МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өвдгийг чинь дэрлээд амарлаа хонгор минь

Өвдгийг чинь дэрлээд амарлаа хонгор минь

Өвдгийг чинь дэрлээд амарлаа хонгор минь
Өвсөн дотор шувууд ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ хонгор минь
Үүлэн уулын цэцэг ингэж анхилдаг биз ээ

Гоо хоёр хөлийг тань үзлээ
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог бизээ


Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
Ээрэм талын чөлөө руу тэгтэл хоёр амьтан цахилвай
Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага бизээ

Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ хонгор минь
Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ
Уяхан булбарай уруулыг тань шимлээ хонгор минь
Улаалзганы шимүүстэй дарс ийм амттай байдаг даа


Шүдний хэвийг эгэм хоолойд тань үлдээлээ хонгор минь
Шүрэн ундрамт зүүлтэн чимэг гэж байдагдаа
Усан үзмийн хүрэн хүйсний тань хилийг давлаа
Урьд Даргангийн алтан харгана ийм үйстэй дээ


Хурц хумс тань цээжин дээр алмааз адил зурлаа
Хулсхан биений тань хүслийг яаж номхотгох билээ
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг
Залуухан тэр охин чоно ямар учиртайм бол?


Өвдөгийг тань дэрлээд зүйрмэглэжээ би
Өвсөн дотор шувууд ингэж амардаг биз ээ...

Данзангийн НЯМСҮРЭН

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

хүүе аасан гоё уран яруу үгтэй, зүйрлэлтэй гоё шүлэг вэ?

Tsuki-Yama (зочин)

Сайхаан сайхан. Сайхан бичжээ.

LoveLove (зочин)

ГОЁ шүлэг байна. АЙМАР ИХ таалагдлаа

maral (зочин)

saihan shuleg bn, tnx

Хэрлэн (зочин)

яасан ч гоё шүлгэв.

yanzagakhan (зочин)

яаая ёстой гоё шүлэг оруулчихсан байна шдээ. урьд нь уншаад шууд л wow л гэжийсийн хэхэхэ гоё тэ...

ҮЛЭМЖ (зочин)

Гоёо үзлэг ш дээ тээ

Давка (зочин)

Баярлалааа сайхан шүлгүүд уншуулсанд....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)