МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Эрчүүд өрсөлдөж, бүсгүйчүүд сонголт хийдэг

Эрчүүд өрсөлдөж, бүсгүйчүүд сонголт хийдэг

Байгаль дээр оршин байгаа бүх л амьд биесүүд эр эм хүйстэй байдаг нь бурханы ч юм уу, ер нь бидний бүтээгч хүчний гайхамшиг билээ. Гэхдээ зарим нэг дан нэг хүйсийн бүр тодруулбал зөвхөн эм хүйсээр үрждэг гүрвэл, загасыг эс тооцвол шүү дээ. Хүйсийн хамгийн төгс загвар нь хүнийх гэдэгтэй санал нийлэх байх. Энгийн жишээгээр бодоход хэрвээ хүнд ороо ордог байсан бол амьдрал ямар байх бол оо. Орооныхоо үеэр ёстой л жинхэнэ аймшиг болхоор. Гудамжинд хөлхөх нохой адил л байна. Харин нөгөө биднийг бүтээгч хүчин зүйл маань сексийн гайхалтай амьдралыг харамгүй өгч л дээ.

Тогос шувуу гэхэд л эмийнхээ сэтгэлийг булаахын тулд нөгөө гоё ганган өдөө дэлгэн ёстой сүрийг үзүүлдэг. Аль эрэгчин нь илүү тод сайхан, том өд сөдтэй байна тэр хамгийн түрүүнд эмэгчинээ өөртөө татаж үржилд орно оо гэсэн үг. Үнэндээ хүн ч гэсэн адил санагдаад байдаг юм. Зүй тогтлын тал дээр эр нь өрсөлдөж, эм нь сонголт хийдэг нь байгалын хууль. Хэн сүрийг үзүүлнэ, тэр ялагч. Эрэгтэй хүн өөрт таалагдсан бүсгүйгээ өөрийн болгохын тулд бусад эрчүүдээс ялгарах ямар нэгэн онцлогтой байх хэрэгтэй. Хүний өрсөлдөөн арай боловсронгуй л болохоос амьтдынхтай бараг ижилхэн. Өөрийг нь эргүүлж байгаа хэд хэдэн залуусаас бүсгүй сонголт хийх бүрэн эрхтэй. Учир нь тэр байгалиас өгсөн эрхээ эдэлж байгаа юм.

Эргүүлэгч залуу бүсгүйг найрахын тулд ядаж л хамт хоолонд орж, гадуур зугаалж, кино үзэх ёстой. Ямар нэгэн байдлаар илэн далангүй байж нээлттэй байж өөрийн санааг зөвөөр ойлгуулах чухал алхам. Найрагдагч бүсгүй мэдээж өөр нэгэн найрагч залуутай тодорхой хэмжээгээр харьцуулна. Энэ харьцуулалт найраанд орж байгаа эмэгтэйгийн тархинд автоматаар явагдана. Бүсгүй нь тухайн залуугаас өөртэйгээ адил төстэй зүйлсийг нэн тэргүүнд эрэлхийлнэ. Зан чанарын байдал, амьдралын хэв маяг, сонирхол гэх мэтээр дараалсан харьцаа тулгалтыг хийгээд байна даа. Эцэст нь мань бүсгүй яг хэнийг сонгох тал дээр нэлээд бодсоны эцэст өрсөлдөөнд ялагчийг зарлан тунхаглана. Тухайн үед хийсэн сонголт нь буруу эсвэл зөв байсан эсэхийг хамтдаа байх хугацаа аяндаа тодорхойлоод өгчихдөг. Эцэст нь хэлэхэд ЭРЧҮҮД ӨРСӨЛДӨЖ, БҮСГҮЙЧҮҮД СОНГОЛТОО ХИЙДЭГ нь амьдралын сөрж болохгүй хууль билээ. 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Гандирс (зочин)

Ёооё стормигийн бичлэгийг төгсгөлөөс нь уншдаг болцон байна шдээ. Төсөөлөл энэ тэрээрээ биччихэж үү гэж айгаад :) .

itsme (зочин)

хэрвээ сонголтгүй байгуул яах уу кк. чи царай муутай хүний зовлонг ингэхэд мэддэг хүн үү мэддэггүй хүн үү. тэр сонголт этэр чинь сайхан сайхан хүүхнүүдэд л байдаг байх.

