МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Солонгос кино мандтугай. Үзээд бай

Солонгос кино мандтугай. Үзээд бай

Нэлээн олон жилийн өмнө Уго Чааваас ахын эх орон болох Венесуэл улсын хийсэн халтар царайтай хүүхний тухай өгүүлдэг жигтэйхэн олон ангитай кино гарч нийслэл хотыг эл хуль болгож байлаа. Энэ киног гарахаас өмнө оросын телевизийн сувгаар байнга балаг дагаж явдаг баян хүний тухай, мөн францын Эллен нэртэй хүүхний талаар өгүүлдэг кино гарч монголчуудыг суудлаас нь босгохгүй шахам болгодог байж. Удалгүй солонгосын соёл нэвтрэхийн хэрээр хан үндэстний савангийн дууриуд ар араасаа хөвөрлөө. Хүлэмжинд байдаг цэцгийн нэрээр нэрлэгдсэн кино нэг хэсэгтээ л ярианы сэдэв болж байв. "Цагаан шөнө", "Элсэн цаг" зэрэг олон ангитай кинонууд жинхэнэ утгаараа байлдан дагуулж эхэллээ. Дээрх хоёр кино харьцангуй амьдралтай, монгол ахуйд ойрхон кино байсан.

Орос дуутай болоод ч тэр үү тун дажгүй. Харин хайр сэтгэлийн, гэр бүлийн асуудлыг хөндсөн уйтгартай савангийн дууриуд гарч эхэлсэнээс хойш өсвөр үеийнхэн солонгосын соёлд нэрвэгдэж эхэлсэн юм. Хувцаслалт, үг ярианаас эхлээд хэт хийсвэр хайрын мананд умбаж эхэллээ. Мэдрэлээ алддаг, ядуу ба баян айлын хүүхдүүд бие биедээ дурладаг, цусны өвчтэй болдог, ах дүүс нэгнээ мэдэхгүй манарч яваад дурладаг гээд амьдралд бараг л баймааргүй хийсвэрлэл монголд хүч түрэн орж ирлээ. Амьдралыг зөвхөн солонгос киногоор төсөөлдөг болж, амьдралыг солонгос кино мэтээр ойлгодог болов. Жинхэнэ хар тамхи болоод байгаа эдгээр кинонууд монгол ахуйд яагаад ч тохирохгүй нэг л биш ээ. Үнэндээ амьдрал дээр тийм эрээ цээрээ алдсан хүүхэн, тийм муу хүмүүс бараг л байхгүй дээ. Олон ангитай киног гэрийн авгайчууд, хийх ажилгүй хүүхнүүд л үздэг.

Тэгсэн манайд биш юм аа. Эр эм, хөгшин залуу, ажилтай ажилгүй бүгд л хошууран үзэцгээх юм. Хэн юугаа үзэх нь хэнд хамаа байна гэх хүмүүс байх л байх. Яахав насанд хүрсэн хүн та авахаа авч хаяхаа хаях биз. Гагцхүү ирээдүй хоч үе тань бүх амьдралыг яг энэ солонгос кино гэж ойлгодог болоод байна. Амьдрал бол амьдрал. Кино шиг хийсвэр биш. Ядаж өсвөр насныханыгаа солонгос киноноос жаахан ч болов холдуулаач ээ. Амьдралд ойр зүйл үзүүлж харуулж байгаач ээ. Олон мундаг тв-н захирлуудаа. Солонгос киноны оронд арай өөр зүйлд эфирийнхээ цагийг зарцуулаач ээ. Монгол бол солонгос биш шүү дээ. Эцэст нь хараал идсэн солонгос цувралуудыг чөтгөр аваг.    

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
yagtiimee (зочин)

All in гээд нэг мөрийтэй тоглоомчин залуугийн амьдралын талаар гардаг кино гоё шүү бас. Тэр киноны нэрийг Покерийн анхан шатны ойлголтгүй хүн орчуулсан нь тодорхой байдаг. Гурван марал од, Амьдарлын ээдрээ ... Ер нь бол All in гэдэг чинь өөрийнхөө бүх мөнгийг бооцоонд тавьлаа гэсэн үг. За юу бичээд явчихав да. Санааг бол дэмжиж байна. Хэрэггүй юмаар толгойгоо дүүргэх хэрэггүй ээ, ямар хогийн сав биш.

