МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хэдэн банкууддаа итгэл үзүүлцгээе!!!

Хэдэн банкууддаа итгэл үзүүлцгээе!!!

Монголын эдийн засаг эвгүйхэн байгаа бололтой юм аа. Юм аа ч гэж дээ. Угаасаа л нэг эвгүйтэх гээд байсан. Одоо харин хувьсгалын тохироо нь бүрдээд хямралын эхний давалгаа нь "Анод" банкин дээр буучих шиг боллоо. Монголбанк "Анод" банкыг хяналтандаа авч, үйл ажиллагаанд нь хяналтаа тавьлаа. Уг банкны удирдагуудыг нь ч гэсэн "Ганц" руу ачисан аж. Энэ ч бол болж байгаа үйл явдал. Харин "Анод"-ын асуудлаас болж иргэд банкинд итгэх итгэл нь суларч, хадгаламжаа татаж эхлээд байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. Иргэд хадгаламжаа татаад эхлэх юм бол банкны системийн хямрал жинхэнэ утгаараа нүүрлэнэ ээ гэсэн үг. Банкууд ямар нэгэн эргэлтийн хөрөнгөгүй болчихоор ямар хэрэг байхав дээ.

Дэлхийн зах зээл дээр орлогынх нь бараг л ганц эх үүсвэр болох зэсийн үнэ навс уначихсан. Жаахан хурааж хумисан хэд нь нийгмийн төрөл бүрийн халамж, тэтгэлэг энэ тэрд зарцуулагдаад, гадаад вальютийнх нь нөөц багассан энэ үед иргэдийг хадгаламжаа битгий татаач ээ гэж уриалмаар байгаа юм. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө азийн эдийн засаг тун хэцүү болж байсан үед Өмнөд Солонгосын иргэд гартаа байгаа алтан бөгжнөөс эхлээд мөнгө болчихоор бүх л зүйлээ улсдаа өгч байсан гэдэг. Мэдээж Солонгос шиг бүх юмаа бариад гүй гэж байгаа юм биш л дээ. Харин энэ хэцүүхэн байгаа үед нь төр засагтаа, хэдэн банкууддаа бага ч гэлээ итгэл, дэмжлэг үзүүлж чадвал манайх шиг цомхон эдийн засаг дороо л хөл дээрээ босчих байх гэж бодох юм. Удахгүй бүх зүйл хэвэндээ орж сайн сайхан ирээдүй биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Их хэмжээний зээлтэй компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлж, чадах ядахаараа л энэ хэцүү үед нь дэм болцгооё.        

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
навч (зочин)

Тийм шүү... бүгд нэг сэтгэлээр л дэмжих хэрэгтэй байна. Анод ийм хэцүү байдалд байхад бусдыг нь бас элдэв хачиртай цуурхалын дагуу хэцүү байдалруу түлхэхгүй байцгаая.

Pearle Deppsu (зочин)

Манай нэг эгч 4н банкинд овоо хэдэн төгрөг яг тэнцүү хуваагаад хадгалуулчихсан. нэг нь Анод. тэгсэн яахав дээ. эвгүйтээд л... царай нь барайгаад л... би хэлсэн, битгий хадгаламжаа татаарай гэж. мань мэт нь яахав, мөнгөгүй хүмүүс. хэдэн жилийн турш хөлсөө урсгаж байж олсон мөнгө нь дээсэн дөрөөн дээр байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр хэцүү л бйдаг биз бодвол. би гэхдээ л хэлсэн. хадгаламжаа татваа, тэгүүл бүүр будаа болно шүү гэж.

Зочин (зочин)

tiimee bugdeeree itgelee uzuultsgeey

irgen (зочин)

tiim shuu. bankaa demjeed hadgalamjaa tatahgui biya ard tumeen. ta bid bugd hadgalamjaa avnaa geed baival ted neg dor bukh mungiig ugaasaa gargaj ugch chadhgui. tiimees taivan baitsgaa

itsme (зочин)

ymgui mani met yundaa sanaa zovoh ve dee haha inkeel itgelee uzuultsgeey geel urialaal suujiiy kkkk uul ni ch zuv l duu. a gehdee gsn kkkk

ҮЛЭМЖ (зочин)

Би одоо хадгаламжаа авах гэхээр өгдөггүй ш дээ. Банкы захиралууд нь дуудаад та яагаад мөнгөө татах гээд байгаа юм бэ манай банкны нийт активын 49 хувь нь таны хадгаламж ш дээ плийззззззз Гэвэл гоёоо тээ пээдэлзээд л суужаахгүй юу Хүмүүсээ битгий хэцүү үед мөнгөө татаарай Би ч ааль 9 сард татчихсан л даа мэдсэн бол байлгаж л байдаг байж

