МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тансаг яруу, тунгалаг эгшиглэнт ″Playing love-2″

Тансаг яруу, тунгалаг эгшиглэнт ″Playing love-2″

Улсын филармони, морин хуурын чуулгын “Playing Love-2 нэртэй тоглолтыг үзэхэд үнэхээр гайхам сайхан байлаа. Хоёрдахь удаагаа зохиогдож буй уг тоглолт урьд жилийнхийг бодвол зохион байгуулалт болоод бусад талаараа хамаагүй давуу боллоо. Тоглолтыг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров нээж дэлхийн болон Монголын киноны хөгжмийн талаар тун дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тайлбарыг өгсөн нь үзэгчдэд танин мэдэхүйн талаасаа ч тэр тун хэрэгтэй мэдээлэл байв. Морин хуурын чуулгын тоглолт Н.Жанцанноровын “Сэцэн Мандухай” хөгжмөөр эхлэлээ. Мэдээж үзэгчдийн сэтгэлийг дээд зэргээр хөдөлгөсөн энэ хөгжим “Мандухай сэцэн хатан” киноны гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Ер нь над мэтийн хөгжим сонирхогч энгийн хүний чихээр сонсоход Н.Жанцанноров гуайн бүтээлүүд бөмбөрийн нүргээн, хуурын зөөлөн эгшигийг түлхүү оруулдаг юм байна лээ.

Энэ тоглолтод дэлхийн олон орны кинонуудын хөгжим эгшиглэсэн бөгөөд дараагийн бүтээл “Автомашинаас болгоомжил” гэдэг киноны хөгжим байлаа. Монголчуудын хамгийн сайн мэддэг гэж хэлж болохуйц нэгэн кино бол “Амьдрал нулимсанд дургүй” билээ. Энэ киноны дуу “Александра”-г “Воис” хамтлагийн гурав дуулж сонирхуулсан. Дараагийн хөгжим бол “Догшин хутагтын сахиус” киноны “Хутагтын сахиус” гэдэг лут бүтээл байв. Энэ кино дэлхийд үнэлэгдсэн бүтээл төдийгүй дэлхийн шилдэг 500 киноны эхний 100-д оржээ. “Хатанбаатар” киноны хөгжим бол гарцаагүй Монголын киноны хөгжмийн ноён оргилуудын нэг гэж эхний танилцуулгад дурдагдсан юм. Төрийн шагналт З.Хангалын хөгжим “Хатанбаатар” бол аргагүй л гайхалтай бүтээл ажээ. Ер нь бид киног үзэхдээ хөгжимд төдийлөн ач холбогдол өгч сонсдоггүй бололтойдог шүү.

Монголын хөгжмийн ертөнцийн агуу хүмүүсийн нэг бол яалт байхгүй Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав шүү дээ. Түүний “Мартагдсан дууль” кинонд зориулан бичсэн хоёр аялгуу энд эгшиглэсэн юм. “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” хэмээх жинхэнэ тэнгэрлэг аялгууг сонсож суухад сэтгэлд үнэнхүү ер бусын мэдрэмж төрж байсныг нуух юун. Бид энэ бишрэм аялгууг олон төрлийн найруулга, өөр өөр өнгө аясаар тоглосныг зөндөө сонсож байсан ч морин хуурын чуулгын тоглолт цаанаа нэг өвөрмөц байсныг хэлэх хэрэгтэй. Манай бас ч гэж гайгүй хип хоп хамтлагийн нэг бол “Татар” хамтлаг. Тэдний дуулсан “Бусдын хайрыг хүндэл” гэдэг дуу нэг хэсэг хит болж байв даа. Харин уг дууны жинхэнэ эх нь “The last Emperior буюу “Сүүлчийн эзэн хаан” киноны хөгжим бөгөөд Риючи Сакамото гэдэг хүн зохиожээ. “Татар” хамтлаг энэ аялгууг зохиогчоос эрхийг нь авч албан ёсоор ашигласан нь оюуны өмчийг хулгайлдаг нөхдөд гайгүй үлгэр дуурайл болсон байх. Энэ сүрлэг агуу хөгжмийг хуучир болон ятгаар гоцлон тоглосон нь кинон дээр сонсогддог аялгуунаасаа хамаагүй илүү сонсогдож байсан. Хүнээс яаж ийм гайхам зүйл гардаг байна аа гэж гайхахаар аялгуу.

