МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өнөөдөр зүдрэн байж үр жимс суулгаж байгаа хүнийг маргааш гайхам сайхан инээмсэглэл хүлээж байдаг

Өнөөдөр зүдрэн байж үр жимс суулгаж байгаа хүнийг маргааш гайхам сайхан инээмсэглэл хүлээж байдаг. Та өнөөдөр биеэ зовоож, хөлсөө урсган байж хийж бүтээж байгаа зүйл тань хэзээ нэгэн цагт заавал үр дүнгээ өгнө. Магадгүй та үр дүнг нь хэзээ харна даа гэж заримдаа сэтгэлээр унадаг ч байж магад. Гэвч ирээдүйн нэгэн сайхан өдөр та тарьж суулгасан үрнийхээ ургацыг хураан авч баяр баясгалантайгаар инээмсэглэх билээ. Сайхан сэтгэлийн угаас хийж байгаа ажил бүхэн ямагт сайн үр жимсийг өгнө. Сайн үр жимс гэдэг маань гайхам сайхан үр дүн юм. Сүүн зам татуулсан сэтгэл татам мишээлээс л таны ажлын үр дүн харагдана.

Тиймээс залуу сайхан насандаа хийж бүтээхийн агуу их эрмэлзлээр цаг ямагт өөрийгөө болон бусдыг уриалж байя. Мэдлэг ухаанаар тархиа цэнэглэцгээе. Өнөөдөр сурсан эрдэм маргаашийн идэх талх юм. Хэн нэгэнд тусалж, нинжин зөөлөн сэтгэлээр хандаж байвал хожмын нэгэн өдөр чамд хариу нь заавал ирэх ёстой. Агтны хариу жилдээ гэдэг шиг. Ирж байгаа тэр хариу нь чиний хийсэн зүйлийн үр шим нь. Эх орон, газар шороогоо хайрладаг сэтгэл ч таныг саар муу үйлээс хамгаална. Хүн амьдралдаа гурван том буян хийдэг гэсэн яриа байдаг. Мод тарьж, ном бичиж, үр удмаа үлдээх. Үүний дараа дөрөвдэх том буян нь эх орон, газар шороогоо хайрлах хайр гэж бодогддог. Зөв сэтгэлээр амьдарч, зөв замаар явах аваас буцахдаа заавал хамгийн дээд үр жимсийг тээн ирнэ гэдэгт итгэж байна.         

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
*SUNshine* (зочин)

Сайхан хэлжээ

ЗАЯЦ (зочин)

гүйээ наадах чинь л байхку юудаа сурсан юм хэзээд хэрэг болноо голох хэрэггүй хадаас ч болтугай тэгш хадаад сурах хэрэгтэй шүү нөхдөө

LoveLove (зочин)

Үнэн үнэн.

навч (зочин)

Ер нь бол аливаа зүйлийг атгаг санаагүй, чин сэтгэлээсээ л хийж байвал... цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үр жимсийг нь амсанаа гэж... эерэг энергээ гэж... эерэг үр дүнг л авчирна даа...

huslengee (зочин)

estoi unen...

3apaa (зочин)

Жаа... Жаа ламтаны сургаалийн хууль мэт дагасуу.

Гандирс (зочин)

Хүн ямар ургац тарина түүнийгээ л хураадаг гэдэг үг байдаг санагдаж байна.

Хэрлэн (зочин)

тийм шөө... хэхэ

Сэртэнч (зочин)

зөвввввввв явбббббал зөөөөөөөөөөөөөөлөн зөөөлөн замбууууууйийлаааан

ariunaa (зочин)

юу тарина түүнийгээ хураана гэж библид бичсэн байдаг. Мууг таривал мууг хураана, сайныг таривал сайныг хураана

Амарсайхан (зочин)

Зөв. Хүн болгон ингэж бодоод байвал тэгээд л боллоо гэсэн үг.

saylor moon (зочин)

aanhaa zov hu !!!! hun hundaa hairtai bdagiim shuuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)