МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ургийн гажигтай төрөлт хэвийн үзэгдэл шахуу боллоо гэв үү?!

Агаарын бохирдол хэрэс хэтэрлээ гэж дээр дооргүй ярьсаар байгаад бараг улиг болчихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн голлох сэдэв нь утаа. Харамсалтай нь төр засгийн удирдлагууд тоож байгаа ч юм алга. Өөрсдөө хотын гадна утаагүй цэвэр орчинд байгаа болохоор аргагүй ч юм уу даа. Тэд хотын замын түгжрэл ч гэж мэдэхгүй. Хөдөлгөөн хааж байгаад сүнгэнтэл давхиад алга болно. Засмал замын эвдрэл гэмтлийн мэдрэхгүй. Сүүлийн үеийн супер загварын машинтай юм чинь. Иргэдийн татварын мөнгөөр л тэр бүхнийг зохицуулна. Харин ард түмэн нь ядуу тарчиг хэвээрээ.

Утаагаа багасгахын оронд тэрбум тэрбумаар нь мөнгө идэж ууна. Ичих нүүргүй шүү. Тэгсэн хэрнээ агаарын бохирдол хэмждэг явуулын станцыг өчнөөн олон сая төгрөгөөр худалдаж авсан гэнэ. Тэртээ тэргүй дээд цэгтээ хүрчихсэн гээд байгаа утааг хэмжих хэрэг байхгүй баймаар. Нэг ёсондоо энэ хүмүүс утаа байхгүй байхад байгаад байнаа гэж худал яриад байгаа болохоор нь шалгах гэж авчирсан юм аа гээд байгаатай адилхан. Сүүлийн жилүүдэд эхийн болон нярайн эндэгдэл огцом өсч байгаа. Тэр бүү хэл үр тогтолт 40 хүртэл хувиар буурсан гэсэн мэдээлэл ч яригдах болоод байна.

Урьд нь уруул сэтэрхий, тагнай цоорхой хүүхэд төрдөг байсан бол одоо энэ нь бараг хэвийн үзэгдэл болсон гэж эмч нар баталдаг. Сүүлийн жилүүдэд харахаас нүд хальтрам зэрэмдэг нярай ихээр төрөх болосон нь мөнөөх утаатай шууд холбоотой. Тэр ч бүү хэл эрчүүдийн үргүйдэлд шууд нөлөөлж байгаа талаар ч чих дэлсэх боллоо. Бараг л Чернобилийн гамшигтай дүйж очихоор, ирээдүйд үндэсний эмгэнэл болохоор нөхцөлд тулж ирчихээд байгаа бололтой. Төр засгийн удирдлагууд суудал булаацалдаж байх хойгуур чинь хүн амынх нь тал хувь нь ямар нэгэн эмгэгтэй боллоо. Утааг багасгах талаар бага ч болов ажил хийгээсэй гэж энгийн иргэний зүгээс мөн ч их хүсч байна даа.     

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
yagtiimee (зочин)

Амь амиа бодсон нь дээр дэ

tsoomo (зочин)

хийхгүй нь тодорхой муу новшнууд үхээсэй

tsoomo (зочин)

yagtiimee:чам шиг амь амиа боддог хүн олон байгаа болхоор л бид ийм орчинд амьдарч байгаамшдээ ой гутав

itsme (зочин)

утаа байлгах нь дарга нарт ашигтай. арилгачуул мөнгөний эх үүсвэргүй болчино. Тийм болохоор тэд цөм үхэж далд ороосой

yagtiimee (зочин)

Цоомоо-д Чиний зүхээд байгаа үхэж далд орох ёстой хүмүүс чинь гэртээ хамгийн үнэтэй, хамгийн чанартай агаар шүүгч аваад тавьчихсан. Үр хүүхдээ утаатай Монголд биш өндөр хөгжилтэй оронд амьдаруулж байгаа. Ядаад өвчин туслаа гэхэд гадагшаа гараад эмчлүүлчихнэ. Харин чи ингэж хүн зүхэж суухын оронд эрүүл байх аа бодсон нь дээр юм биш үү? Чиний төлөө чи санаа зовохгүй бол тэд нар санаа зовно гэж байх уу? Харин би эрүүл саруул дээрээ өөрийнхий аяыг бодох минь. Түүний тулд гэртээ ногоон ургамал тариалж хотын утааг багасгахаа байг ээ гэхэд гэртээ бага утаатай байхыг хичээж байгаа. Зуслангийн байшингийн гаднаа хэдэн мод ч болов суулгасан. Зүхэх нь зүхээд, зүхүүлэх нь зүхүүлдэг л юм байгаа биз. Би хувьдаа амиа бодоод хүнд гай болохгүй шиг явж байвал боллоо гэж боддог. Гэхдээ эцсийн дүндээ чам шиг олон хүн байсан нь дээр үү, над шиг олон хүн байсан нь дээр үү. Эрүүл саруул ухаанаар бодоод үзнэ биз дэ.

tsoomo (зочин)

тиймээ чам шиг хүн яг одоо маш олон байгаа тэгээд ийм байдалд хүрсэн чам шиг үзэл бодолтой хүн олон байгаад байвал бид ийм байсаар л дуусна чи бүү үгээр үг хий өөрөө сайн бодооч

yagtiimee (зочин)

"чам шиг үзэл бодолтой хүн олон байгаад байвал бид ийм байсаар л дуусна" - чи яагаад бурууг өөрөөсөө биш бусдаас хайгаад байгаа юм бэ? Надаас болоод чи өнөөдөр утаанд хордоод байна, надаас болоод чи өнөөдөр ядуу амьдарч байна, надаас болоод чи өнөөдөр хүссэнээ авч чадахгүй байгаа болж таарах нь л дэ. "Бид ийм байсаар л дуусна" гэнэ үү? Та нар яагаад дуусах ёстой гэж? Хүний дуусах дуусахгүй нь хамгийн эхлээд хөндлөнгийн хэн нэгнээс гэхээсээ илүү өөрөөс нь хамаардаг юм шүү.

maral (зочин)

utaa ch aimaar bgaa shuu

Арслантай авдар (зочин)

Тэр дарга нар тоохгүйдээ биш байхаа.Угаасаа санаа тавиад ч над мэтээс нь эхлээд зөрүүд хогнууд их л дээ.Би даарахгүйн тулд гэртээ шатаж болох бүхнийг л түлнэ.Миний найз утаа намайг тэврээд унахгүй,таныг ч бас...

Хэрлэн (зочин)

Хараал хийлгэдиймүү дээд дарга нартаа. хахаха.

~Сэртэнч~ (зочин)

агаарын бохирдол хэмждэг явуулын станц 0+0=тэг тэг солиотой сармагчингууд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)