МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Чүдэнз зурахад гарах өчүүхэн гэрэл харанхуйг эвдэн гийгүүлнэ

Аяа. Манант сэтгэлийг минь цэлмээн гийгүүлэх их хүчийг хайрлаач. Магад одоо хийгээд өнгөрсөний үйлийн үрийг өчүүхэн надад оноон цээрлүүлж, алс ирээдүйн минь замыг цэвэрлэж хайрла. Өнгөрөн одох цаг хугацаа, бас ирээдүйд болох чимхийн төдий боловч үйлийн тухай надад хэлээч. Хөвөн үүлсийг эзэгнэгч ноён оргилуудад диваажин байдаг гэлцнэм. Тэрхүү орчлонгийн дээвэр болсон сүлд оргилууд үүлийг эзэгнэдэг юм бол агаар салхи, цас борооны их сүр хүчийг бас эзэмшдэг хэмээн итгэнэ. Орчлон хорвоогийн хамгийн нам болоод дээр орших цэг бүхэнд хүмүүний хувь заяа ямагт байдаг хэмээх. 

Шарлан гандах навчисын олноор унах агшныг харахад ер бусын мэдрэмж төрнө. Хойтон хавар дахиад л ургах навчисын араас хэсэгхэн гуниглах авч эргээд ургахыг нь бодохоор баясах сэтгэл бадрана. Хорвоогийн түмэн янзын эргүүлгэнд хүн төрөлтөн гэлтгүй бүгд урсан орох юм. Өнчирч үлдсэн сэтгэлийн шархын эмнэхэд даруй олон хоног хэрэг болно. Ирт мэсний биш сэтгэлийн гүний шарх тул ийн удна. Эм тан, элдэв домоор үл эдгэх энэ шархыг гагцхүү хайрлах сэтгэл эмнэн илааршуулах билээ.

Хад чулуунд хүртэл энэ сэтгэл оршин байгаад итгэнэм. Нүдэн дээр цэцгүүд намираа хурын шимээр алтан дэлбээгээ нээнэ. Тэрхүү намираа борооны дусал болгоныг хүний сэтгэлтэй зүйрлэн бодоорой. Хурын усгүй бол орчлон тогтох гэж үү. Хүмүүний сэтгэл үгүй аваас дэлхийд амьдрал цэцэглэх билүү. Чүдэнз зурахад гарах өчүүхэн гэрэл харанхуйг эвдэн гийгүүлнэ. Тиймээс хар муу сэтгэлийг тонилгон зайлуулахад өчүүхэн боловч сайхан нь байхад л болох биз гэж мунхаглан бодох. Өрөөл бусдыг өрөвдөн нигүүлсэж, өөдрөг сэтгэлийг дэвжээн явбал ахуй хорвоогийн гэрл болон бадамлаж явах буй заа.          

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

Дандаа л хүнээс эрч хүч гуйжийхийн. май ав ав энэ эрч хүч...хахаха

Сондор (зочин)

Аяа хайр гэгч зовлон сэтгэл гэгчийг шаналгавч Сар өдрүүд улиран цаг хугацаа анагаагч болъюу. Хүмүүний амьдрал зовлон жаргалаар ээлжлэвч Эргэн солигдох цаг хугацааны дэргэд 1н өдрийн наст эрвээхэй адил буюу. Хэхэхэ заза чам шиг бичиж үнэхээр дийлэхгүй юм байна гоё бичжээ.

Үнэн сонин (зочин)

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. http://www.unen.mn/

Аяко (зочин)

нэг л гунигтай

3apaa (зочин)

Үнэн сонингоо уншийдаа багшаа хоёулаа айн?

Зочин (зочин)

hoolnii daws ihdeheeree yadag bilee. bas budaanii chiher ihdeheeree yadag bilee het uyangaluulah ni neg l tiimerhuu gehdee ene bol zugeer l minii bodol l do

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)