E Ma (зочин)

10, 20laa ch bish arzaisan oluulaa zereg zereg munguu awah geheer chin bank hetsuu baidald orolgui dee. BANK bol hadgalamj zeeliin horshoo BISH, ternees chin shal ondoo gedgiig humuus medkuu l bn daa

zayets (зочин)

tiimee itex l xeregtei.. tsaana n' bas olon xvnii amidral, baigaas shdee.. za baigaa xeden jaaxan yumaa tushaaxasdaa

XaPXyH (зочин)

zax zeeliin niigemd itgel uzuulne gedeg yu l bol odoo edgeer bankind xumuus itgel uzuulbel oorsdiix ni erx ashigtai ers zoroldono. Xarin zasgin gazar itgel uzuulj bolox tal baiga baix.

3apaa (зочин)

Наана нь мань хэд ухамсартайгаар итгэл үзүүлдэг цаана нь ямар махинац явагдаж ард түмнийг шулахаар зэхэж байгаа ч юм билээ эвгүй л байна шүү.

XaPXyH (зочин)

solongosiin xyamraliin ued solongosiuin irged tor zasagtai itgel uzuulen omsoj suuj abisan alt, unet edlelee xandivlaj itgel uzuulsen toxioldol baidag. xarin mongold xetsuu baixaa.

Давка (зочин)

итгэх дамйи л гэж боджийно. Тэдүүс эхнээсээ дампуурлаа үарлаад банйа гдг чинь төрөөс хохирлыг даах болохоор бөөн сул мөнгө ........ Зээл авсан хүмүүст ашигтай юм болжаагаа байх даа. заза би гэхдээ юугаа ч мэдэхэв. гэгээрсэн толгойтой биш........ хоосон хүн шүү дээ.

~сэртэнч~ (зочин)

Тийм ээ тэгмээр л байгаа юм дэмжиж байна өө гэхдээ Энхсайхан дарваан сэтгэхүйн хямрал эхлүүлсэний хариуд төр таны мөнгийг бид төлөх ухааний юм ярисан, энэ байдлийг эрх мэдлийн үзүүрээс чимхэнгүүтээ улс орон бусдийн эрх ашгийг хөлийн улнаас нэлээд доошлуулж үзэгсэд бамбай болгох гэсэн оролдлого байж болох л юм.

nuudelchin_mgl (зочин)

Үнэндээ бол хүмүүс аль хэдийн хадгаламжаа татаад эхэлчихсэн ш дээ. Анод-аас өмнө. Эх оронч сэтгэлгээр хандвал хадгаламж татмааргүй л байна. Өнөө маргаашийн амьдрал, гэр бүлийн ирээдүйгээ бодвол татаад валют болгоод гадагш нь байрлуулмаар байна. Бас нэг зүйл хэлэхэд: Банкинд байгаа мөнгө үнэгүйдээд байна даа. Доллар 1300 хүрээд миний хөлс хүчээ гаргаж байж олсон хэдийг минь юу ч биш болгож байхад би эх оронч мундаг царайлах хэцүү байна.

Амарсайхан (зочин)

Эх орон гэдэг маань дээр байдаг хэдэн луйварчин л болчихоод байна шүү дээ. Хэнд ч итгэх аргагүй. Луйварчид сонгогч жирийн иргэдийн итгэлээр тоглосоор арван хэдэн жил боллоо. Одоо буцаад тэдний гүзээндээ хурааж цуглуулсан эд хөрөнгө, хамаг байдаг нь ямар ч үнэгүй болж сүйрэл нь ирж буй мэт. Ертөнц дээр хамгийн үнэт баялаг итгэл гэдгийг тэд яс махандаа шингэтэл ойлгог.

Зочин (зочин)

15t

damdaa (зочин)

he he he getsuu sedeb shoo ene ch. Manganbayar 20 terbumiig anodoos zeeleed 10 trbumaar ni kazinodood, uldseneer ni huuhendeed yabahaar chini anod dampuuralgui yah uu dee. Ard tumen teneg mangaag ni bayan horongoton geed bur bodchihson , tor ni bas teruuhen tendee hubiin omchiig huuliar hamgaalna ch geh shig bas lag zah zeeliig demjdeg tsarailchihaad guiheer chini getsuu l dee. Tegeed bairnii uniig osguulehgui geed bankuudiin bairnii zeeliig haachihaar chini

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)