МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Аливааг үзээд алдахад хэзээ ч оройтохгүй

Аливааг үзээд алдахад хэзээ ч оройтохгүй

Сурсан болгон эрдэм сураагүй болгон балай гэдэг үгийг үргэлж санаж явдаг. Ямарваа нэгэн зүйлийг өөрийн үнэнхүү зүтгэлээр хичээн үзэж, судлан тунгаах аваас мэдлэг оюун цэгцрэн тэгшрэх нь гарцаагүй. Аливааг үзээд алдахад хэзээ ч оройтохгүй гэсэн эртний мэргэн үг бий. Мэдлэг ухааныг нөөцлөн авч, номын цагаан мөрөөр хичээнгүйлэн дагаж, өрөөл бусдад эрдмийн гэгээн замыг заан дагуулбал энэ насны нэгэн буян тэр билээ. Оюун ухааны хязгааргүй боломжоо ахар муу зүйлд зарцуулан үрэлгүй гэгээн цагаанаар хөгжүүлбэл таны ирээдүйн зам засагдан тэгширнэ. 

Эх хэлнийхээ арвин их баялагаас нээн суралцаж, үндэснийхээ язгуур өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нь ирээдүй хойчдоо хийж байгаа оюуны хөрөнгө оруулалт гэж боддогддог. Түгээн дэлгэрүүлж байгаа бүхэн эргээд танд асар их мэдлэг ухаан болох үлдэнэ. Насан өтөл болсон хойноо ч гэсэн эрдмийн гүнд шумбан байгаа эрдэмтэн мэргэдийг бид хараад бахдан биширдэг. Ирээдүйд та ч гэсэн үр хойчийнхоо бахархан дуурайх хүндэт хүн болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Эрдмийг сурахад нас хамаагүй. Нас бол зүгээр л цаасан дээр бичдэг тоо гэдэг. 

Уншиж судлах бүрийд таны тархи хөгжин тэлдэг нь хэзээний нотлогдсон зүйл. Ном ертөнцийн цонхыг бидний өмнө нээн дэлгэдэг гайхамшигт туурьвал билээ. Номыг гүнд нэвтрэн амтанд нь ороход далайд хөвж, тэнгэрт нисэх мэт болдог гэдэг. Эх хэл дээрээ орчуулагдан гарсан сонгодог шилээвэр бүтээлүүдийг нэг удаа уншаад үзэхэд таны цаг заваас хорогдохгүй гэж итгэж байна. Бүүр цаашлаад тэр зохиолуудыг бичигдсэн эхээр нь унш. Таны нүд нээгдэж, ухаан цэгцэрнэ. Янз бүрийн зүйлийг сонирхон үзэж байвал алсын нэгэн цагт заавал хэрэг болдог гэж боддог. Эрдэм мэдлэг хэзээ ч хэнд ч алдахгүй баялаг билээ.         

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Их багш өчигдөр орой бидэнд уншиж өгсөн лекцээ үргэлжлүүлж байна уу. Таны сургаалийг сонсох нь том аз завшаан билээ.

Эрка (зочин)

Үнэн үнэн...сайхан бичсэн байна

3apaa (зочин)

Уншдаг хүн ухамсарждаг. Ухамсартай хүнтэй нийгэм хөгжчихдөг тиймээ?

ҮЛЭМЖ (зочин)

Нэг ч болтугай ном уншихийнсан гсн

ЗАЯЦ (зочин)

ухамсартай хүн уншдаг ухаантай хүн хүн харин дахин уншдаг гэж энэдээ

навч (зочин)

Огтоос хэрэггүй мэдээлэл гэж байдаггүй. Гол нь түүнийг өөртөө хэрэгтэй болгож хувиргаж чаддаг байх ёстой. Хаа нэгтээ уншиж байсан санагдана...

Амарсайхан (зочин)

Элсэлтийн шалгалтын ярилцлага авч байхдаа "Ном уншдаг уу?" гэхээр "Уншдаг" гэдэг. "За хө хамгийн сүүлд ямар ном уншсан, ярь даа" гэхээр түгдрээд л явчихна. Зарим сэргэлэн нь нь "Уран зохиолын хичээл дээр тэр романы тухай үзсэн" гэж тууна. Ийм л болчихоод байна, яах вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)