МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үр хүүхэд бурхны илгээсэн бэлэг билээ

Үр хүүхэд бурхны илгээсэн бэлэг билээ

Социалист системийн үед үр хөндөлтийг маш хатуу чанд хараа хяналтын доор хийдэг байлаа. Зайлшгүй нөхцөлд, тодруулбал тухайн төрөлт эхийн амь насанд халтай гэж үзвэл л үр хөндөлт хийнэ. Энэ нь нэг талаасаа тун зөв байсан юм. Хүн амын өсөлтийг дэмжих нь Монгол шиг харьцангуй цөөн хүн амтай оронд ихээхэн үр дүнтэй чухал бодлого байсан гэж бодогддог. Харин шинэ нийгэмд шилжин орсоноор үр хөндөлт чөлөөтэй болсон. Хүний эрх гэсэн нэрийн доор арван жилийн охиноос эхлээд хүсээгүй үр тээсэн болгон хувийн эмнэлгүүдийн хаалгыг татдаг болсон билээ.

Ихэнх тохиолдолд анхны хүүхдээ устгуулдаг харамсалтай. Өнгөрсөн үеийг бодвол хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах олон арга бий болсон. Ядаж л бэлгэвч. Харамсалтай тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэр болгон бэлгэвч хэрэглээгүйгээс болж олон олон охид бүсгүйчүүд хүсээгүйгээр жирэмсэлж байна. Тухайн үеийн нөхцөл байдал гэдэг нь тийм айхтар шалтгаан биш. Голдуу санаандгүй учирлууд. Үнэндээ нэг л шөнийн хоромхон зуурын жаргал. Үүнд дан ганц охид бүсгүйчүүдийг буруутгах нь туйлын буруу. Эрчүүд ч гэсэн адилхан хариуцлага үүрэх ёстой.

Жаргал эдлэхдээ хамтдаа жаргачихаад зовлонг нь эмэгтэйчүүд үүрдэг нь нэг л гажигтай санагдана. Үр хөндүүлэх шалтгаанаа нийгэмтэй холбон тайлбарлагчид маш олон. Бараг бүгдээрээ ижил хариуг өгдөг. Үнэхээр нийгэм буртагтай байгаа нь үнэн л дээ. Тэгвэл хувь хүн өөрийгөө дээд зэргээр хянаж байх ёстой болж байна. Анхны үрийнхээ дууг ирт мэсээр цавчуулна гэдэг үнэхээр харамсамаар. Домогт өгүүлэхдээ зүүн дээр тогтож чадсан будааны ширхэг хүн болон эх дэлхийд мэндэлдэг гэдэг. Тийм их хувь заяагаар олдсон хүн эрдэнээ болж өгвөл хүн болгож баймаар санагддаг. Хүн нэмбэл хүнс нэмдэг шүү дээ. Үр хүүхэд бол бурханаас илгээсэн ариун бэлэг билээ. Монголын үрс маш олон болтугай.             

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Би ч зүүн дээр тогтсон будааны нэг дээ... Эрчүүдийн буруу бол ихэнх хувийг эзлэх байх шүү

Хэрлэн (зочин)

Эрэгтэйчүүд 3 минутын жаргал эдлэхэд эмэгтэй хүн ард нь 30н жилийн хариуцлага үүрдэг... Ц.Хулан

БОРОО (зочин)

Хэрлээн 3 хан минут байхдаа яадын хаха. 30 мин гээчдээ. Гэхдээ наад чинь үнэн үг. Гэхдээ бас эрэгтэй хүний өөрийн ухамсараас их юм хамаарах байх даа. Мулгуу гар бол тэгээл тэр чигээрээ тэнэгтээд, домбоороод яваад өгийшт. Остормигийн хэлсэнээр үр хүүхэд үнэхээр хүний амьдралд бурханаас өгсөн хамгийн том бэлэг шүү.

БОРОО (зочин)

Ингэхэд Осторми маань албан ажил дээрээ, даргынхаа ширээний цаана суухаараа иймэрхүү гайгүй бичлэг бичээд байдын юм шиг байгаан. Маниустай дандаа баар саванд уулздаг болхоороо нөгөө б..в нтрээ яриад байдаг байх л даа кккк

Гандирс (зочин)

Наад чинь харагдах байдал нь шал өөр хүн ш дээ. Ажил дээрээ хичээж байгаад бодож байгаагаасаа өөрөөр ярьдийн. ккк

Melody (зочин)

үр хүүхэд хэмээх бурханы өгсөн бэлэгийг алгаа тосоод талархан хүлээн авцгаая хүмүүсээ.

Хэрлэн (зочин)

Бороо минь тэрийг чинь би хэлээд байгаам биш шүү дээ. Цоодолын Хулан тэгээд байгаан би бас гайхаад байгаан... хэхэ.

БОРОО (зочин)

Ц.Хулан тэгүүл дандаа бүтэлгүй гаруудтай таардын байсын байналда. ккк. Хэрлэн минь чи л тийм хүмүүстэй битгий учираараадай.

Хэрлэн (зочин)

хэхэ за. юун ээмар олон тоон дээр ярьдийн.

3apaa (зочин)

За тэгвэл багштайгаа хамтраад хүүхэд хийгчдийн "Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье" бүлгэм байгуулж ажилдаа ханцуй шамлан орхоосдоо. Монголын үрс маш олон болтугай

Зочин (зочин)

Их хүнд сэдэв хөндсөн байна. үр хөндүүлсэн эмэгтэйчүүд 2 янз байдаг санагдсан. 1 нь маш том зүйлээ алдсан мэт харамсдаг. харин нөгөөх нь том ачаанаас салсан гээд баярладаг. би харин эхнийх нь. гэхдээ тэр алхам маань том эргэлзээг төрүүлдэг. зөв ч алхам хийсэн юм шиг. гэвч бяцхан үрийнхээ амийг авч одно гэдэг ямар л олиг байв гэж. харин тэр залуучууд уу. жаахан ухамсартай л байх хэрэгтэй болов уу. ядаж л сэтгэлтэй байх хэрэгтэй байх.

Sondor (зочин)

Тийм шүү хэсэгхэн зуурын жаргалаас болж бүхэл бүтэн хүний хувь тавилангаар тоглоно гэдэг хэтэрхий хувиа бодсон хэрэг. Монголын үрс элэг бүтэн байх болтугай.

AntiDotE (зочин)

энд бурууг хэнд үүрүүлэх угаасаа ч сонин биш. гол нь асуудал болон үүсч буй шалтгааныг л тодорхой харуулах нь зөв болов уу.

Амарсайхан (зочин)

Үгүй юм шиг ээ. Энэ баячуудын хүүхдийг хараад байхад "БУРХНЫ ЦЭЭРЛЭЛ" гэмээр араатан олон юм аа. Эцэг эх нь луйвраар баяжчихаар, бурхан цээрлэл илгээж байна уу гэлтэй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)