МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Энхбаяр ахынхаа буянаар олимпын аварга боллоо

Энхбаяр ахынхаа буянаар олимпын аварга боллоо

Яг одоо МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтээ Соёлын төв өргөөнд хийж байна. Ерөнхийлөгчөөс шагнал гардсан хүн бүр талархаж байгаагаа магтаад барахгүй байгаа бололтой. Эх орны бахархал, үндэсний баатрын хэмжээнд очсон олимпын аваргууд очоод зогсчихсон "Энхбаяр ахынхаа буянаар олимпын аварга боллоо" ухааны юм яриад зогсч байгаа нь ямар харамсалтай сонсогдоно вэ. Нөгөө олон түмнийхээ буянаар олон сайхан хүүхэдтэй боллоо гэдэг шиг. Тэдэнд гавъяа шагналыг нь Н.Энхбаяр биш Монгол Улсын төр өгсөн биз дээ. Монголын төр бол Н.Энхбаяр биш ээ. "Энхбаяр ерөнхийлөгч илүү илүү" гэж хэлж зогсоо Бадар-Ууган ямар ч хөөрхийлөлтэй харагдана вэ. Монголын урдаа барьдаг алдар суутнууд, бүхий л мундаг улсууд энэ сурталчилгааны нээлтэнд харагдана. Т.Ариунаа, Н.Сувд, Т.Галсан гээд алдартнууд ар араасаа цуварна. Бодвол бүгд л магтаалын малгайг ээлжлэн өмсгөх бололтой.

Монгол Улс өдий зэрэгтэй байгаа нь одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын ач гавьяа бололтой. Монголын төрийг Н.Энхбаяр гэж ард түмэнд ойлгуулдаг, сурталчилгаа бүхэнд нь салбаганаж явдаг олны танил эрхэмүүд юутай өрөвдөлтэй бас гаслантай билээ. Монголын улстөрийн хамаг л муу муухай бүхний үндэс суурийг тавьсан энэ хүнийг дахин сонгуулахаар коммунистууд улайрч байна. Үг хэлж байгаа хүнийг түр зуур амьсгаа авах зуур яг л хуучны хурлууд шиг алга нижигнүүлэн таших юм. Монгол Улсыг энэ хүн их өрөөс салгасан аж. Гэндэн Сталины гаансыг хугалсан бол Энхбаяр Касьяановтой муудаж эдийн засгийн тусгаар тогтнолоо олсон юм байх. Ерөөсөө Монголын оройн дээд очир дарь, бурхан шүтээн нь Н.Энхбаяр юм гэж үг хэлэгч хүн бүр хэлж байгаа нь гутмаар юм даа. Монгол ардчилалгүй бол тусгаар тогтнолгүй, төрт ёсгүй болох билээ. Ардчилалгүй бол Оросын шууд хараат боол нь мэт байх билээ. Залуу та ч гэсэн арай Н.Энхбаярын төлөө санал өгөх вм биш биз дээ. Ирээдүйг бүтээх залуус та бүхний сонголт бол коммунизм биш ээ. 

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
С.Баярт өгмаарайшт би... (зочин)

С.Баярт өгмаарайшт би...

Зочин (зочин)

Би залуу хүн намайг Амараа гэдэггүй Бадар-Ууган ч гэдэггүй гэхдээ би олимпийн аварга энэ тэр ч биш би бас Энхбаяраас шагнал энэ тэр аваагүйдээ ч тэгжийгаам биш зүгээр харин би Энхбаярыг дэмжихгүй

1st (зочин)

Би Эхбаярт ч Элбэгдоржид ч өгмөөргүй байна

tsoomo (зочин)

1 эстийн хэлснээр алинд нь ч өгмөөргүй байдаг

Зочин (зочин)

алинд нь ч өгмөөргүй байгаа хүмүүс надаа өгөөрэй би ч гарцын бишүү тэгүүл би танай гого-г гоё болгоно хаха

SUNshine (зочин)

demjkuuueee

Зочин (зочин)

тэгүүл нэг санаа дэвшүүлий та нар урд хятадаас хүн олж ирээд тэгээд сонгочилдоо за

ЖИГЭЭ (зочин)

зочинд: Фү Лим Жи-г сонгоё

flower_13 (зочин)

Сонгууль өгөөд байх хэрэггүй болчихсон юм биш үү.

buudai (зочин)

Enhbayariin toglolt bur arai denduu saihan bolloo. Mongoliin tor bol Enhbayar ym baina gedgiig oilgov. Eroosoo mongoliin tord No1 ni ter bogood Hu nam ter chigeeree tuund tal zasan byalduuchilj bgaag harahad taatai. Ardchilsan namaas zarim neg humuus ch tuund taltai baidag ni nuuts bish. Ter eroosoo mongoliin toriig gartaa atgaj baina. Bi huvidaa Enhbayariig demjij baigaa. Tuund sanalaa ogoh bizee.

Давка (зочин)

би ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж боджаагааа......

Эрка (зочин)

та нар л сонгууль өгөхгүй болохоор Энхбаяр гараад байгаам шүү дээ!!!

