МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Авто зам дээрх гальбирийн хальтиргаа

Авто зам дээрх гальбирийн хальтиргаа

Саяхан орсон цаснаар хотын автозам гэж ёстой сайхан боллоо. Яг л мөсөн гулгуурын талбай дээр хөлдөө тэшүүр углачихаад галбирийн хальтиргаа хийж байгаа мэт байлаа. Дээрээс нь зам нь энхэл донхолыг ч хэлэх үү. Хаа сайгүй замын түгжээ. Уулзвар болгон дээр шахуу мөргөлдсөн, шүргэлцсэн машинууд. Харин их удирдагчид маань замын хөдөлгөөнийг саатуулан байж дуут дохио хангинуулсан машинаар хамгаалуулан салхи татуулан давхих нь мөн ч сүртэй юм аа. Тэд замын түгжээнд ганц удаа ч болов түгжирч зогсоосой.

Уг нь хотын дарга байсан Батбаяр ах гуай замын засварыг овоо сайн хийгээд байсан юм. Гэтэл одоо байгаа хотын дарга Билэгт гэж нөхөр энд тэнд очиж тууз хайчилахаас өөр ажил даанч хийхгүй юм аа. Хэдэн сайд дарга нарыг дагаж хийссэн хүн л зурагтаар гарч харагдана. За тэгж дарга нараа дагаж гүйдэг л юм байгаа биз. Гэхдээ ядаж замынхаа цасыг арилгадаг болчихмоорсон. Хотын утаанд хэдэн тэрбумыг зараад нэмэргүй байгаа. Тэр олон тэрбум төгрөгнийхөө ядаж цөөн хувийг нь зам дээрээ цацах элс давсанд зориулж болмоор.

Хаашдаа л орж байхад нь цэвэрлэж чадахгүйгээс хойш орсных нь дараа элс цацаад байвал гулгаа нь арай гайгүй болчих байх л даа. Элс нь ч гэсэн олдоц нь элбэг шүү дээ. Замаа гулгаагүй болгоод байвал нийслэлчүүд их баярлана даа. Зам дээр элс цацах ажлыг тендэр маягийн юм зарлаад шалгаруулчихвал оролцох хувь хүн байгууллагууд нэлээд бий байх. Элсээ хотоос холгүйхэн газраас татаад авчихна. Уг нь хотын эрх мэдэл бүхий дарга нарт иймэрхүү зүйлийг хийх нь тйим ч аймаар хүндрэлтэй асуудал биш л баймаарсан даа.    

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Чухамаа чухам. Эсхүүл бүх машинд шипитэй дугуй нийлүүлвэл байдал өөр шүү.

boldoo (зочин)

yamar aimariin

ssainnaa (зочин)

хэлээд юүгхэвээ хүү минь...

damdaa (зочин)

ya ya ya, bi jiremsen baihdaa neg muuhai oichij bilee ene muuhai galtirgaan deer.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)