МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гэрлэн дохионы ажилладаг хугацааг уртсгамаар юм аа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зам нь түгжрэлтэй, хагархай, нарийхан гээд түмэн асуудал, мянган бэрхшээл бий. Жил болгон шахуу овоо хөрөнгө мөнгө зараад урсгал засвар хийх авч нөгөөх нь үр дүн туйлын хангалтгүй. За энэ ч яахав гэж бодоход тэр гэрлэн дохионы тал дээр үнэн хэрэг алга аа. Хэдэн гол уулзварынх нь зохицуулалт орой 23 цаг гээд байхгүй болчихно. Муу сайн ч нийслэл хот юм болохоор автомашины хөдөлгөөн тасрахгүй. Тэгээд нөгөө хэдэн машин нь уулзварууд дээрээ мөргөлдөж, шүргэлцэж түгжирнэ. Хэдэн жолооч нар нь хоорондоо хэрэлдэнэ, бүүр зодолдоно. Хэрэлдэж зодолдох нь дүүрчээ гэхэд хэн хэн нь эд хөрөнгөөрөө хохирно.

Тэгж байтал огт зохицуулалт хийхгүй байсан цагдаа хаанаас юм шидэт дохиураа барьсаар гарч ирээд бичиг баримт хурааж авна. Гэхдээ хоёр жолооч зохицохгүй бол шүү дээ. Бичиг баримтаа хураалгавал адгийн зарга арав хоног гэдэгтэй адилхан болж байгаа юм. Уг нь улсаас энэ тал дээр хөрөнгө мөнгө өгдөг л баймаар. Өдрийн цагаар ажиллаж байгаа хэд нь харагдахгүй шахуу болчихсон нь осол гарах нөхцөлд тодорхой нэмэр оруулж байна. Уг нь хэдэн жилийн өмнө гэрлэн дохионуудыг овоо шинэчилсэн боловч цаг агаарын болон бусад нөхцлөөс элэгдэж хуучирсан. Энд тэндээс авч байгаа зээл, тусламжаасаа энэ тал руу жаахан ч гэсэн хөрөнгө хаямаар санагдах юм. Гэрлэн дохиог ядаж шөнийн 02 хүртэл ажиллуулдаг болмоор. Тэгж чадвал авто ослын тоо бага ч болов буурах биз ээ.      

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
XaPXyH (зочин)

urtasgaad shoniin 12 ogloonii 6 xurtel bolgoson sanagdax yum?

Org (зочин)

Гэрлэн дохиог автомат удирдлагатай, траффик мэдэрдэг болгох нь зүйтэй.

Tsuki-Yama (зочин)

Зөв зөв. Уул нь тухайн цаг үеийг тооцоод, тохирсон хугацаагаар ажилладагаар програмчлал хийгээд зохицуулж болмоор л юм шиг санагдаад байгаа юм. Хагас бүтэн сайнд нэг өөр горимоор, ажлын өдөр л гэхэд өглөө, өдөр орой ч гэдэг юм уу . . Зохицуулалт нь өөр өөр байхаар хийх боломж байгаа л байх.

sanakae (зочин)

Org -той адил саналтай байна. Ядаад замыг түгжрээ багасах магадлалтай юм. Ер нь машин талаасаа байнга ногоон асаатай байж байгаад гарч дээр хүн байсан тохиолдолд горимын цагаараа явган хүний талд ногоон асдаг байвал зүгээр. Явган хүний талаас асч байгаа ногоон гэрэл яг замын нөгөө талд очтол хүрэлцээтэй байж чаддаггүй нь монголын гайхамшиг байхаа хэхэ

Хэрлэн (зочин)

Харин тиймээ. хэлээд юүххэв. Монгол жолооч нар маань дуугүй юм болохоороо л энэ аймар нөхцөл байдалтай нь эвлэрээд л яваад байдаг юм шиг байгаан...бас нөгөө талаар ажилладагүй гэрлэн дохионуудаас болж энэ хөөрхий замын цагдаа нар нь хошуу амаа хөлдөөчих гээ л зохицуулаад л... хаа хаагаа бодмоор юм дөө. хэхэ

3apaa (зочин)

Том хотууд бол төв замаа үнэтэй болгосон байдаг. Гэхдээ нийтийн тээврийн хэрэгслүүдийг чөлөөтэй зорчихоор болгочихсон байдаг. Төлбөртэй болгож орхивол тэгээд сайхан болчих нь тодорхой. Харин гэрлэн дохионы хувьд бол зорчигчдод зориулагдсан товчлуур байрлуулсан байдаг нь явган зорчигчдод тун чиг тохиромжтой санагддаг. Солигдох хугацааны хувьд зам гарцын урт өргөнтэй холбоотойгоор шийдэж даацад тааруулдаг байх.

3apaa (зочин)

Аа бас дутуу хэлж орхиж... Том хотуудын төв гудамжууд гэлтгүй бүгд 24 цаг зохицуулалт хийдэгшт.

хармогү (зочин)

унаа машинтайг нь ч мэдэх юм алга,, орой л хичээл тараад явахаар чинь гэрэл байхгүй машинуудын дундуур зам гарах гэж үйл лайгаа үзэх юм байшдээ,, гүйэ ингэхэд шхсэндээ орой салгаад хаячдын бол би орой гардгүүн болохоороо саяхнаас л мэджийншд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)