МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өтгөн цагаан манан дунд гуравхан мод

Өтгөн цагаан манан дунд гуравхан мод

Өтгөн цагаан манан дунд ердөө гуравхан мод харагдлаа. Тэдэнд ганц ч навч байхгүй юм. Тэртээ наана гурван навч. Гурван модны цаана уртаас урт хашаа харагдах шиг. Харин хаалгагүй юм уу гэмээр. Нарны гэрэл ч үл нэвтрэх өтгөн манан хувцас жиндүүлэх байх даа. Өчүүхэн ч салхи үл үлээнэ. Нар гарахаар уг нь манан хөөрөөд алга болмоор доо. Гэтэл огт хөөрөхгүй. Жаазтай зураг харж байгаа шиг мэдрэмж төрөөд байх шиг. Гэсэн ч тэр бол жаазтай зураг огт биш. Ер бусын зэрэгцээ гэмээр. Гурван мод бусад моддоос огт өөр хэлбэр дүрстэй. Наана унасан гурван навч ч гэсэн.

Аль навч нь аль модноос унасныг даан ч тааж мэдэхгүй. Хамгийн наана байх навчин дээр нарны гэрэл туссан харагдах авч өтгөн мананг нэвтлэхэд хүчин мөхөсдөө юу гэмээр сулхан. Газрын хөрсөн дээр дулаан очихгүй байгаа биз. Хяруу гэхэд хяруу биш нэг л тийм сонин зүйл цайвартан харагдана. Харин баруун талынх нь модны ёроолд бургас ургасан байх нь их л онцгой. Энэ модод, навчис өнчин биш юм даа. Бие биенээ тосон харсан. Нэг зүйл ойлгогдохгүй нэг л содон бодогдоно. Яагаад заавал дөрөв биш гурван мод байгаа юм бол. Бас газарт хэвтэх навчисын тоо... Өтгөн гэхэд дэндүү өтгөн манан хөглөрнө.           

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
LoveLove (зочин)

Зүүд юм уу эсүүл навч модоор төлөөлүүлж өөр юм хэлэх гээд байгаам уу

навч (зочин)

ээ дарь эх минь гэж...их л эмзэгшилтэй умшлаалшдээ найз нь...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)