МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монголчуудын сэтгэлгээ буюу ориг ба хулхи нар

Монголчуудын сэтгэлгээ буюу ориг ба хулхи нар

Монголчуудын сэтгэлгээ ихээхэн гажигтай талаар өмнө нь нэг бичлэгтээ дурдаж байсан санагдана. Тэгээд мөнөөх бичлэгээ үргэжлүүлэхээр шийдлээ. Бидний буюу монголчуудын сэтгэлгээ үнэхээр гажиг согогтой болжээ. Урьд нь байснаасаа хэд дахин илүү гэмээр. Сэтгэлгээний энэхүү гажиг тогтолцоо энэ жил урьд урьдынхаас илүү ажиглагдах боллоо. Хэдийгээр монгол хүний цусанд байдаг хэт туйлшрамтгай үзэл байнга цухалзан гарч байдаг боловч ингэтлээ дээшээ хөөрнө гэж төсөөлдөггүй байлаа. Энгийн бөгөөд анхдугаар жишээ. Монголын ард түмний үндэсний баяр болох цагаан сар сайхан болж өнгөрлөө. Харин бие биенийхээ дээр гарах гэж оролддог зан нь гайхалтай сайхнаар хөгжиж хэн лаг дээл хантаазаар гоёх вэ гэсэн уралдаан зарлагдсан мэт байв.

Үндэсний хувцасаар гоёх нь сайхан, нүнжигтэй харагдах авч нэг л биш ээ. Хажуу айлынхан нь үйтэн хуйраараар дээл хийгээд өмссөн байвал заавал илүү гарах хэмжээний торгоор дээл хийлгэж өмсөнө. За энэ ч яахав гэхэд шинийн нэгний өглөө нар харна гэдэг гажиг заншил дэлгэрээд нэлээн удав. Нэг үгээр хэлбэл шинийн нэгний өглөөний нар жинхэнэ ориг нар бөгөөд бусад өдрийн нар бол хулхи төдийгүй шал дэмий хараал хэрэггүй зүйл бололтой. Ном сударт шинийн нэгний нарыг л  харчихвал супер сайн байна аа гэсэн ямар нэгэн өгүүлбэр байдаггүй талаар Гандантэгчинлэн хийдийн хамба лам хүртэл өгүүлж байна лээ. Харин ч бүүр өглөө бүрийн нарыг харж байвал амьдралд дулаан сайхан бүхэн цогцлоно хэмээн номлосон байдаг гэнэ.

Бас нэгэн хэнээрхэл гэхээр зүйл бол шиний найманд үйлдсэн буян маш ихээр арвижих бөгөөд бусад өдрийн буян бол зүгээр л нэг зугаа мэт аашилдаг байдал. Яг ийм байдал жил бүрийн зургадугаар сарын нэгэнд болдогдоо. Айл болгон зөвхөн энэ өдөр хүүхдээ баярлуулах гэж хичээнэ. Үр дүнг нь хүмүүс надаар хэлүүлэх юун. Гэтэл одоо энэ элий балай сэтгэлгээ мөн чанартаа маниусаас хамаагүй өөр иргэншилтэй газраас улбаа бүхий Валентины баярт хүртэл "сүүдрээ" тусгажээ. Хэн нэгэн этгээд эсрэг хүйсний этгээдээ баярлуулчих санаатай үзвэр үзэх гэтэл тасалбар нь олдохгүйгээр барахгүй хэд дахин өссөн үнээр олдоно. Билет шаглагчид бидний нөгөө гажигтай сэтгэлгээн дээр сайхан тоглож байна шүү. Зөвхөн Валентин гуайн өдрөөр баярлуулбал баярлуулсан болдог бөгөөд бусад өдөр баярлуулах нь салхинд хийсэх хамхуул адил утгагүй асуудал бололтой.   

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Ицми

яахав дэй... бас нэг тийм нэг өдөр байна л даа тиймаа... ккк...

бусад өдөр баярлуулдаг ч бай нэг тийм онцгой өдрүүд байна л даа... энэ онцгой өдрүүдэд эмэгтэйчүүд илүү их анхаарал өгдөг байх... би лав намайг ямар баяраар хэн яаж баярлуулсныг, бас ямар баяраар хэн яаж гомдоосныг мартадгүй ээ ккк...гэтэл бусад өдрүүдийг санаад байдаггүй л бизд.. тэхээр онцгой өдөр бол онцгой л өдөр юм л даа ккк... тэгжугаад сайхан баярлуулах хүнтэй болох байлгүй дэй к

аниргүй (зочин)

мммм миний бодлоор тэгэээд нэрлэчихсэн болхоор нь л тэгдэг юм байлгүй дээ. түүнээс бусад өдрөөр хүмүүс хүүхдээ баярлуулжийна уу, хайртай хүндээ бэлэг өгжийна уу, өглөг буян яаж байна гэх мэтийг бид мэдэхгүй шүү дээ...

харин тэр

"монгол хүний цусанд байдаг хэт туйлшрамтгай үзэл байнга цухалзан гарч байдаг боловч"


хэт туйлшрамтгай, бид бол хамгийн супер, бид л хамгийн ихээр байгал хүний шүтэлцээг баримталдаг, бид бид Бид БИд БИД гэсний тухайд бол Чонон сүлдийг уншаад бөгс улайжийна.