БОРОО (зочин)

Со киноноос сурах юм их бий. Жишээлбэл: Архи ууж тасарч хүнтэй унтчихаад маргааш өглөө нь мэдээгүй дүр эсгэж хөнжилөө сөхөж хашгирах буюу буруугаа архируу чихэх арга надад маш их таалагдсан. хэхэ Бас өөр нэг арга бий. Дургүй хүнээ хурдан алах арга. Энэ нь яадаг арга вэ гэхээр өвчтэй шархадсан хүнийг заавал үүрч гүйн цаг ихээр алдах, цус алдаж байгаа хүнийг байдгаар сэгсчих зэргээр огт түргэн тусламж дуудахгүйгээр цэвэрхэн янзлах арга юм. Ер нь бол Со киноноос суралцах юм их байналүү шүү цаана чинь

БОРОО (зочин)

Сүүлийн үед "эхнэрийн архи" гээд нэг киног хүмүүс их үзэж байх шиг байналээ шүү. Тэр кинон дээр хэрхэн домбоорох, хэрхэн тэнэгтэх, хэрхэн сумтайдах талаар нилээд хэдэн аргыг дэлгэрэнгүй зааж байгаа гэнэ шүү. ТВ 5-ын шар мэдээнээс...

Давка (зочин)

би ер нь кинонб эсрэг ч юмуу хүмүүсийн дургүй байдаг дүрүүдэд дуртай л даа. Нарны охинб ДУ Ёнд нээх хайртай байжүүлээ. кккк Одоо эхнэрийн урхи үзкэж зовжийнаа. Рекламан дундуур дутаа хагас ойлгож үзэх гэж. Яджаахад орой гарахыг нь яанаа. тэ?

tsoomo (зочин)

еөөе намайг алаад аль энэ солонго сериал арайл хэтэрч байна

Дамдаа (зочин)

"Цагаан шөнө", "Элсэн цаг" зэрэг... гэнэ үү, өөрөө нэрлээдайх болтоймаа хэ хэ хэ, юун сүрхий нэр усыг нь мэддийн.

Саншайн (зочин)

Бороо: оо бас залуус тэндээс хувцаслахыг даган дуурайж байгаа, үс засалт энэ тэр бүгд яг со болцгооцон тээ

1st (зочин)

яахав яваандаа гайгүй болох байлгүй дээ хүзхэд өсөх насандаа чавх буу сум зодоон тамхи архи охин нтр гээд сонирхолууд байдагдаа тэрэн шиг манай Монголчууд сэриал үздэг дээрээ тавьчаад байна гэж ойлгоод байгаашд гэснээс энэ UBS дээр гарч байгаа киног манай эхнэр үзээд намайг унтуулахаа байлаа яасан ч орой гардын хог гэж

buudai (зочин)

Yag zov. Yostoi saixan bichij. Bur suvag bolgonoor l xeden solongos avgai barxiraldaadl, uilaldaadl. yooo uxej xatmaruud. Unexeer Fuck them all!

Э. Баярсайхан (зочин)

Солонгос кино үзэгсэд мандтугай! ч гэх шиг.

Гандирс (зочин)

Залуучууд ямар ч байсан гайгүй хувцасладаг болсон л гэж боддийншд би. өө тэгээ л авах ч юм бий хаях ч юм бий шд. Ер нь тэр эхнэрийн урхиас яаж хамгийн чөтгөр шиг байх вэ гэдгийг сурч байгаашдэ.хахаха

БОРОО (зочин)

Гандирсаа чи Дарь Эх юм байжийж чөтгөр болж яахнуу айн ккк

koreo drama (зочин)

энэ с кино гоё боловч орой гарах нь муухай тээ хүмүүсэ???????????????????????????????????? со кино нэг хэёэгтээ гарж байгаад өөр кино гарах байхааааааааааааа

chimeg (зочин)

ene baliar ehneriin urhi ch genuu t1 hunii medreleer toglotson kino ub hot bayar hit bolood bgaa ymuu haashaa ym.haana l ochino hogshin zaluu er emgui yrihiin.za tegeed zav choloo ihtei bhad uzdeg l blaa doo.gehdee neeh uzeed bh ch ed bish dee so kinonuud

ЗАЯЦ (зочин)

ганц залуу гарч ирээд л хэдэн хулгайчуудыг сайн гөвдөг нь таалагддаг шүү!!! хаха энэ со драм манайд ч гайгүйээ тэр урдуур байдаг яадуухан улсуудад бол аймар хөгжчөн юм билээ... яааг со киногоор амьдралыг харж байгаамдаа цаадуул чинь. шүтнэ гээл бодчих тэрийгээ

Хэрлэн (зочин)

больчий больчий яшиг зүгээр хэхэ...