80-аад оны залуусын дунд супер хит болж байсан кино бол “Би чамд хайртай” гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Энэхүү киноны хөгжмийг Н.Жанцанноров бичсэн бөгөөд өнөөг хүртэл дуу нь дуулагдсаар байгаа лут бүтээл л дээ. Киноны гол дүр болох Дэлгэрийн тоглодог аязыг хийлээр биш морин хуураар тоглохыг сонсох өвөрмөц сонсогдож байсан. Гоцлооч залуу ч үнэхээр сайн тоглодог юм байна лээ. Уг киноны дууг Солонго гэдэг дуучин дуулж сонирхуулсан. Хоолойны чадал чансаа Ариунаагаас нэг их дутах юмгүй, ирээдүйд цахиур хагалахуйц сайн дуулдаг бүсгүй байсан. Бас тэрээр “Зүрхэн гэрэлтэх од” нэртэй кинонд тоглосон гэсэн. Харин Соёлын төв өргөө хөгжим хэрэгсэлдээ шинэчлэл хийхгүй бол чадалтайхан хоолойтой хэн нэгэн дуулахад өсгөгчүүд царгичихсан нь үнэхээр тиймхэн байна лээ дээ.

Газар дээрх ганц хүүгээ цаг бусаар алдчихаад амьдын тамд шаналж гансарч байгаа эхийн тухай өгүүлдэг кино бол “Тань руу нүүж явна”. З.Хангалын хөгжим энэ кинонд ямар их хүч өгдөгийг энэ тоглолтыг үзээд мэдэрсэн гэхэд болно. Үнэхээр гайхамшигтай гэхээс өөр үг олдохгүй нь ээ. Монголчууд солонгосын цуврал киног их ч үздэг. Харин тэдгээрээс чансаа болоод үйл явдал, утга агуулгын хувьд бидний сэтгэлд нийцсэн цөөн киноны нэг бол “All in буюу “Амьдралын ээдрээ” билээ. Пак Ён Хагийн “Just like the first day” дуу нэг хэсэгтэйй л залуусын дунд хит болсон. Энэ киноны дууг “Мотив” гэдэг хамтлагийн нэг дуучин дуулж сонирхуулсан. Бас ч гэж муугүй дуулсаан. “Playing love-2 нэртэй уг тоглолтын хөтөлбөрт нийт 17 киноны хөгжим тоглогдсон. Хамгийн сүүлд “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны сүрлэг аялгуу тоглогдсоноор концерт өндөрлөсөн. Ямартай ч киноны хөгжмийн охь дээжүүд энд тоглогдсон билээ. Үнэхээр яруу тансаг гайхам сайхныг бэлэглэсэн Улсын филармони, морин хуурын чуулгын хамт олонд үнэнхүү сэтгэлээс талархал илэрхийлж байна. Дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээе.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
anjigai (зочин)

За сайхан тоглолт үзэж. Түүнийгээн мөхөс бяданд нүдэнд харагдтал хүүрнэсэнд гялайлаа.
Дараа дахин тоглуул үзнэ гэсэн сэдэл төрж байна.

LoveLove

Ямар гоёын дандаа миний дуртай аянууд тоглогдсын байшд. Хэзээ болсын. Чи хэлкү амиа бодсон байна шүү.

Дээс...