гэхдээ энэ бичлэгтэй хамааралгүй л дээ...

AntiDotE

Валентины баяр ч тэгээд онцгой л юм шиг байлээ.
Их баярладийшд хайрлаж дурласан улсууд.

Бас нээрээ шинийн нэгний цаанаа л нэг дулаахан байдиймаа гоя. Бусад нь тэгэж санагддаггүй этэр гээд.

Ер нь өөрийн бодол өөртөө л зөв гэдэг шиг нэгний нарыг хараад л сайн, сайхан явнаа гэж бодоол сайхан болж байвал хамаа байж уу дээ.

Гэхдээ юугаа ч мэдэхгүй, бусдыг даган дуурайж, мухраар зүтгэж байгаа хүмүүсийг алийг тэр гэх вэ.

Энэ үзэгдэл улсуудын оюун хөгжих цагт, аяндаа намжих байх гэж найддаг.

Runner

сүүлчийн хэсэгт гарсан баяр надад хамаагүйн болохоор нээх тоохгүй байгаалд.

цагаан сараар гал тогооноос гардгүйм болохоор бараг л хипап хувцтай л золговшд. надад бол тэр туйлшрал гээч нь байдгүй болтойм

Ицми

тэр дээлний туйлшрал над ёстой таалагдаагүй ээ... ккк.. хүүхдүүдийг дээл өмсөж иркү бол хичээлд нь оруулку ч гэжаах шиг.. цэцэрлэгийн багш нар нэгнийхээ хүүхдэд дээл ээлжлүүлж өмсүүлжийн гэжийшд.. тэгж тэнэг туйлширч болку л дэй... дээл өмсөх нь өмсөнө биз өмскү нь тэр л биз.. чөлөөтэй л байх хэрэгтэй шд

...Shake...

Хэдийгээр үндэсний хувцасаа өмсөх нь сайн ч гэсэн ... жилд ганц л өмсдөг дээлийг хэдэн зуун мянган төгрөгөөр хийлгэх хэрэг байгаа ч юм уу ...

Заа тэр дээл ч яаахуу ... Хөөрөг ... атгын чинээ чулуунд яагаад тэгтэлээ их ач холбогдол өгдөгийг ердөө ч ойлгодоггүй ... Алгын чинээ чулуунд сая сая төгрөг шингээд байдаг ... тэрүүгээрээ хоорондоо уралдацгаагаад байдаг ...

Тэгээд дэлхий хүртэл хоёр туйлтай байдаг хойно доо ...

Gorgeous

хэхэ Дэлхий хүртэл 2 туйлтай байдаг хойно доо гэж их гояа үг байна. Би ер нь юмыг энийг ингүүл нөгөө талд нь яахуу гэж харах дуртай хүнайн. Ямартай ч заримдаа хэт туйлширдаг ч гэсэн заримдаа тэр нь хэрэг болох үе гарна шүү дээ.

зочин (зочин)

аан тэр валентин ламын баяр бол угаас хэрэггүй баяр тэрэнтэй тэрэнгүй хайр сэтгэл бол мөнхийн баярын уур амьсгалтай зүйл шүү дээ.Бусад тэр монгол ёс заншилаас урган гарсан бас монгол хүмүүс өөрсдөө зохиосон ёс заншил гэхүү уламжлал гэхүү тэр зүйлс нь байж л байг дээ

Цоомоо

туйлширал бид туйлширах дуртай ард түмэн юмшиг байгаам


гэхдээ сүүлийн үед баярууд үнэхээр хавтгайрч байгаалдаааа

MrBi (зочин)

за тэр яах вээ юугаар ч туйлширлаа гэсэн хөөрөг бол яахав үнэт чулуу хуучных байх тусмаа үнэтэй этр гээд тээь дээл яах вээ яалтачгүй мөнгөтэй хүмүүс үнэтэй дээл хийлгүүлж өмсөөд яваад байж болно. балинтийн яах вээ баярлуулах ёстой гээд байж бас болно за гэтэл хамгийн тэнэг бөгөөд утга учиргүй туйлшрал 9911-тэй дугаар хэд гэж боджийн наад зах нь 10 сая төгрөг дээшээ 20,30 сая төгрөг. хэхэ өдий болтол ийм дугааргүй яваад ирцэн юм бол одоо заавал авж яах гээд байгаан өөр дугаараар ярьвал яриа муу сонсогдоод байдиймуу хаашайн. 9905,9909 тэй дугаарууд зүгээр л сонсогдожгааздээ 8800 болохгүй байн уу 9111 бүр болохгүй байгааа байх тээ за за нэг иймэрхүү этр

Jamais

Туйлшралууд зөндөө л байна өө, гэхдээ одоо нээх бусад хүн амитанд гай бодоггүйхэн туйлшралууд бол яах ва дээ, хүссэн нь чадал нь байвал сайхан дээлээ аваад өмснө л биз, хармаар байвал шинийн нэгэндээ нараа очиж харна л биз, харин энэ 10 жилийнхний туйлшрал аймр юм биш үү? Багш нар хүүхдүүдийг үсээ ургуулж болку ч гэжаах шиг, хумс нүүрээ будуул хичээлд суулгахгүй ч гэх шиг аймр гэжийшд,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)