МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хэрээний гуагалаан

Хэрээний гуагалаан

Хатингар говь цөлд ёрдойх ганц мод. Хагарсан хуурай хөрс, дусал ч усгүй болсон цөөрөм. Хааяа ганц нэг хэрээ ирж л тэр модон дээр сууна. Харин хэрээ ирж суух болгонд хөөрхий мод баярлана. Хажууханд нь хугарч унасан мөчир хэвтэнэ. Цагтаа энэ мөчир навчтай байсан байх гэж бодогдох. Аясын салхи алсаас үүл хөөн авчирах боловч ангамал хуурай хөрсөн дээр ганц ч дусал унахгүй нь гунигтай. Тэртээ алсад сүүмэлзэн харагдах хөгшин хар уулсын дээгүүр манан суусан харагдана. Бодвол бороо орох байх л даа. Алсаас хэсэг шувуу нүүгэлтэн ирж явна. Ганц нэг хэрээ байсан бол сүрэг болчихож. Хэсэг нь хагарсан газарт сууж, нөгөө хэсэг нь модон дээр, зарим нэг нь хажууд хэвтэх мөчир дээр тухалжээ. Хэрээдийн гуагалаан, салхины хачин жигтэй исгэрээтэй хослоод ер бусын чөтгөрийн гэмээр чимээ гарна. Чихэнд чийртэй, дотор арзайлгам шуугиантай хормууд, хэрээн гуагалаан...

Уг нь энд олон жилийн өмнө цэлгэр сайхан баянбүрд байсан гэмээр. Харин одоо энд тэнд модны хатсан үндэс. Хэрээнээс өөр амьтай амьтан үл үзэгдэнэ. Ангаж цангасан, улайссан хөрс. Харин үе үе зэвүү хүрмээр аалз хаанаас ч юм бэ гарч ирнэ. Хөрсөн дороос гарч ирдэг юм болов уу даа гэж бодогдохоор гэнэт гараад ирэх нь үнэхээр зэвүүн юм. Энэ модны үндэс нь газарт их л гүн байдаг биз. Газрын гүндээ ч энэ модны үндсэнд чийг өчүүхэн чийг үгүй. Гунигтай... Энэ мод ид цэцэглэж байхдаа юутай үзэсгэлэнтэй байсан бол оо. Цагийн эрхээр элэгдэн гандсаар намрын намарт хаядаг байсан шаргал навчис нь одоо зөвхөн эрт цагийн үлгэр болон үлдсэн биз. Энэ мод ярьдаг, бичдэг байсан бол ихийг л хэлэх байх даа. Магадгүй энэ мод өөрийн хэлээрээ юуг ч юм бэ хүүрнэдэг байх аа...              

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Гандирс (зочин)

Хөөш чи чинь яагаа л нээх сонин мод цас энэ тэр бичдэг болчоо вэ. аймшгийнбэ яасан ккк

Гандирс (зочин)

сүүлийн хэдэн бичлэгийн гарчигуудад бөөндөж сэтгэгдэл үлдээв

Хармөөг (зочин)

Хүнүүс уншиж бодох л хэрэгтэй зураглал байна шдээ,,,ойрхон гэж бодохоор л жинхнээсээ аймшгийн байна

Kherlen (зочин)

delkhiin dulaaral

flower_13 (зочин)

Ямар аймаар төсөөлөл вэ? Магадгүй хэзээ нэгэн цагт нутаг орон минь тийм аймаар болж, гэвч тийм зүйл төсөөлөмгүй байна.

навч (зочин)

байгаль дэлхийтэй хэдий чинээ хэрцгий харьцана... эргээд төдий чинээ хэрцгий амьдрал, дүр зураг л бидэнд үлдэх...

Заяц (зочин)

Байгаль эхээ хайрлая хүмүүсээ

Gazar (зочин)

xvmvvsee ex delxiigee xairlatsgaay. xogoo xogiin sawandaa xaytsgaay

Үлэмжийн чанар

Эх дэлхийгээ хайрлийлдаа

tamiraa (зочин)

aimar goe bnaa delkhii dulaarasai bi daarch bn
kkkkkk

Энд дар (зочин)

Зочиломтгойн яаасан, дандаа зочин насссс

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)