та намайг нэг ийм гоё гоё элит цэнгүүнд нэг дагуулаад яваач... хаанаас олж мэдээд байдаг хүн бэ... би үзэх л байж байсан бол... кинотой холбоотой бүхэнд дуртай шүү дээ хэ хэ .... Ханс Зиммерийн бүтээлүүд бас агуу шүү дээ... тэр карибын дээрэмчид чинь шүү дээ хамаг гайгүй хөгжмийг л хийдэг хүн ...

MES POSTZ

Ямар шугамаар яаж үздийн болдаа. Ардын хүү би огт сонсож амааагүйм байна. Энэ миний нийгмийн байдалтай холбоотой юу сонирхол хүрээ орчиноос болоод байна у.

AEЯO

Сэцэн хатан, Карибын тэнгисийн дээрэмчин 2 хамгийн гоё нь байсан, ёстой сүртэй

Зочин

Реклам нь байналээ гоё тоглолт болдог юм шиг байгаам гоё юмаа хэзээ хүртэл тоглох бас үнэ өртөг нь хэд юм бол

Кена

пэээ ийм юм үзэж харж сонсоогүй дээ толинд харжаагаад нүд чихээ чичлэнэм билээ.Бүүр ийм мэдээлэл олж мэдээгүй дээ өөрийгөө чичилнэм билээ..

Joe (мобайл зочин)

Daraa hamt vzii

Ицми

муу хүниймаа чи... хэлж барьдгү... саяхан үзсэнийг бодоход бодуулан маарт этрээр найз охин мохиноо баярлуулж үзсийн байгааз дэй... 1-ийг нь үзсэн... 2-ы нь үзчий гэхнээ амжсангүй дээ... дараа давтаж тоглохоор нь нэг үзий даа к сайхан бичиж

...Shake...

Яруу тансаг сайхан бүхнийг мэдэрлээ ...

Гялайлаа ...

Stormy

Уг нь сурталчилгааны самбарууд хаа сайгүй өлгөөтөй л харагдсан. Бас нэлээд олон тв-р реклам цацагдаад л байсан даа. Би нэг хөөрхөн жижигхэн охинтой энэ тоглолтыг үзсэн л дээ. Тэр нь миний үр зулзага байгаа юм аа. кккк

Stormy

Уг нь сурталчилгааны самбарууд хаа сайгүй өлгөөтөй л харагдсан. Бас нэлээд олон тв-р реклам цацагдаад л байсан даа. Би нэг хөөрхөн жижигхэн охинтой энэ тоглолтыг үзсэн л дээ. Тэр нь миний үр зулзага байгаа юм аа. кккк

Зочин

дахиж болохгүймуу үзмээр байхын

jagaa (зочин)

yoo bi uzej amjaaguimaa yahvee yadaj bishtii humuus end tendgui bicheed baildaa hezee dahiad toglogdoh bol?

Иргэн Балбар

Н.Жанцанноров гуйа нэгэнтээ:
миний хүрэн авдран дахь хэдэн ноорхой нооттой цаас хэдэн хүүхдийн минь амьдралд хангалттай хүрнээ гэсэн байдаг.

гоц хүмүүс ч тэгээд цаанаасаа төрөх юм даа

доржпалам (зочин)

үнэхээр сайхан тоглолт болжээ. Нэн ялангуяа Нарангийн " Как молоды мы были" дууг сонсоод хөшөө мэт болчихсон байсан шүү. Залуу насны дурсамж хүн болгоны сэтгэлд хэзээ ч илчлэгдэхгүйгээр үлдэх тэр л нууц бүхэн энэ бүхнээс олж харлаа даа

Smile N

Дараагийнхийг нь заавал үзнээ

tory

2 jil daraalj uzsen uneheer laitai um baina lee, Harin nileen heden hooson suudal baij haragdsan, yag zalguulaad hoshin shogiin toglolt ehelj baigaan tegenguut ni uudend ni bagtahgui alaltsaan bolj baina lee, Mongolchuud hoshin shogiig iluu ih uzej baigaa ni haramsaltai l sanagdsan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)