МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Алс өөд мацан тэмүүлбэл сайхан ирээдүй угтан тосно /Гүн бодролын хэлтэрхий/

Ариун номын мөрийг хөөгч хүмүүн болоод атгаг мууг даган дуурайгч өчүүхэн сэтгэлтний хооронд алд дэлмийн зөрүү бий билээ. Буурал дээдсийн их сургааль номд бишрэн сүсэлж, булингарт муу үйлийг тэвчин цээрлэх аваас нэгэн цагт дээд төрөлтөн болох хувь зохиолтой. Үхэхийн өмнө үнэнхүү сэтгэлийн угаас хэлсэн ганц наминчлал насан туршдаа хийсэн атгаг муу үйлийн хорыг цэвэрлэн ариусгах нигууртайг болгооно уу. Сэтгэл юундаа байгаа хорон муу санаагаа  үлдэн хөөж, гагц зөв болоод зөөлөн замналаар хичээнгүйлэн зүтгэвээс ирээдүйн нэгэн гэрэлт өдөр үр шимийг нь заавал хүртэх билээ.

Өрөөл бусдыг чинад сэтгэлийн угаас хайрлан энэрч, хагацал болоод зовлонгоос нь бага боловч нимгэлэлцэн өгч байвал дээд буяны хэлтэрхий юм. Балчир нялхасыг хүндлэн асар. Хайрлахын их наран доор өсөн бойжигч балчир тэд өрөөлийг хайрлан тэтгэх хүнлэг уужуу сэтгэлтэй болон торних биз ээ. Атгаг бузар хараалын үгийг бодол оюунаасаа хусан арилгавал элдэв муугаас ангижран сална. Тэнгэрийн заадсын сая живаа одод хувь заяаг энэрэн нигүүсдэг гэдэг. Хэрэвзээ бодол ухаанаа муу муухайгаас ангижруулан салгах аваас сайн сайхны үүд хаалга нээгдэх нь үнэн билээ. 

Ариун номын ухааныг сүслэн дээдэлж, өдөр бүр уншиж мэд. Номоос агуу ихийг мэдэж авдаг нь туйлын үнэн. Бас туйлын хүчийг ч олж авдаг. Туйлын хүч бол өөрийгөө ялан дийлэхийн их ухаан юм. Өөрийгөө дийлэн ялагч хүн хамгаас агуу байдаг тухай судар номуудад дурдсан байдаг. Өнгөрсөн үеийн их түүхийн улбаагаар зорчин аял. Өнгөрсөнөөс ихийг мэдэх нь ирээдүйн цогцлоох бүхний суурь нь болдог гэнэм. Алдаа оноогоо дэнслэн харж, алс өөд мацан тэмүүлбэл сайхан ирээдүй угтан тосох нь дамжиггүй гэдэгт итгэнэ.        

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Эрка (зочин)

Зээ үнэн бөлгөө их багшээ сайхан бичлэг болжээ

Jagaa (зочин)

Юутай үнэн үгс вэ. Ёстой л номын хүнээс гарах үгс яах аргагүй мөн дөө. Баярлалаа.

*SUNshine* (зочин)

тийм бөлгөө

~Сэртэнч (зочин)

гэгээлэг амидарцгаая аааа

Амарсайхан (зочин)

Гэгээлэг амьдрах гээд л зүтгэж явна. Яаж өлсөж яаж зовж, ямар өрөнд ороод байсан ч луйвар хийхгүй гэж боддог шүү.

LoveLove (зочин)

Их багш гэгээрлийн замд эргэлт буцалтгүй оржээдээ. Удку үсээ хусуулаад улаан жанч нөмрөөд зөөлөн зөөлөн алхаад адис өгч явхын бишүүздээ айн

Хэрлэн (зочин)

Ай даа юутай үнэн бээ.

omido (зочин)

aanha

Зочин (зочин)

saikhan bichjee

Сондор (зочин)

"Туйлын хүч бол өөрийгөө ялан дийлэхийн их ухаан юм" гэнээ сайхан үг байна. Хичээж явнаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)