3apaa (зочин)

Гоёшт :P

Degi (зочин)

So kinog uzej medrelee barsanaas uzehgui biah shig saihan yum biahgui gej bodohiin. Uzeh kinogoo DVD-eer uzcheed l uldsen tsagaaraa nom unshih ch yumuu za unshih durgui bol arhi uuj showdsan ch yahavdee. YUnii tuld ori zaluu bilee bid chini...

secretwish (зочин)

гоёшд би Суватай адилхан үстэй болно гэж боджаагаа :P

yagtiimee (зочин)

Уг нь бол дуртай нь үзээд дургүй нь сувгаа солиход л асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа юм. Гэтэл хөдөөний улсуудад сонголт багатай, бараг заримд нь байхгүй болохоор хэдэн Со-н тэнэгтэхийг харж суухаас өөр аргагүй болдог.

saraachan (зочин)

Энэ тв-үүдийн минут секундээр үнэлээд байдаг цагийг со киноны цагтай нь харицуулаад нэг харуулчих юмсан.Хэрэгтэй мэдээ гаргах гэхээр аймшгийн үнэ хэлдийм байж со кинондоо бүх цагаа зарцуулна дээр нь орчуулагч дуу оруулагчийн цалин гээд л ямар үргүй зардлууд...хааяа тэгээд нэг үзээд эхлэчүүл ажлын садаа үнэн гай...

dolgor (зочин)

hi ehneriin urhi mandutgui

dolgor (зочин)

hi zaluusaa ehneriin urhi vzej baigaa yu vnen sak kino shvvte unje goyo boltson chini barag onts sonirholtoi yum baihgvi boltson te ehneriin urhiin 70 r angigoyo gesen

kkkkkkk (зочин)

zass zarim humuus ni oorsdoo uzdeg yum bj. hudlaa humuusiig dagaldan baysaad l

Byambaahai (зочин)

vhav dajgvi l kinoshdee yachad bgan bi lav vzeh mash durtai

monster (зочин)

ene buh solongos serialiig uzen ydaj bn uduriin tsagaar gertee suudag awgaichuuld zoriulj gargasai

kaki (зочин)

hi all... ene baliar olon so kino n duusaasai gj bi mon ch ih husjiinaa... suvag bolgon dr l tsusnii ovchtei, yumaa martsan ulsuud.. yaaaah geed bgaan er n !!! kk... gehdee zarim goy.g n bi lav uzdiishd. so kino teeel 20 angias hetreed yavhaaraa l utgaa aldaj bgaam daa te? 16 angitainuud n bas gogo shd. za tgd ueh neg n uzeed uzehgui neg n mtv taviad suuj bku yu doo...

ТЭНYYЛЧ (зочин)

МӨНГӨНДӨӨ Л ТААРУУЛЖ СОЛОНГОСООС КИНО ОРУУЛЖ ИРДЭГ БИЗ

Janna (зочин)

Bi yostoooooooiiiiiiiiiiii 100% sanal niiljiin. Yooy bi neeree solongos kinond unen durgui. Neeree joohon huuduuded bol Tom Jerry met stress-tei kino uzuulsenees orosiin huurhun huuheldein kino deer sanagddiishd

Janna (зочин)

Neeree neg yum asuuya. Setgegdel bichihed zarimiih ni ner yagaad har ungutei zarimiih ni tsenher baidiin? Frakts fraktsaaraa baidiimuu? hehe

stormy (зочин)

Жаннад: Холбогдох линкээ оруулчихвал цэнхэр өнгөтэй л гарна даа. Гол нь наад холбогдох линк л байгаа юм шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)