МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Засгийн газар 100 хоногтоо 100, 100-н залуусыг л шоронд илгээж

Монгол Улсын Засгийн газар 100 дахь хоногтойгоо золголоо. Хувьсгалт намын төв хэвлэл болох "Үнэн" сонин дээр "100 хоногт 200 хоногийн дайтай ажил хийсэн Засгийн газар" нэртэй нийтлэл гарч. Харин бодит байдал дээр өнгөрсөн 100 хоногт С.Баярын Засгийн газар яг юу юу хийж бүтээв ээ. Үнэхээр 200 хоногийн ажлыг 100-хан хоногт нугалж чадсан уу. Хүмүүс өөр өөр хариулт өгөх нь мэдээж. Тэр дундаа МАХН-ын үнэнч дэмжигчид "ЧАДСАН" гэж нэгэн дуугаар хариулах нь мэдээж. Иргэд ямар хариулт өгөх бол. Ихэнх нь "ЧАДААГҮЙ" гэсэн хариулт л өгнө дөө.

Энэ Засгийн газар 100 хоногийн хугацаандаа зуу, зуун залуусыг шоронд илгээлээ. Бүр хоморголон баривчлаад бөөнөөр нь яллаад торны цаана "залчихлаа". Их хэлмэгдүүлэлтийн оргил үеийг санагдуулам энэ ажиллагаа монголын ардчиллыг бараг л булшилах дөхсөн. Зуу, зуун ард иргэд рүүгээ галт зэвсэгээр буудаж, үр дүнд нь таван халуун амь тасарсан. Тэднийг халуун амиараа Монголын ардчиллыг хамгаалсан гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. Тэд хулгайч, дээрэмчин, ер нь хэн байсан нь хамаагүй билээ.

Хэдэн улстөрчдөө хооронд мөн ч сайхан талцуулж байна даа. Зуу, зуун улстөрчдийг дэд сайд болгоно оо гээд дуугарах дууг нь хаачихсан. Нөгөө хэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биенээ дайрч доромжилно. Сонгуулиар үсэрчихсэн улстөрчид дэд сайдын суудлын төлөө алалцахаас наагуур байгаа нь маргашгүй үнэн дүр зураг билээ.

Өнгөрч байгаа 100 хоногт ядаж л нөгөө шатсан цагаан байшингаа буулгасан ч юмгүй, сэргээсэн ч юмгүй байлгалаа. Бодвол ард түмнээр өрөвдүүлэх гээд байгаа байх. Хийсэн нэг ажил нь харин "чөтгөрийн цагаан байшин"-гаа тойруулаад төмөр хашаа л хатгах шив дээ. Сонгуулийн заваан булхайн үр дүнд зуу, зуун иргэдийн эрх ашиг хөлөөр хөглөрчихлөө. 25-р тойрог одоо хүртэл УИХ-д ямар нэгэн төлөөлөл байхгүй. Бас л сайхан зуурсан жонхуу шүү. Хэдэн нэр дэвшигчид нь шүүхдэлцээд л хэрэлдээд л олон сарыг ардаа  үлдээв. Хайран цаг хугацаа. Энэ увайгүй улстөрчид хэзээ цэвэрлэгдэж дуусах бол.

Засгийн газар 100 дахь хоногтойгоо зэрэг шахам нэгэн бэлэг задаллаа. Бэлэгний хувьд ярих юмгүй "саак". Төв банктайгаа ярилцаж байгаад нэг арилжааны банкныхаа ясыг бараг л барьчихлаа даа. Бараг л өшөө авалт маягийн. "Анод" банк иргэний хөдөлгөөнүүдийг санхүүжүүлж байсан байж магадгүй аж. Удирдлагууд нь бас л улстөрийн жижиг намын "толгойлогчид". С.Баярын Засгийн газар 100 хоногтоо нэг иймэрхүү л ажил хийсэн харагдаад байгаа юм даа. Ирээдүй хэрхэн эргэхийг хэн ч мэдэхгүй. Хажууд нь дэлхийн эдийн засгийн хямрал гэж нэг мангаа монголын эдийн засгийг хөөрхөөн чичрүүлж байгаа. Мөн ч хэцүүхэн цаг үе шүү.    

     

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

1

1st (зочин)

word up!!!

my gazar (зочин)

Хамгийн адгийн тоглоом улс төр...

flower_13 (зочин)

Огт сонирхдоггүй ээ гэвэл тэнэг л гэх байх даа.

ssainnaa (зочин)

гэцүү гэцүү. яаж амьдардийн байгаан...

mongol khvn (зочин)

Naad zasgiin gazar chin uy gej khiikh be dee! naad vgee bodoj bicheech. Oorsdoo uy khiij baigaagaa medehgyi teneg batsaanyyd odoo yaya gekhev. Mongoliin khuuli khatuu shv dee. Ard tvmniig yryy tatagchid yalaa edlekh kheregtei.

LoveLove (зочин)

100 хоногийн дотор зохиомлоор үнийг өсгөж ард түмний амьдралыг хог дээр үсэргэж харин өсгөсөн үнээсээ / ам.долларын ханш, бензины үнийн өсөлт / тэрбумаар нь кармаалж л 200 байтугай хоногийн ашигаа 100 хоногийн дотор олсон байхдаа

damdaa (зочин)

he he he, chi bid 2 er ni olon yum yarij baij neg odor uls toriin hergeer eldeb asuudald oroh bii dee. Unen shuu ter ch. Odoo bur humuus yahaa ch medehee baij baih shig baina doo. chinii ene blogiin chini uria nadad taalagdlaa shuu.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)