МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Цагаан цасан дээр улаан цус дусна...

Цагаан цасан дээр улаан цус дусна...

Их цас унасан хүглэгэр ойн жим харагдана. Бараг л жим гэхээр юмгүй. Цасанд дарагдчихсан, бас дээр нь хоёр хажуугийн модод цаснаас ойх сарны жаахан гэрлийг халхалаад барьсан мод харагдахгүй харанхуй. Нэг л хазгай гишгэвэл уулын уруу жолоогүй өнхөрч үхнэ. Гэхдээ энд тун удахгүй үүрийн гэгээ тусна. Байгаль эхийн гэрэлд юу харагдахыг таашгүй билээ. Салхины үлээлтэд их ойн дээд хэсэг сүртэйеэ шуугин найгах аймаар. Энд тэндээс өлсгөлөн азарган чонын улих дуун сонсдох нь үс болгомоор аймшигтай. Ер нь энэ газар ер бусын аймшиг ноёлж, түнэр харанхуй л хаанчилж байгаа юм байна. Хурдан наран гарч гэрлээ түгээгээсэй гэж моддын өмнөөс хашгиран орилмоор жихүүн ой. Гэвч тун удалгүй хүсэн хүлээсэн гэрэл гэгээ тусч, орчныг гийгүүлж эхлэлээ.

Бүдэгхэн жим тодорч зам хаана байгаа нь нүдэнд харагдахуйд хамгаас түрүүнд час улаан цас нүдэнд тусна. Хэн нэгэн цусаа гоожуулан нааш алхах ажээ. Тэр хар нөмрөг хайш яайш нөмөрсөн, этгээд муухай харцтай. Түүний явсан замаар цусан зам татжээ. Эрлэгийн элч гэмээр. Цасан дээр гишгэх дуу чихаран хэнгэрэг хагалмаар чанга. Нөгөө шуугиад байсан ой, өлсгөлөн чонын улианы аль аль үл сонстох юм. Хэн нэгэн далдын их хүч тэднийг хаа нэгтээ хийсгэн одов уу гэлтэй. Юу ч юм унах чимээ гарлаа. Цусан улаан өнгөтэй сарнай. Тэр энэ сарнайгаар яах гэсэн юм бол гэж хэн ч бодохоор. Аймшигтай час улаан өнгийн сарнай. Хоёр гурван дэлбээ нь унасан бололтой. Иш нь цусаар будагджээ. Бас хурц өргөстэй. Цагаан цасан дээр улаан цус дуссаар... Гэрэл улам тодорсоор... Цасан дээр мөр гараагүй нь гайхмаар... Дотор арзайгаад үхэлтэй нүүр тулчихсан мэт. Модод, салхи, цас ийн бодов. 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

ёооо чи минь яагаад дандаа ийм аймаар хүнд хүнд юм бичдийм дээ. гарчгий нь уншаад дотор зарсхийгээд доторхий нь уншихаас шууд айв

Tsuki-Yama (зочин)

Ицмэ хулчгар. Хахаха

hiko (зочин)

Та одоо Аюурзаныг уншаад ийм хачин хачин юм бичээд байна уу?

Зочин (зочин)

Гажигэйн ююма бичэж байхийн

навч (зочин)

үнэн бойвээк бас хорроор кану зохиол бичээдагаамуу

Хэрлэн (зочин)

аюгүй ээмарайна...хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)