Давка (зочин)

Элбэгээд өгсөн ч Энхбаяр гарна. Угаасаа өгсөн өгөөгүй Энхбаяр гэрнэ шт мэдкү байгааму? Эрка

Searchsuwdaauwdaa (зочин)

Т.Галсан гуай харин ч хатуу үгнүүд хэлсэн шүү.Би Энхбаярыг сонгоно.Би залуу болохоороо Энхбаярыг сонгож болохгүй гэсэн үг биш байхаа.Чи блог дээрээ сараачихаас өөр юу хийж байна даа.Бичсэнийг чинь уншаад хүмүүс чамайг ухаантай залуу гэж бодох л юм биз.Тэрнээсээ хэтэрчихэж чадаж байна уу даа хөө.Олимпоос алтан медаль авах боломжийг Энхбаяр л эхлүүлснийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.Тэр тамынхаа тогоонд өөрөө л буцла л даа.Битгий бусдыг уруу тат.Гаднаа Элбэгээ гэчихээд Энхбаярт саналаа өгөх хүмүүс чиний найзууд дотор зөндөө олон байгаа.Одоо нийлээд над руу дайрна.Тэгсэн мөртлөө тал % нь Энхбаярт өгнө дөө

LoveLove (зочин)

Би Энхбаярт өхгүйээ гэхдээ Элбэгдоржид бүр өгмөөргүй байна. Тэхээр сонгуульд орохоо болий л гэж боджийн

MW (зочин)

Enhbayart ch, Elbegeed ch ugmuurgui bnashd, yahuu humuusee

Сараачигч (зочин)

би бас хэн хэнийг нь дэмжихгүй, тэхээр сонгууль өгөхгүй л болчоод байгаамдаа

zurh (зочин)

bi ch bas ali alind n uguhgui.ali ali n yurunhiilugch boloh chadwargui hun 25

dao (зочин)

Та нар лагийн тээ залхцийм байна тэгээл хэн ч ялгаагїй юмий чинь гээд сонгууль єгєхгїй гээд байгаамуу би ухаж хїрэхгїй юмдаа. энхбаяр алтан медаль авцраад єгцийм уу тэр бадарууганд тэгїїл одоо тэрийг бадарууган биш энхбаяр зїїх ёстойм бишїїї бас шагнал урамшуулал энтрийг нь тэр авах ёстой ч юм шигээ. тэр сувдаад хэлэхэд хэлэх їг алгадаа.энхбаяртайгаа сайхан амьдраарай л гэж хэлийдаа.

Зочин (зочин)

Searchsuwdaauwdaa-Д. Найзаа хэнийгээ сонгож хэндээ санал өгөх нь таны эрхийн асуудал. Харин Монголын төрт ёсыг үгүй хийсэн хүн нь наад сонгох гээд улайраад байгаа хүн чинь юм шүү. Та тэгээд юуны буянаар интернэт хэрэглэж, юуны буянаар гар утсаар чалчиж, юуны үр шимээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсоноо бодож үзсэн үү. Үзээгүй бол нэг үзээрэй гэж зөвлөх байна. Коммунистууд танд ийм сайхан эрх чөлөөг өгсөн үү. Хэн нэгэнд ухаантай харагдах гэсэнгүй. Залуус коммунизмыг шүтдэг болчих вий, нэг хүний хэмжээгүй эрх ёс ноёрхчих вий гэсэн бодлоор бичсэн юм. Мэдээж танй сонгох хүн Ерөнхийлөгч болох байх л даа. Гэхдээ төрт ёс, ард түмэн гэж бас нэг байгаа шүү.

stormy (зочин)

Энэ дээдэх би юм байна шүү. Нэр усаа оруулахаа мартчихаж.

Гандирс (зочин)

Сонгууль болно тодорхой энхбаяр улиран сонгогдоно тодорхой. Би харин ардчилсан намаас Бат-Үүл гарчихаасай л гэж хүсэж байсын.

zakos (зочин)

hen ch garsan yalgaagui gehdee elbegee garwal deer baih nadtai sanal niileh hun bga biz dee

zayakamy (зочин)

Би уг нь ардчилалыг дэмждэг л дээ Гэхдээ Элбэгдоржид саналаа өгөхгүй ээ Энхбаярт ч ялгаагүй

Зочин (зочин)

zayakamy блогоо усгачихсан юмуу?Яажаан

modun_shaniu (зочин)

bayar ni xujaagaas 3 ter bumiig zeelj barilga,bank geed ali xediinee xari xvmvvsiin medeld ochson salbaruudiig awraad zogsoxgvi yamarch vndesnii vildwerlelgvi ard tvmendee say 500 gaa ogoj songuuliin amlaltaa bielvvlex geed ulairch ondor xvvtei butsaaj tolj diilexeergvi or tawix geed bxiin.yadaj ene zeelex mongooroo tawantolgoi oyutolgoig 100 oorsnoo ashiglax gej awch bgaa bol yaaxuu gesiin...Enxbayar tergvvtei xu namiixnii zoosnii nvxeer xarsan amidraliig ni zoosnii nvxeer vgvi xiinedee zaawal vxliin muugaar alna...

kakashi (зочин)

ene songuulaar enhbayar garval mongol ulsad hytad zasaglaltai bollool gesen ug. Bi haytadad hed hed ochij baisan. hytad uls hedii mongo teich gesen ard tumen ni yamar yaduu gedegiig medhuu. hun amiin 70 huvi ni tariachin. odoo mongol uls maani yag l tiim bolood bna.Enhbayar garaagui baihad Mongol uls yamar bailaa. enhbayar garaad odoo yamar bolson medmeer eumdaa. omno ni yamar eronhiilogch ard tumenluugee buu dalaij baisan eum. enhbayaraas omno ni tiim zuil baigaagui. ehbayar anh tord orj ireed hural hayah gedegiig gargaj irsen geel helvel zondoo eum bna. za yamarch baisan bugd sanalaa ogoj enhbayaraas salhiig oroldii. Enhbayar garval zevsegt boslogch garj medne. bi lav uls mini hyatad zasaglaltai bolvol harj chadahgui ni. ulsiinh toloo neg irgenii ami heregtei bol ter boslogo garval oroltsono.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)