Zaluu (зочин)

itsme mini yaagaad dandaa ingej uuriiguu golj bdiim be de chi mini hurhun sh de songolt zunduu bgaa bhoo

single_leaf (зочин)

Стоорми анд минь сонгуультай зэрэгцээд ийм бичлэг оруулсиймуу... хэхэх нэг тойрогт ойролцоогоор хэдэн өрсөлдөгч байна вэ? Сонгогчдын тоонд будлиан ороогүй гэж яаж мэдхүү... хэхэхэ за за наргиа байлаа

stormy (зочин)

Ицми-д: Танд байгаа олон сонголтуудаа та нэг л тоохгүй байгаа бололтой. Уг нь чи ч аятайхан дамшиг шүү. :-) SL-д: Хамгийн олон нь Баянзүрх дүүрэгт 34 хүн байгаа даа. Тооллолгын тал дээр мэдээж ямар нэгэн маргаан заавал гарах байх аа. Гандирст: Яахав хааяа төсөөлөх ч зүгээр шүү. Хэн нэгэнд ямар нэгэн мэдрэмж яааж хүрдэг бол гэдэг их сонирхолтой шүү дээ.

yagtiimee (зочин)

Уг нийтлэлийн санааг дэмжиж байна. Харин адуус амьтны хувьд бол арай өөр өөр дүр зураг харагдах болов уу. Жишээлбэл арслан байна. Нэг сүрэгт 1 эр арслан 8-10 орчим эрслэн байдаг. Хаа нэгтэйгээс тухайн сүргийн ахлагчаас хүчтэй арслан гарч ирвэл сүргийн ахлагчийг хөөгөөд зогсохгүй эхээ хөхөж байгаа гүегүүдийг бүгдийг нь тасчиж хаядаг. Үүнд мэдээж эрслэнгүүд дургүй байвч хүчтний өмнө бууж өгч тэдний үр удмыг залгуулдаг. Мөн зарим төрлийн аалзны хувьд бүр ч өөр түүх яригдана. Зарим нь үр удмаа үлдээсэн тэр дариудаа эмэгчнийхээ хоол нь болдог. Нийт хувиар бодвол зөвхөн хүчтэнүүд нь сонголтоо хийдэг нь ойролцоогоор 50 хувьд хүрч байгаа юм. Нөгөө талаар бүсгүйчүүд нь өрсөлдөж эрчүүд нь сонголтоо хийх цаг ирж байна гээд хэлчихвэл буруутдаг болов уу, яадаг бол. Бололцоо багатай айл хүү, охин 2-оосоо охиноо сургууль соёлын бараа харуулахыг эрхэм болгож хүүгээ хар ажил хийлгэхээр гэртээ авч үлдэж байна. Бололцоотой айлуудын хувьд охиныхоо боловсрол арай илүү санаа тавьж, хөрөнгө мөнгө зарж байгаа нь нууц зүйл биш. Энэ бүхэн эцсийн дүндээ ганц бие боловсролтой эмэгтэйчүүдийн давхрага бий болгож өрсөлдөөнийг хурцатгаж байна. Түүний дотор “эрэгтэй” хүний төлөөх өрсөлдөөн хамгийн ширүүн явагдаж байна гэхэд хэлсдэхгүй. Хүн, тэр тусмаа эмэгтэй хүн өөрөөсөө ямар нэг байдлаар илүү эр хүнийг хүндэтгэх, хайрлах сэтгэхүй байгалиас заяагдмал. 10-р анги төгссөн ажилчин пролетартай тэд нэг гэрт эхнэр нөхөр болох уу. Үгүй л болов уу. Тэгвэл хайр хүндэтгэлийг нь хүлээж чадах эрчүүдийн тоо хэрэгцээнээс хэт цөөн байна. Ганц бие эрчүүдээс, ганц бие эмэгтэйчүүд олон байна. Бүсгүйчүүд нь өрсөлдөж эрчүүд нь сонголтоо хийх цаг иржээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)