МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Нэгэн хашааны зураглал

Нэгэн хашааны зураглал

Том дөрвөлжин чулуун хашаа сааралтан харагдах агаад шавраар гагнаж босгосон бололтой. Ер нь бусдаар яаж ч тэгж өрөхөв дээ. Нэлээд өндөр хашааны буланд нэг муур хяран хэвтэнэ. Яг л ангаа хүлээн отох арслан барс мэт. Хашааны ёроолоор зэрлэг ургамлууд ургажээ. Зарим газраараа нэлээд элэгдэж, хагарч унасан харагдах энэ хашаа нэлээд эртнийх байж болох л доо. Хашааны дунд хэрд шовх оройтой хоёр давхар байшин чимээгүйхэн дүнсийнэ. Байшингийн хажууд өндөр гэгч мод байх агаад их л удаан энэ хашааны эзэн, сүр хүч нь болж байсан байх гэмээр юм.

Салхинд ч үл найгах тэр мод ер бусын хүчийг өөртөө агуулсан гэлтэй. Энэ хашаа ер нь их том ажээ. Нөгөө давхар байшингийн цаана сүмийн орой харагдана. Дээрээ их онцгой хийцтэй аварга том хонх дүүжилжээ. Хэн нэгэн хуврага өглөө болгон гарч дуугаргадаг биз. Хашааны эсрэг талд сараалжин хашаа үргэлжилнэ. Их урт. Ёрдойсон төмөр, өмхөрсөн мод хаа сайгүй хөглөрөх бөгөөд хэн ч анхаарал үл тавьна. Нар дээр гарах үед хашааны хаалга чихран дуугарч, сүйх тэрэг ихэмсэгээр гарч ирлээ. Тэрэгний дөрвөн дугуй газар зуран чихрах нь зэвүүн. Харин эзэд нь их л баяр хөөртэй инээмсэглэсэн байдалтай харагдах аж. Сүйх тэрэг ойртох тусам дотор арзайлгахаар дүр зураг бий болох бөгөөд тэрхүү тэрэгний эзэд гэх хүмүүс ердөө л зурмал зураг байлаа.

Эрэгтэйг нь хар малгай, ногоон хүрэм, улаан гуталтайгаар дүрсэлсэн байх бөгөөд эмэгтэй нь зэвхий саарал өнгөтэй даашинз, хар гуталтай байх аж. Харин тэргэнд хөллөсөн морьд яг л хүнээр залуулж байгаа адил явах агаад удахгүй хашааны булан тойрох нь. Мөнөөх хашаан дээр учир битүүлэг тэмдэгтээр ямар нэгэн үгийг тэмдэглэсэн бололтой улаан будгаар их нямбай бичжээ. Сүйх тэрэг яг тэр бичигний харалдаа ирээд цааш явсангүй. Нөгөөх зурмал зургуудаас гэнэт гал дүрэлзэн огт байгаагүй мэт агаарт уусан хийсэхэд хашаан дотроос зүрх зурам дуун хадлаа. Энэ хашаанд л ямар нэгэн нууцлаг орших аж. Уртаас урт үргэлжлэх саарал хашаа чимээгүйхэн дүнсийсээр.      

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Омидо (зочин)

уншсан шүү хөө

Сэртэнч (зочин)

зурагний тухай бичсийм үү зураглан бичсийм үү эс бол шаал өөр бодол төржаанаа...

maral (зочин)

ter sunsnuud uu?

barbie (зочин)

Энэ бичлэгийн уншаад аймаар ч юм шиг.Эсүүл миний айкү хүрэхгүйн байгаан бол уу.Сайн олгож чадсангүй ээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)