МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой

Монголчуудын үндэсний үзэл залуусын дунд ямар хүчтэй байгааг мэдрэх сайхан байна. Өөрийгөө хятад гээд байгаа нэгэн хүний блог энэ долоо хоногийн онцлох блог болж байх шиг байна. Хамгийн гол нь маш олон залуус дээрх блогийн бичлэгүүдийг эсэргүүцэж сэтгэгдэл үлдээжээ. Аль ч цаг хугацаанд Монголчууд хэзээ ч хятадын эзэмшил байгаагүй гэдгийг түүх бүрэн утгаар нь нотолдог. Монголчуудын түүхийн ихэнх цаг хугацаа нь байлдан дагуулал байсан гэхэд хилсдэхгүй. Мэдээж үндэснийхээ бахархал болсон их түүхээрээ бахархаж, омогшиж байх нь зүйн хэрэг.

Гэхдээ ирээдүйд их Монгол Улсаа яаж өндөр хөгжилтэй, яаж топ гүрэн болгох вэ гэдэг дээр анхаарах цаг нь ирчихжээ. Бид өнгөрсөн үеэрээ хэтэрхий удаан амьсгалсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өсөж дэвжихийн тулд өнгөрөн одсоноор биш ирээдүйгээр амьсгалах хэрэгтэй гэж санагддаг. Хэн нэгнийг шууд үзэн ядахаасаа өмнө эхлээд тухайн улс гүрнийхээ үүх түүх, баримталдаг бодлого, хэл соёлыг маш сайн судлах хэрэгтэй.

Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд өөрсдийгөө хамгаалах хамгаалалттай болох нь зүйн хэрэг биз ээ. Хэн нэгний увайгүй турхиралтаар дотроо хагарах нь байж боломгүй үйлдэл. Би Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой. Монголын гал голомт үүр мандан бадарч, дүрэлзэн асах болно оо. Гадны ямар нэгэн балиар заваан идээ бээрийг залуус бид цэвэрлэх нь Монгол хүн болж төрсөний ариун үүрэг билээ. Үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлж, эх орноо, гал голомтоо нүдний цэцгий мэт хайрлая. Монголд төрсөнөөрөө бахархаж БИ МОНГОЛ ХҮН гэж хаана ч гэсэн омог бардам хэлж, эх нутгаа зүрхэн тушаагаа нандигнан хадгалж явъя.        

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Бидний үйл хөдлөл ухаан бодол нь эх оронч хүний эхлэл юм болов уу даа

Жигээ (зочин)

тийм шүү

tarchlaan (зочин)

zurh mongoliin tuluu zohilohgui chinii tuluu l zohilno. harin mongoliin tuluu gesen bodol sanaa, setgehui, setgeltei l bolmoor bgan.

Org (зочин)

Монголд төрсөнөөрөө бахархаж БИ МОНГОЛ ХҮН гэж хаана ч гэсэн омог бардам хэлж, эх нутгаа зүрхэн тушаагаа нандигнан хадгалж явахын тулд Эх орныхоо төлөө бага гэлтгүй зүйл хийх хэрэгтэй байна.

~Сэртэнч~ (зочин)

би хувидаа бол лянхуа гуайг жинхэнэ монгол зүрх гэдэгт итгэжаагаа юмийг хүлээж авах сэтгэл сэтгэлгээ миний зүрхэнд байхгүй байж болно л доо гэхдээ би ган ц хан Үндсэн хуулийн 1 ширхэг бүлэг 1 бүлэг заалтийн төлөө эмгэнэлтай амьтан болж хувирчийна ш дээ миний буруу юу

Хэрлэн (зочин)

зүрхэн тушаа орших эх орноо хэрхэн хайрлахаа заримдаа мэдэхгүй юм дө...

flower_13 (зочин)

Болохгүй зүйл их л байна даа Монгол оронд минь, хачирхалтайн бид ярихаас төдийлөн хэтэрдэггүй. Хэтрэх гээд ч тийм боломж бараг л байдаггүй. Би нэг л зүйл боддог юм хүн чаддаг зүйлээ хийх, түүнийгээ улам сайн хийх, түүнээс гадарладаг байж би үүнийг чадна одоо энэ сонин биш би тэрийг хийнэ гэж чадахгүй зүйлээрээ тоглох. Мэдлэг нь хүрэхгүй бол мэддэг чаддаг хүмүүсээр нь тухайн ажлыг хийлгэх...энэ дэвшилд хүрэх гарцын нэг гэж боддог.

chepak (зочин)

ЦУС МИНЬ-МОНГОЛ ЦЄС МИНЬ-МОНГОЛ ЗЇС МИНЬ-МОНГОЛ ЁС МИНЬ-МОНГОЛ НЭР МИНЬ-МОНГОЛ СЇР МИНЬ-МОНГОЛ ДЇР МИНЬ-МОНГОЛ ТЄР МИНЬ-МОНГОЛ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)