МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хэзээ ч ирэхгүй үр минь... Нулимс урссаар...

Хэзээ ч ирэхгүй үр минь... Нулимс урссаар...

Өтгөн утааг нэвтэлж ядан сүүмийх нарны өнгө нь хүртэл үхээнц харагдах юм. Цонхоор харж зогсохдоо ийм их утаа нарыг хүртэл өнгөгүй болгодгийг анх удаа анзаарлаа. Төрөх эмнэлгийн цонх цантаад, амьсгаагаараа жаахан цоорхой гаргасанаараа л гаднах хорвоог харж байгаа нь тэр. Ер нь нэлээд сэрүүхэн газар гэдэг нь эхнээсээ л мэдэгдсэн. Харин хэвлийд байгаа үрээ эсэн мэнд гараасай, эрүүл саруул хүүхэд төрөөсэй гэж үнэн сэтгэлээсээ хүсч байлаа. Ядаж хэвлэл мэдээллээр утаанаас болж хүүхэд янз бүрийн эмгэгтэй төрж байна гэсэн таагүй мэдээнүүд байнга шахуу явна. Өнгөрсөн шөнө айхтар хүчтэй өвдсөн боловч төрөх нь болоогүй бололтой.

Уг нь үйлчилгээ сайтай гэж бодоод хувийн эмнэлэгт хэвтээд байгаа ухаантай. Гэвч үйлчилгээ энэ тэр нь нэг их хол ялгараад байх зүйл байсангүй. Хоёр дахь хүүхэд нь болохоор айж, тэвдсэн ч юмгүй. Өдөртөө ганц дусал хийлгэчихнэ. Өөр эмчилгээсээд байх зүйлгүй. Эмнэлгээс өгдөг хоол нь харин хаа очиж боломжийн юм билээ. Иймэрхүү зүйл бодож зогстол хаалга тогшин эмч сувилагч хоёр орж ирээд хамаг бодлыг нь сарниулчихлаа. Эмч өчигдөр анх удаа авахуулсан рентген зургийг гартаа барьжээ. Гэнэт муу совин татаад явчихлаа. Өмнө нь ЭХО гэгчээр хэд хэдэн удаа харуулсан боловч эмч нар нь онцын юм хэлээгүй. Тэр ч байтугай хүйсийг нь өөрөө сонирхоогүй. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Үрээ голвол үрийн заяа гомдчихно гэж боддог болохоор.

Эмчийн царай нэг л түгшүүртэй харагдах шиг. Бие нь яаж байгаа эсэхийг асуугаад даралтын аппаратаа гаргалаа. Ер бусын муу совингоос болоод даралт нь ихэсчихсэн байх шиг. Эмч даралт үзэж ганц нэг үг хэлчихээд гараад явчихав. Сувилагч жижигхэн үрлэн эм уулгачихаад эмчийн араас гарлаа. Эмч нэг юм хэлэх гээд хэлж чадаагүйг зөнгөөрөө мэдрээд байлаа. Эмчийн араас гүйн гарч, өрөө рүү нь орлоо. Эмч ингээд ороод ирэхийг нь мэдэж байсан бололтой. Хоёулаа шуудхан ярилцвал дээр гэж бодож байна. Яг юу болоод байгаа юм бэ гэж өөрийн мэдэлгүй хэлчихэв. Эмч үнэхээр муу мэдээ дуулгалаа... Хэвлийд байгаа үр нь амьд төрсөн ч гэсэн хэзээ ч хөл дээрээ босч явахгүй, бас ярихгүй, сонсохгүй... Хэзээ ч ирэхгүй үр минь... Нулимс урссаар...

/Бодит явдлаас сэдэвлэлээ. Ургийн гажигийн энэ тохиолдлыг шууд агаарын бохирдол, утаатай холбон тайлбарласан эмчийн дүгнэлт хийгджээ. Хүүхэд эхээс амьд төрсөн боловч 8 хоногийн дараа хорвоог орхижээ./     

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
*SUNshine* (зочин)

aimaaaaar yum be tegeed eh orondoo ch eruul saruul turuhud hetsuu teed yaahiin boljiinoo

ҮЛЭМЖ (зочин)

Яана даа хойч ирээдүй минь

tsoomo (зочин)

энэ аймшиг гэхдээ үр хөндөлт гэдэг бол бүүр аймшиг гутарч байна

БОРОО (зочин)

Сайхан агаарт байх хэрэгтэй.

zayakamy (зочин)

яанаа ямар аймаар юм бэ агаарын бохирдол, идэж ууж байгаа зүйл гээд л болох юм нэг алгаа. Иймэрхүү тохиолдлууд сүүлийн үед их гарч байнаа. Монголын үрс маш олон болтугай

Омидо (зочин)

Би уншчихлаа мангараа.Өнөөдөр нэг л муухай хэцүү өдөр байна.Би уул нь иймэрхүү юм уншдаггүй л дээ тойроод л явчихдаг юм,... Та нартай өдөржингөө цуг агаарт байчаад орой буцаж хотруу харих замдаа л утаанд дэндүү дассанаа ойлголоо шд.Хотруу орж ирсэн чинь үнэхээр л хорт утааны баг өмсмөөр санагдаж байна лээ. Тэгээд толгой өвдөөд , шөнө ч бас өвдөөд хоолой хорсоод хамар битүүрээд нэг л дүүнгэ хоносон,... Бие минь энэ Утаанбаатар хотод байхыг хүсэхгүй байгаагаа ингэж л илэрхийлж байна лээ дээ ,... Мэдэхгүй ээ би буруу юм хийцэн юм шиг байна энэ их утаан дотор энэ хүүхдийг тээгээд л ,... гарах цаг нь эрх биш ирж яваа цаг хавар болохоор араа гэж уужрах юм даа...

amanda (зочин)

zognolt kino shig yum bolox vii dee.bid ch yaaxav uxeed ogno, xuuxduud mini yaana daa, xuux gargaxgui bdag ch yum biluu,

ЗАЯЦ (зочин)

Зүрх шимширмээр юмаа өөр ч юу гэхэвдээ

enheshi (зочин)

Үнэхээр ийм юм болоод л байна шүү дээ. Хэцүү байнаа.

Pearle Deppsu (зочин)

одоо болохгүй бол хөдөө очиж хэдэн сар амьдарна даа

навч (зочин)

Харамсмаар... бүр дэндүү ихээр гашуудмаар эмгэнэл...

flower_13 (зочин)

Аймшигтай, хүн нүдээр харахаас нааш баргийн юмыг төсөөлдөггүйн билээ. Тэр нэгэн ургийн гажигтай хүүхдийг харснаас хойш бидний мөхөл ойртоод байна уу гэж өөрийн эрхгүй бодогдсон.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)