МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ширүүн аадар, омог төгс их шуурганаас нөмөрлөн хамгаалъя. Таныгаа

Сэрэмгүй сайхан зүүдний өтгөн униарт мансуурч, өглөөний гэрэлт нарны өнгийн цацрагт илбүүлэнхэн сэрэх юутай жаргал билээ. Ой шуугин, горхи хоржигоносон яруу тансаг аялгуу зөөлнөөр эгшиглэн байхад хүмүүн заяанд төрсөндөө нэн ихээр таларханам. Энэ бүхнийг ухаан оюунаараа мэдрэн таалж, билэгт харцаараа ширтэн байх тэр агшнууд хүн болж төрсөний эгэлгүй нэгэн жаргалын тасархай нь юмаа. Тэртээд харагдах хөгшин уулсын бэлээр ургасан сүрлэг моддын найгахыг их салхин авхай л мэднэ. Тунчиг ойрын цэцэгсийн толгойн илбэн суужээ байхад зөөлөн тэр салхи намайг бас энхрийлэн үнснэм. Огторгуйн цэнхэр хязгаарт өөр нэгэн дэлхий дээр бас л хэн нэгэн яг ингээд суудаг гэдэгт хамгаас их итгэнэ.

Харин үе үехэн юуг ч юм бэ хачин ихээр үгүйлэн санах юмдаа. Өнгөрсөн амьдралын жаргалтай болоод уйтгарт мөчүүд. Жаргалтай хормууд нь хэцүүхэн цаг мачаас олон байгаасай хэмээн дээд тэнгэрээс залбиран гуйдаг. Уяхан замбуутивийн альхан газрын ямархан бүсгүйг удаанаас удаан хүлээнэ вэ. Уяхан тансаг биеийг нь тэврэнхэн эрхлүүлж, урьхан яруу хоолойд ээнэгшин нялхарахсан. Байгаа хийгээд байхгүй хорвоогийн сая сая биет надад гал дөлийн илчийг хайр болгон илгээнэ. Хувь заяа гагц надад л ирээдүйг бэлэглэж бас буцаан авдаг мэт. Бэлэг нь агуу жаргалтай хэрнээ бас уй шаналалтай. Уйтгар гунигийг мартан сарниулах юутай хэцүү. Гэтэл агуу их баяр хөөр нь агшны төдийд ч хальран одож чадна. Ертөнц та гэгээн мэлмийт бурхан билээ. Догшин ширүүн аадар, омог төгс их шуурганаас нөмөрлөн таныгаа хамгаалья. Өчүүхэн надад бүхнийг даван гэтлэх их хүчийг хайрлаач...      

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Май! Эрч хүч!

org (зочин)

nadaas ch av

Амура (зочин)

Сайхан бичсэн байнаа найзаа, өдөр бүр та хэдийн блогийг уншдаг хэдий ч нэг удаа ч сэтгэгдэл орулж байгаагүй юм байна.Сэтгэгдэлээ үлдээж,туслахыг хүссэн найздаа баярлалаа

Давка (зочин)

Сторми шүү.......... за за надаа юу л байна эрч хүч банйа саяхан сэргэж байна тэрнээсээ өгчий

bataa123 (зочин)

май! виагра!

Янзагахан (зочин)

Май ав ав гэсн хэхэ. Сайхан бичлэг байнааа аргагүй л авъяас, чадвар, мэргэжил байнаа тэ...

навч (зочин)

Хувь заяа гагц надад л ирээдүйг бэлэглэж бас буцаан авдаг мэт. Бэлэг нь агуу жаргалтай хэрнээ бас уй шаналалтай.....дэндүү сайхан бичлэг..

ҮЛЭМЖ (зочин)

Сайхна бичиж Харин нэг юм хэлэхэд блогчин бичлэг хоёр зөрөөд байна зөрөөд байна гсн

Melody (зочин)

Өчүүхэн чамд бүхнийг даван гэтлэх их хүчийг хайрлав

my gazar (зочин)

Сайхан бичсэн байна шүү. Магтан дуулъя чамайг.

LoveLove (зочин)

Чи өнгөн дээрээ инээвч үнэн төрх чинь гунигтай. Чи эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Гэхдээ бас эрх чөлөөгүй байхыг хүсдэг. Гэр рүү чинь яаруулсан гэр бүл, гэрэл цацруулсан ханьтай байхыг хүсдэг... Би чамайг ийм л хүн гэж боддог

хармөөг (зочин)

харц шигээ бичлэгтэй юм.. гэхдээ үлэмжийн хэлдэг үнэн буйзаа

stormy (зочин)

Хармөөг өө. Та ингэхэд миний харцыг хаана харсан байна аа. Аан. ккк

Confi (зочин)

"Уяхан замбуутивийн альхан газрын ямархан бүсгүйг удаанаас удаан хүлээнэ вэ" Алтан гургалдайн хоолойгоор Аюулт Сторм охидыг ховсдох гэж байна Ай охидуудаа стормын харцнаас хол бай Алив юуган тавьж орхино шүү хэхэхэ, Яая сторм гар юу хийгээд байна даа, блогспотынхоны зурган дээр шаолин үрэлтээр сууж гарсан зураг чинь од болоод байна ш дээ, тэрийгээ харсан үү хүүхээ?

Tsuki-Yama (зочин)

Гайхамшигтай бичлэг.

harmogu (зочин)

харцы тань харах завшаан мундахгүй билээ.. гэвчиг үл санааширмой.. би яах ч үгүй

~Сэртэнч~ (зочин)

Догшин хутагтийн сүнсүү дээ

ҮЛЭМЖ (зочин)

Нээрээ эн Строми тэнэг байхаа Блогспотынхон зураг авахуулнаа гээд байхад үсэрч очоод барын гэтэлт арслангын архираагаар үрэлт авч байгаад авахуулцан байгаам даа

ssainnaa (зочин)

эрч хүч май...

Эрка (зочин)

Та энэ олон хүний эрч хүчийг яг юунд ашиглах гээд байна айн хэхэхэ :Р

zochin (зочин)

ene hun unen heljuu unen heleh hun munuu

zochinmaa (зочин)

Burhan uneheer chamaig iveeh boltugai!!!!

Oogiinoo (зочин)

Шинэ оны мэнд. Сайхан баярлаарай

Гандирс (зочин)

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

ҮЛЭМЖ (зочин)

Шинэ жилийн баярын мэнд хүргэе

SUNshine (зочин)

* *** ***** ******* *2009*** Happy New Year

zoogoo (зочин)

duudlagaar bieee unelne, Hezeed belen. Duudaarai zaluusaa. 91000730

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)