МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Их салхи дэнг унтрааж, түүдгийг дүрэлзүүлэн өрддөг билээ

Орчлон хорвоод түмэн өнгө оршин байдгийн адил хүний мянган араншин байх юм. Магадгүй хамгаас үнэ цэнэтэй итгэл найдвараа хэн нэгэнд гишгэчүүлэн хаяна гэдэг ямар харамсалтай бас эмгэнэлтэй юм бэ. Цаг үргэлж шахуу хамт байж, уулзалт болгон дээр итгэл төрүүлж байсан хүн эргээд харах хооронд ар нуруу руу хутга шаачихна чинээ огт санасангүй. Тэр хутга нь ямар иртэй бас гүн шаачихав аа. Итгэлт найз нөхдийн сэтгэлээр тэр муу санаат зэвийг авч чадлаа. Бас биесдээ итгэх халуун итгэл маань зуны наран мэт хурц, туйлын шуурга адил хурц боллоо. Хэн нэгний өөдгүй сэтгэлийн шуургаар үлдэн хөөлөө. Галаар төөнөн үгүй хийлээ. 

Анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл найдвар бүхнийг аварч гарлаа. Хэн нэгний өөдгүй гутамшигт үйлийг багц сум мэт байж даван туулсандаа бахархалтай байна аа. Их салхи өчүүхэн дэнг унтраадаг бол түүдгийг улам дүрэлзүүлэн өрддөг билээ. Тэр их салхи биднийг улам дүрэлзүүлэн асааж чадлаа. Хэн нэгний арчаагүй байдал, атгаг муу санааг хийсгэн шатаах эрчим өглөө. Зам харгуй минь тосон гэрэлтэж, тэр замд тааралдах өөдгүй муу сэтгэлтийг арчин хаях их хүчийг өгсөн тэр өдөрт талархаад баршгүй. Бидний хойшид хийх бүхэн тэр их салхины асаасан түүдэг гал мэт ямагт дүрэлзэн асах болно оо. Надтай хамт байсан бүх найз нөхөддөө талархаад баршгүй.         

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
навч (зочин)

хүн амьдралынхаа туршид суралцахын утга учир үүнд л оршдог юм шиг... ханилан байж танинаа гэж...Эвт шаазгай буга барина ч гэж байх...

mygazar (зочин)

Давж гарч чадсан та нартаа баяр хүргэе. Та нар жинхэнэ эрчүүд шүү.

Davka (зочин)

1 хүн итгэл алдах тусам дараагийнхаа хүнд итгэх итгэл нь багасдаг ...... гэхдээ тэр үед байсан найзуудаа мартах ёсгүй тэ?

Hiko (зочин)

Хамгийн гол нь бүгдээрэй хамтдаа шүү. Бид ганцаардаж чадахгүй хүмүүс гэдгээ мартаж үл болно.

БОРОО (зочин)

Үнэхээр итгэмээргүй санагдсан. Хальт сонсчихоод тоглоод байгаа л юм байх гэж хүртэл бодсон. Ерөөсөө тэр шинэ жилийг дуустал тэрийг би зүгээр л шоу, наргиа байх гэнэт тоглож байсымаа гээл гарч ирээл, та нарыг дөнгөсөндөө гээл. нэг тиймэрхүү юм болох байх гэж бодоол итгээл байгаал байсан. Даанч шөнө дөл боллоо. Баяр ч өндөрлөлөө. Байдал хэвэндээ. Итгэл гэдэг хүний хамгийн том сэтгэл шүү.

SUNshine (зочин)

Huniig tanih ch hetsuuee gej bugdeeree l gendsen bna, tsaashdaa meduushtei l yum bna

~Сэртэнч~ (зочин)

айдас хамгийн сүүлд үхдэг бол итгэл найдвар түүнээс ч сүүлд үхдэг гэдэг байхаа, галийн дөл өөдөө шөө

Жигээ (зочин)

20 хүн эвтэй биш бол эдвэрхий хүрээ мэт хэврэг 2 хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бат бөх бүгдээрээ хамтдаа

tsoomo (зочин)

би нээрэн юнаас хоцорсон бэ харамсаад байна аа хайран шинэ жил

SUNshine (зочин)

Itgel bol hun chanariin neg shalguur, es surtahuin es zuin chuhal hemjuur humuunii hariltsaa, uerhel nuhurlul itgel deer l suurilna

LoveLove (зочин)

Мөнгө цагаан нүд улаан гэж харамсалтай л хэрэг болсон хайран нөхөрлөл хайран итгэлээ гээснээ одоохондоо ухаарахгүйл байгаа байх

Жигээ (зочин)

ИТГЭЛ хэрэв алдвал хүмүүсийг муудалцуулж, Банкыг ч дампууруулж болох хамгийн эмзэг эд

Melody (зочин)

Нэр хугарахаар яс хугар гэж. Итгэл гэдэг хүмүүсийн харилцааны хамгийн чухал хөшүүрэг.

Pearle Deppsu (зочин)

Би ах нараараа бахархсан

Гандирс (зочин)

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр..... Итгэл хамгийн сүүлд үхдэг ...

Эрка (зочин)

Тэр хүний тэнэг үйлдэлээс болж бусдад итгэх итгэлээ битий алдаарай манайхаан бид нар эвтэй байхдаа хүчтэй шүү

Эрка (зочин)

бас ах нараараа зөндөө их бахархаж байгаа шүү :D

Аяко (зочин)

гэхдээ та нар мундакккк л байсийщд. өвдөг сөхрөнө өөөөөөө л гэж байхгүй щдэээээ

zochin (зочин)

yaasiin bee? yu bolson yum be? yaagaaad neg negendee itgeh itgehguide tulaa ve?

Elguardo (зочин)

Хүний итгэл гэдэг үнэтэй хэрнээ шил шаазан шиг л хэврэг. Хэрвээ нэг итгэлийг нь алдах юм бол хагарсан шаазанг эргээд наахад цав үүсдэг шиг сэтгэлд нь заавал нэг ор үлдэнэ шүү дээ. Итгэл алддаггүй хүн гэж бараг байхгүй байлгүй дээ. Хүн л хойно алдаж онолгүй л яахав. Энэ чинь хүний хувь тавьлан хойно яая гэхэв дээ. Тийм болохоор найз нөхөд, хань ижил, үр хүүхэд, аав ээж гээд ойр дотныхоо хүмүүсийн итгэлийг аль болох алдахгүй байхыг хичээгээрэй залуусаа

damdaa (зочин)

ya ya, bi bas halit hulit sonssoon. Tegeel bodood baisan chini minii zarim neg bichleguud aimaar ih utopi sanagdaad baigaam. Namaig sonsood l luibarchid ni yuaraad l za za bi hunii yum hulhidaj yah uu dee gej bodood l tegeheer ni bid arai gej neg ih saihan amidraad l he he he. Gehdee humuus bid boognorol tsuliig ih uusgeh heregtei baihaa, tegj baij gemteng gishgeh gazargui bolgood abbal luibar muu yum hiiheesee omno yugaa aldaj baij yug oloh be gedegee tootsood olohoosoo aldah ni habigui ih baij baij niigmiin duremee barimtaldag bolgoh heregtei l baih gej naidjiina. zio zio, ooriinhoo blog deer l olon doloon yum yarii doo. setgegdel bituuruuleed ch yahuu.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)