднынханыг биширдэг энэ байдлаа хэзээ болих юм бэ. Энэ эмнэлэгийн талаар цаашаа ах дүү хамаатан садандаа хэлэхэд нэг их буруудахгүй л болов уу гэж бодогдох юм. Энэ хүүгийн хувь заяаны талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл "Өдрийн сонин"-ын 033 дугаараас уншаад үзээрэй. Харийнханыг шүтэж амьдардагаа больцгооё.            

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Яалтай ч билээ дээ... Өөрсөдөө чадалгүй амьтас харийн хүнийг шүтэж дарлуулж амьдрах хувьтай л байх юм даа. Сайн боловсрол хэрэгтэй байна. Дээр нь хоёрын хооронд төртэй байснаас иймэрхүү асуудлууд гараад байна. 83тай хөгшин хүн чинь одоо үлгэн салган жигтэйхэн амьтан тэтгэвэрт гарсан байдаг биздээ? Тэтгэвэрт гаргана гэдэг чинь ажлын чадамжгүй болсон гэсэн л утга биздээ?

ҮЛЭМЖ (зочин)

Энийг ганц засварлах юм нь бид өөрсдөө сайн боловсорч ажил мэргэжилдээ эзэн болох юм байгаан... Тэр авгай их дөвчигнөсөөн тээ халтар солонгосын хажууд боловсон хүн болж харагдах гэж байгаамуу хаашаа юм. Чимээ шуугианаас дайжиж хоол идэх гэж байгаа бол тусгай өрөө гэж нэг юм байдагыг мартсан тэнэг авгай байна лээ piblic room л шүү дээ. За тэр ч яах вэ манай эмч нарт чадал нь байгаад байдаг багаж л байдаггүй юм даа Бас тэр багажийг нь ажиллуулах засах инженер нету

itsme (зочин)

ёооо 83-тай хөгшин үү дээ???? тэр ч одоо бөгсөө ч арчих чадалгүй болсон баймаарын. юун хагалгаа хийх вэ. хайран хүүхэд тэнэг юм бэ

Gtulga (зочин)

Хннн. Эмч хүнүүс бол маш их боловсролтой хүнүүс байдаг би эмнэлэгт ажилдаг байхдаа заримаар нь бахархдаг байсий шүү үнэхээр чадварлаг хүнүүс.

My Notes (зочин)

Тийм шүү. Манай нэг найз Солонгост сурч байхдаа савны хоргүй хавдар болоод. Гайтай юм шиг тэр нь яг жирэмсэн болонгуут нь илэрсийн. Тэгсэн солонгос эмч нар нүд нь орой дээрээ гараал хамгийн том эмнэлэг рүүгээ яв бид чадахгүй гээд байсан гэсэн. Тэхээр нь яршиг эх орондоо очиж үхий гээд энд ирээд гомдлын мөр гээд Жав эмчид үзүүлсэн чинь нөгөөх нь их сонин тохиолдол байна гээд өөрөө судалгаа хийгээд, хяналтанд авч байгаад өөрөө гардан хагалгаа хийсийн. Тэгээд одоо манай найз хавдаргүй эрүүл, бас хүүхэд нь төрөөд зөндөө том болчихсон. Тэрнээс хойш одоо болтол Монгол эмч нар орчин нөхцөл нь сайн, тэгээд сэтгэлээ гаргавал үнэхээр чадвартай байдгийн байна гэж ярьдаг болсон.

Давка (зочин)

би сая энэ мэдээг уншсан. Эмч хүн бол хүний амь бас зөндөө үүрэг давхар хүлээдэг юм шиг санагддаг. Хүнд буруу хагалгаа байтугай. 1 тариа ч зөрүүлж хийж болкү эгж боддог. Би эмнэлэгт байдаг болохоор ч тэрүү. эмчийн ажлаас хариуцлага ханхалдаг санагддийн......

навч (зочин)

хэн нь ч мэдэгдэхгүй харийн эмчийг сонгоххд хүргэж байгаа шалтгаан нь юу юм бол? ... нэг хэсэг миний анзаарахын л мэс заслын үеэр тэр эмч тэгэж ч алдаж гэнэ, ингэж ч алдаж гэнэ...тэр эмнэлэг ийм ч буруу оношлогоо хийж гэнэ, тэгэж ч буруу эмчилж гэнэ...техник тоног төхөөрөмжийндөө ч байдаг юм уу... үнэхээр эмчийн чадваргүйд байдаг юм уу мэдэхгүй юм... буруу, муу бүхнийг мэдээлэх нь болгоомжлох үүднээс хэрэгтэй ч гэсэн зарим нэг талаараа хүмүүсийн итгэлийг мөхөөж байдаг гэмтэй юм шиг...

anjigai (зочин)

САйхан хэлжээ. Монгол хүнээ л шүтэж амьдар л даа манайхаан.

БОРОО (зочин)

Зараа убагаар сонин юу байна. харагдахчгүй алга болжээ.

Сэртэнч (зочин)

бидэнд нэг тийм сэтгэлгээний нэгдмэл бдал яг иймэрхүү бдлаар бий болмоор юм даа

буудай (зочин)

Монголд давгүй бизнес хийгээд байгаа ихэнх гадаад хүмүүс нутагтаа байх газаргүй болсон байдаг шүүдээ. Энийг л манайхан ойлгохгүй ядарсан монголчуудын төлөө үнэхээр ажиллаад байна гэсэн гэнэн бодолтой улсууд л энүүгээр тэрүүгээр. Массаараа гадныхныг дагаж хуйлардаг байдал хэдэн жилийн өмнөхийг бодвол гайгүй болж байгаа байх. 90-ээд оны дунд болон сүүл үед бүр тамтагаа алдаж байсан шд. Сүүлийн хэдэн жил энэ байдал харьцангуй гайгүй болоод байх шигээ.

Амарсайхан (зочин)

"Сэтгүүлч" коллежийн эрхэм захирал өнгөрсөн жил нэгэн герман мэргэжилтэн урьсан. ТВ сурвалжлагч насаараа хийсэн гээд нэг тамхины батга үнэртүүлсэн хөгшин ирээд, манай нэг багш хүүхнээр мэйлээ хэрхэн шалгахыг заалгаж аваад, коллежийг 3 сая төгрөгөөр шатаачихаад, 45 хоног миний нервийг барчихаад явсан даа. Би уурлаж хэрэлдсэн биш "Гадаадын хүнтэй буруу харьцсан муу ажилтан" гэсэн нэр дуулсан даа хөөрхий.

Хэрлэн (зочин)

хувийн гэлтгүй улсын эмнэлэгт ч ийм юм болж байсан санагдаж байна нэг герман нөхөр хоолойн махыг нь авах гэж байгаад венийн судсыг нь очоод зүсцэн. тэгээд нөгөө хүн нь хэд хоноод үхчээ биздээ. тэгээд явж явж нөгөө надаад нөхөр чинь дадлагын оюутан болж, монгол хүн туршлагын обьект болоод дуусав уу..

barbie (зочин)

Гадныханыг бурханчилдаг үнэн шүү.Тэр муу хөгшин со балиар амьтан гялс нутаг руугаа нисцэн.Эмнэлэгийн ажилтан монголчууд нь тэр мууг өмөөрөөд хэвлэлийхэнийг хөөж туусан ч гэх шиг.....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)