МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ертөнцийн агуу их цаг хугацааны өчүүхэн мөчлөгт оршин байгаадаа сэтгэл нэн баясна

Будант цагийн тоосонд даруулсан эх дэлхий эргэдгээрээ эргэж нэгэн оныг ардаа үлдээв. Дэлхий хэмээх хурднаас хурдан хөлгийн зорчигч болсон хүмүүн бид бас нэгэн шинэ онтой учиран золголоо. Энэ жил ямархан тансаг бүхнийг өгөхийг хэн ч үл таамаглана. Гайхам сайхан мөрөөдлөө сэтгэлдээ хадгалж, түүндээ итгэж байвал заавал биелдэг гэлцэнэ. Мянга мянган бээрийн чинад хязгааргүйд аялан бэдрэгч хүмүүн гагц мөрөөдлөө биелээсэй гэж хүсдэг билээ. Тэр их мөрөөдөл нь сэтгэлийн жигүүр болдог оо.

Тэнгэр эрхэсийн их ивээл дор оршин байгч ухамсар дээд хүн төрөлтөн бүхнийг бүтээж бас устгах их хүчтэй. Зуу зуун жилийн их салхинд элэгдэн хотойсон уул нурууд үнэн бөгөөд агуу их түүхийг хүүрнэнэ. Хүний бүтээсэн болоод сүйтгэж үгүй хийснийг тэд л мэднэ. Харин хүн бид өнгөрсөнөө мэдэхгүйтэй адил. Хэчнээн шинэ оныг угтаж, хэдэн хуучин жилийг үдсэнийг магадгүй тэд өөрсдөө ч үл мэдэх биз ээ. Агшин хормуудын урсгал, цагийн цохилтод зузаарах агуу гайхам бүхэн мөнхүү дээд тэнгэрийн зарлигаар үйлдэгддэг байх. Ертөнц агуу их, гайхамшигт сайхнаар дүүрэн юм. Ертөнцийн агуу их цаг хугацааны өчүүхэн мөчлөгт оршин байгаадаа сэтгэл нэн баяснам.      

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Тоост хорвоод хүн болж ирээд цагийн мөчлөгт оршин байгаадаа би ч бас баярладаг билээ

ssainnaa (зочин)

баяс баяс... бичас баясий дүхүү. хэхэ

*SUNshine* (зочин)

amidral saihaan, amidrah saihaaan, orshin baigaagaa medreh saihaan....

orgio (зочин)

shine onii mend andaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)