МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сайхан бүхэн дэлгэрэн түгж, муу бүхэн сарнин хийсэг

Сэтгэлд цог байх аваас тулганд гал дүрэлзэнэ гэдэг сайхан үг бий. Халуун дулаан сэтгэлтэй, аядуу зөөлөн зантай хүнийг дээд тэнгэр тулж түшиж явдаг гэдэгт би итгэдэг. Монгол хүн болж төрсөндөө, уудам хөх тэнгэрийг харж явах заяатай төрсөндөө бахархадаг. Бид бүхэн Монголын нэгэн үеийн түүхийн гэрч, басхүү түүхийг бүтээж байгаа билээ. Хөгжил дэвшлийн өнөөгийн байгаа цэгээс эргэн харахад алдаа хийгээд оноо их байгаа нь мэдээж. Гагцхүү бид ирээдүй өөд харсан их зорилготойгоор урагш тэмүүлэх нь зүйн хэрэг юм. Бидний өнгөрсөн үеийн их түүх агуу. Түүхээрээ бахархан, түүхээрээ баярхаж явахад буруу нь юу байхав.

Гэвч олон хэлбэл улиг болдогийн адил бид хэтэрхий удаан өнгөрсөн үеэрээ амьдарлаа. Сүүлдээ бүүр эзэн Чингис хааныхаа нэрээр гутлын алчуур хүртэл хийлээ. Одоо болох юм биш үү. Их хаанаараа бахархадаг бахархадаг гэхэд гутлын алчуур хийх нь арай л сэрүүдсэн хэрэг мэт санагдах юм. Бидний сэтгэл зүрхийн угт байдаг омогшил, бахархал өнөөдөр хаашаа хийсчихсэн юм бэ. хөгжил дэвшлийн зүг зоригтой алхам хийх цаг нь ирчихсэнийг ухаарах болчихоод байна. Сэтгэлд байдаг итгэл найдварын галаа дүрэлзүүлэн асааж, ирээдүй хойчдоо эрүүл саруул, сайн сайхныг үлдээхийн төлөө бид ихийг хийх ёстой.

Их салхин түүдгийг дүрэлзүүлж, өчүүхэн дэнг унтраадаг билээ. Их салхинд үлээгдэн сэтгэл чанадын их галаа дүрэлзүүлэн асаая. Хөх тэнгэр биднийг ивээж, сайн сайхан сэтгэл саар бүхнийг үлдэн хөөх болно. Сайхан бүхэн дэлгэрэн түгж, муу бүхэн сарнин хийсэг. Хүн бүхэн сэтгэлдээ байгаа цогоо гал болгон асааж чадвал түнэр харанхуйг гийгүүлэх их гэрлийг бий болгож чадна аа. Монгол гал голомт асан дүрэлзэж, эх орон минь үүрд мандан бадраг.           

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Gtulga (зочин)

Тийм шүү. Заримдаа таниар бахархах ч шиг...

*SUNshine* (зочин)

Сайхан бүхэн дэлгэрэн түгж, муу бүхэн сарнин хийсэг

*_* (зочин)

сэтгэл сайтай байхад ер нь муу зүйлээс хол байдаг юм шиг санагддаг. тэгхээр нээрээ л нэг зүйл тулж түшдэг байхаа гоё бичжээ

Сэртэнч (зочин)

хурай хурай хурай

Амарсайхан (зочин)

Их салхи агуу хүчтэй байх болтугай. Өчүүхэн дэнгийн хэмжээний юмнууд төрийн толгойд гарчихаад унтарч өгөхгүй юм аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)