МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Оросуудын дээрэнгүйлэл ба Монголын төрт ёс

Оросуудын дээрэнгүйлэл ба Монголын төрт ёс

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 30-н жилийн ойн арга хэмжээ гэж сүр дуулиантайхан арга хэмжээ болоод өнгөрөх шиг боллоо. Энэ үйлдвэр монголын эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэдэг, төсвийн ихээхэн хэсгийг дангаар бүрдүүлдэг гээд олон сайн үйлийг бүтээдэг газар л даа. Нэг ёсондоо эдийн засгийг чирч яваа үхэр тэрэг гэсэн үг. Мэдээж баярын арга хэмжээ болохоор хүндэтгэлийн концерт, баярын хурал гэх мэтийн арга хэмжээнүүд явагдлаа. Тэдгээрийг нь "ТВ-9" телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлэв. Харин Говорин гэж нөхөр үг хэллээ. Харамсалтай нь тэр нь ямар ч орчуулгагүйгээр шүү.  Зөвхөн оросоор. Энэ чинь Монголын төрт ёс, тусгаар тогтнолыг дээд зэргээр доромжилж байгаа доромжлол юм. Өөрийхөө харьяаны нэг жижиг хотод очоод үг хэлж байгаа биш дээ. Бас л муухай дээрэлхэж байгаа юм шүү.

Тэгсэн хэрнээ концертийн хөтөлбөр энэ тэр нь айхтар сайн орчуулгатай. Манай төрийн тэргүүнүүд энэ арга хэмжээнд оролцож байгаа харагдсан. Бодвол бүгдээрээ орос хэлтэй болохоор мундаг сайн ойлгосон байх л даа. Үүнийг зохион байгуулсан хүмүүс ч гэсэн буруутай. Саяхандаа. Монголд болсон нэг чуулга уулзалт дээр манай төрийн хэдэн толгой болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бүгдээрээ оросоор ярьж сүрийг бадруулж байв даа. Эх хэлээрээ биш гадаад хэлээр илүү ойлгодог маягийн тэнэг зүйл ярьж байсан. Төрийн толгой болсон хүмүүс нь өөрсдөө Монголынхоо төрт ёсыг гутааж байхад харийн нэг нөхөр тэгэх нь ч аргагүй мэт. Уг нь бид тусгаар тогтносон, бие даасан бүрэн эрхтэй, ардчилсан нийгэмтэй улс юмсан даа. Энд хэл мэдэхгүй ч гэдэг юм уу ямар нэгэн дутагдлаа хаацайлах гэсэнгүй. Хамгийн гол нь Монголд болж байгаа албан ёсны бүх арга хэмжээ албан ёсны МОНГОЛ ХЭЛЭЭР явагдаж байх ёстой. Үндсэн хуулиндаа хүртэл заасан байдаг биз дээ. Эх хэл, Монголын төрт ёс, Тусгаар тогтнол дүрэлзэн асч байх болтугай.        

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Наадах чинь маш хөндүүр сэдэв. НҮБ дээр үг хэлсэн ч хичнээн гадаад хэл мэддэг нь хамаагүй. Шууд Монголоороо ярих ёстой. Орос гуравдугаар сургуулийн нээлт дээр нэг сайхан юм болж байсан санаанд орлоо. Орос багш хүүхэн гарч ирээд энгэртээ гараа нааж Монгол Улсын Төрийн Дуулалыг маш цэвэрхэн дуулчихаж билээ. Тэр багш ч яахав гадаадаар дуулаа л биз. Тэр багшийг дуулуулах ажлыг хийсэн захирлыг овоо хүн юм гэж бодсон шүү. За багш нь санаачилж сураад дуусан ч гэсэн өөр нэг Монгол хүн шахсан бол мөн гайхалтай яа?

LoveLove (зочин)

Харин тэгсийшд би оросоор а ч бхгүйн болохоор гайхаал өнгөрсөн ер нь тээд төрийн тэргүүн нь гадаадаар ярьж тэнэгтэл дагуулууд нь нээх ойлгосон болж толгой дохиол хэзээ ч монголд төрийн айлчлал хийж байгаа гадныхан монголоор ярьдгүй л байхгүй юу манайхан л мэддэгээ гайхуулах гэж байж тэнэгээ гайхуулахын

Эркардо (зочин)

санал нэг байна. их гүрний дээрэнгүй хандлага л биздээ. Хүндэтгэлийн концерт нь аль комунизмын үеийнх шиг юмнууд явжаагааз? өмнө нь бол эрдэнэтийн хүн амын 70 аас дээш хувь нь орсууд байсан болохоор бүх л юмнууд нь орос дээр байдаг байлаа. Жишээ нь өвлөө үдэх гээд баяр төв талбай дээрээ хийдэг. тэр нь дан орос дуу яваал оросоор юмнууд зарлаал нтр. тэгээд тэрнээс хойш өөрчлөгдөөгүймүү хайшаа ен

anjigai (зочин)

Хэлээрээ гайхуулах уу төрт ёсоороо гайхуулах уу? Гэдгээ ойлгох л хэрэгтэй л дээ Тэр Ээгийн Баяраа энэ тэр.

3apaa (зочин)

Хэ манай хөтлөгч орж ирээд гарч дээ янз нь?

Амарсайхан (зочин)

Монголоор ярьж чаддаггүй хүн олон болсон цөвүүн цаг даа. Яана даа?

ҮЛЭМЖ (зочин)

Монголоороо ярихгүй дэбил гарууд зөндөө байна ш дээ цаана чинь гэснээс Чили улсын дарангуйлагчдаа баярлалаа таны ачаар Эрдэнэт УБҮийг барьсан юм шүү дээ вшдвшдвшд

XaPXyH (зочин)

Mongold zoxion baiguulj baigaa arga xemjeen deer mongoloor l yarix xeregtei de. bid oor ulsiin neriig yag l ter ulsiin xumuus shig l duuddag. xarin ted manai niisleliin neriig yagad ULANBATOR ene ter gej duuddagiig bol. chingis xaanii maani neriig ch uls bur oor ooroor oorsdiixooroo bichdeg. ene bolj baiga mu gu mu? standart baix estoimu gu mu? maadkuu maadkuu

stormy (зочин)

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл. Тиймээс ямар ч арга хэмжээн дээр заавал эх хэлээрээ ярьж байх хэрэгтэй.

3apaa (зочин)

Ваатс ёоо нейм?

Mobi (зочин)

Yag vnenshvv.Muusain hoid nutgiin arhichin orosuud,umnud nutgiin umhii hujaanuudaas bolgoomjloh heregteishvv. Bid hvchirhegjih tsag irnee.

itsme (зочин)

чухам үнэнийг бичжээ

damdaa (зочин)

Pee tiim yum bolsiim uu, yostoi durgui hurchihlee. Ugui manai hed ch gesen dee, bolomjiig garuul gesen shig gadaadaar yarij mangartaad baidagiim baigaaz. ayagui bol onoo oros ni mongolchuud bugd orosoor yaridag yum baih gej oigood

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)