МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Цээжийг тань дэрлээд амарлаа хонгор минь

Цээжийг тань дэрлээд амарлаа хонгор минь

"Өвдгийг чинь дэрлээд амарлаа хонгор минь" шүлгийн хувилбар нь. Хэн зохиосныг нь сайн мэдэхгүй байна. Магадгүй Д.Нямсүрэн гуай өөрөө ч бичсэн байж магад. Энэ шүлэг нь хайртай залуудаа зориулж уншихаар бүтээгдсэн юм. Бүсгүйчүүд минь. Сэтгэлтэй залуудаа уншиж өгөөрэй.

Цээжийг тань дэрлээд амарлаа хонгор минь 
Цэнгэг усанд жараахай ингэж амардаг биз ээ 
Санчигийг тань үнэрлэлээ хонгор минь  
Саран дээрх навчис ингэж анхилдаг биз ээ

Хатуу хоёр булчинг тань үзлээ  
Хад уул ийм нөмөртэй байдаг биз ээ 
Арван тавны шөнө үзэгдэх хос овоон хооронд  
Рашаант оргилуур нуугддаг биз ээ 
... 
Хүзүүгээр тань тэвэрлээ хонгор минь  
Хүйтэн булгын гүнд ийм амирлан байдаг биз ээ 
Халуу шатсан уруулыг тань хазлаа хонгор минь 
Халз тулаанд ялсан чоно ийм эрэлхэг байдаг биз ээ 

Уян зөлөөн гар тань үсийг минь илбэлээ 
Урд уулын энгэр ийм дөлгөөхөн байдаг даа 
Харцныхаа дуслыг нүдэнд тань үлдээлээ хонгор минь 
Хадуурсан морьд уяа руугаа ингэж яардаг даа

Хуруу тань нурууг минь алгуурхан дагууллаа 
Хуйлран ирэх хүслийг тань яаж багтаах билээ 
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг 
Залуухан тэр чоно ямар учиртай юм бол?

Цээжийг тань дэрлээд зүйрмэглэж ээ би 
Цэнгэг усанд жараахай ингэж амардаг биз ээ... 

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Мундаг том мөөмтэй хүүхэнтэй учирчээдээ? (Гарчиганд нь өгсөн сээгий)

Аяко (зочин)

зөө зөө гоё ооооооо

3apaa (зочин)

Уншсан чинь эмэгтэй хүн эр хүнд зориулсан шүлэг байсым байшт ха ха. Хуруу тань нурууг минь алгуурхан дагууллаа Хуйлран ирэх хирийг тань яаж багтаах билээ гээд заваараад байвал яах уу? ха ха

~Сэртэнч~ (зочин)

булгын гүнд-жараахай-Хадуурсан морь-ялсан чоно-шиг-холхиулна

Gtulga (зочин)

Аякүү сээгс хүссэн сээгсийн оршилын үед нуугдаж буй шүлэг байна ш дээ.
Арван тавны шөнө үзэгдэх хос овоон хооронд Рашаант оргилуур нуугддаг биз ээ
энд яг юу нуугдаж байж таарах уу? ихи ихи

Хэрлэн (зочин)

нэг хүний л шүлгүүдийм бишүү... хахаха. Зараа ах ямарррррррр завааийн.хир байхдаа яадийн...

stormy (зочин)

Ер нь давхар утгатай эротик шүлэг л дээ. Д.Намдагийн "Шөнийн бороо"-той адил юм даа.

yanzagakhan (зочин)

өөөөөөөөөөөш сэтгэгдэл яагаад устгаад байгаан бэээ

yanzagakhan (зочин)

аан сооори андуурсан бна

Давка (зочин)

гоё ийн.......

AntiDotE (зочин)

хахахах, 3араа заваараал.

Pearle Deppsu (зочин)

За би ерөөсөө энийг ойлгодоггүй юм. Юу вэ гэхээр энэ кино минонуудыг харж байхад бүсгүйчүүд нь нэг л их залуугынхаа цээжийг дэрлэсэн унтаж байгаа харагддын. гэтэл яг амьдрал дээр бол цээж дэрлэж унтаад цагаас илүү тэвчихүү? дээр нь тухтай байж чадах уу? би л лав үгүй гэж бодож байна. харин мөр дэрлэж унтлаа, гар дэрлэж унтлаа гэвэл болж байна шүү жич: гарчинганд нь сэтгэгдэл үлдээгээгүй болно

LoveLove (зочин)

wow юун гоёын. даанч залуудаа уншиж өгий гэхээр цээжлэхэд урт юм байна

Gorgon (зочин)

orginal shulegnees ni dutahaargui shan uran bichjee goyo shuleg bna ho, yaj ugiig ni ingej orluuldag bnaa hehehe... erotik shuleg ymaa hehe Pearle Deppsu-iin commentod yahavdee untah hurtelee tsejiig ni derleed l untaad ogdog shd tgd untsan hoino haana yaj untaj bgadg hen medehev de hehehe ogloo yamar ch gsn zeregtseed l serne shd gsn hehehe... neeree hsonojin derlene gj bhgui l de, yalanguya nad shig hodolgoontei untdag hun hehehe

Boyo (зочин)

Bi lav noxoriin tceeejig n derleed untaj estoi uzeegui, xuzuu xoshood, xuuxduud tceejin deer daraxaar gar mar badairaad yun derluulex.Za tegeed ene shulgen gun bulgiin usand neg ix amarlingui baisnaa, erelxeg chono shig kun minii uruul muruul xazdag aixtar l yum baina. Xartcnii dysal, xadyyrsan moritoi xesgiig oilgosonguiee

Зочин (зочин)

Boyo Yug ni oilgoj yadaad baigaa um be. Gun aguulgatai shuleg baina.Tegeed ch chi denduu shuud utgaar ni oilgohoo boli doo

G.LOVE.M (зочин)

JOOHON UTGA UCHIRGVI CH YM SHIG GEHDE GOY YMOO.HAIRTAI ZALUDA UNSHIJ OGOH GEHER ARAI L UTAGGVI YMA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)