МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Цогтын хадны бичээс

Цогтын хадны бичээс

Дээр тэнгэр хааны аху хийгээд
Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр дорын ялгал боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Ахуй газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.
Энд Хан Богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.
Онон мөрөнд ахуй
Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Онигуудын газар хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.
Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

10н жилдээ цээжилжийлаа. хэхэ. тэр "агч эвчит" гээгүй байна уу ингэж цээжилжийсан санагдахийн... зөөз бөө мэд эртний иймэрхүү үгийг сурах бичгүүд дээр дуртайгаараа л бичдэг байсан дөө.

ҮЛЭМЖ (зочин)

Арслан ирвээс алалдан тулалдая Барс ирвээс байлдан тулалдая Хатгагч хар эрээн могой ирвээс за юу юу билээ дээ байз

буудай (зочин)

What is Aginistay cave?

etrade (зочин)

Guitariin hicheel...

etrade (зочин)

Guitariin hicheel... /aldaatai linkiig zasav/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)