МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монгол тэнэг байна аа...

Монгол тэнэг байна аа...

Олон олон залуусын амнаас энэ үгийг сонсдог. "Монгол тэнэг байна", "Амьдрах арга алга", "Энэ заваан шороо тоосыг нь", "Монгол ч дээ чааваас. Хэрэг алга" аа гэх зэргээр сайн үг амнаасаа бараг л унагахгүй. Иймэрхүү үг гадаадад голдуу ажиллаж амьдарч байсан залуусын амнаас их гарна. Тэдний энэ үг хэллэгүүд өөрсдийнх нь хэллэгээр үнэхээр тэнэг сонсогддог. Монголын нутаг дээр, монголын газар шороон дээр уначихаад эх орноо ингэж хэлж байна гэдэг төрсөн эхийгээ гичий гэж байгаатай яг адилхан. Эх орон бол эх хүнтэй адилхан үнэ цэнэтэй эрдэнэ билээ.

Гэтэл нөгөө гадаад орныг магтан дуулаад байгаа тэр нөхдүүд үнэндээ харийнханы боол болж, шороотой шалыг нь зүлгэж, хиртэй хувцасыг угааж байгаад ирсэн улс байгаа. Нэг талаас тэд амьдралаа өөд татах гэж гадагшаа гарч байгаа боловч эцэст нь эх орноо адгийн муугаар хэлнэ гэдэг муухай биз дээ. Тэгж ярьвал Монголын тэнгэр шиг хөх тэнгэр хаана байгаа юм бэ. Өвөлдөө утаатай, зундаа гандуу байдаг ч гэсэн Улаанбаатар шиг минь нийслэл хэд билээ. Та бүхэн эх орондоо л цээж дүүрэн амьсгал авч, хэн нэгнээс айхгүйгээр хүссэн газартаа тухалдаг биз дээ. Харийн газар бол харийнх л байдаг.

Хөгшин европод хар толгойтой азийнханыг хэзээ л тэгтлээ сайшааж үздэг билээ. Боол адил үздэг. Гэтэл эх орон чинь та нарыг зөөлөн салхиараа үнсэж, халуун өвөртөө дулаацуулдаггүй гэж үү. Монгол нутгийн минь өвөл хахир хүйтэн ч гэлээ харийн газрын яс янгинам жиндүү хүйтнээс дулаахан шүү дээ. Хавартаа шороо хийсч, хавсарга салхи нь хавирга нэвт үлээдэг ч гэсэн бусдын нутгийн хар салхинаас зөөлөн билээ. Хөгжил дэвшил, ер нь юм юмаараа л гадаад орнууд илүү байдаг л биз.

Гэвч дассан газрын даавуу ямагт зөөлөн байдгийг мартаж болохгүй ээ. Тураг эцхээрээ нутгаа зорьдог шиг хэзээ нэгэн цагт та нар эх орондоо заавал ирнэ. Харин тэр цагтаа "Монгол утгагүй, тэнэг байна аа" гэж хэзээ ч битгий хэлээрэй. Харин ингэж муухай хэлсэн үгийг чинь эх орон чинь уучлах биз ээ. Монгол эх орон минь чиний халуун дулаан өлгий, хайрын эхийн чинь үнсэлттэй агаар нэгэн билээ. Эх орноо хайрлаж, эх орноо магтаж явцгаая. Тиймээ. МОНГОЛ САЙХАН БАЙНА. САЙХАН БАЙСААР БАЙХ БОЛНО ОО.   

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Хаасайгүй дуракууд зөндөө байна ш дээ. Монголоо сайхан болохоор нь очно ч гэх шиг. Эцсийн эцэст хэн эх орноо сайхан болгохын залуучууд бид шүү дээ

Tsuki-Yama (зочин)

Би монгол хүн гэдгээрээ бахархдаг. Монгол эх орноороо бахархдаг.

LoveLove (зочин)

Тийшдээ манай Монгол гоёшд би бол зөвхөн Монголдоо

Hiko (зочин)

Яг зөв.

3apaa (зочин)

Аа муусайн гадаад паасууртгүй юмнууд.

Батаа123 (зочин)

Таны анхааралд! Маскарадад орох гэж байгаа хүнийг ээж нь ч танихааргүй өөр болгож үйлчилнэ. Үйлчилгээ найдвартай. Маш богинохон хугацаанд өөрчлөлт өгнө. -Гараар ба хөлөөр гэсэн хоёр төрлийн үйлчилгээ таныг хүлээж байна. Гараар үйлчлүүлэхийг хүсвэл нарийн чимхлүүр ажил их орох учир бага зэрэг нэмэгдэл үнэтэй. Хүсвэл байгаа газар тань очиж үйлчилнэ. -30 хоногийн баталгаатай. 30 хоног дотор нүүр тань эргэж хэвэндээ орвол үнэгүй засвар хийж өгнө. -Мөн та нэг найздаа ижил үйлчилгээ авбал өөр нэг найзыг тань үнэгүй үйлчилгээгээр хангана. -Ажлын бус цагаар 50% хямдарч байна. Хэрэглэгчийн найдвартай түнш "Батаа123 секьюрити" ХХК Харилцах утасны дугаар: 91994616 цааш нь дамжуулна уу. Баярлалаа.

Давка (зочин)

Би 1 удаа ийм үг сонсоол тээл шууд хэлээ хаясан. Монголд төрсөндөө баярла. Тэгээгүй бол ямар ч газар төрсөн байх юм билээ. Дайн эсвэл өлсгөлөн гээл...... Миний монгол шиг уужим саруул амар амгалан газар хаа байна?

itsme (зочин)

вуа зус. би Монгол хүн гэдгээрээ нэххх айхтар бахархаад байдгүй. хаа ч байдаг л хоёр хөлтэй хохимой толгойтой нөхөр байна би. Монгол уудам тал нутгаараа бол бахархы шоо. Монгол эх орноороо бахархнаа. Харин одоо энэ байгаа нөхцөл байдлааруу???? Үгүйээ. Монгол тэнэг байна. бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гашуун үнэн энэ байна. Гэхдээ би гадаадад гарах гээгүй. Гэхдээ бид дотооддоо үнэнээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гадагшаа гарч байгаа, сайхан болохоор нь ирнэ гэж байгаа хүмүүс зугатагсад гэж хэлж болох ч нийгэм тэднийг тийм болгосон. Бүх зүйлийг улс төрчид рүү чихэх тэнэг ч чихэхээс өөр арга байхгүй. Монгол тэнэг байгаа нь үнэн шүү дээ

ҮЛЭМЖ (зочин)

Гадаад паасуурт гаргуулж байгаад Эрээнд очиж харлахиймсан

My Notes (зочин)

Так точно...

gump (зочин)

тийшд

Hiko (зочин)

Гэхдээ бодоод байхнээ. Үнэн мя гэж бас хэлж болохгүй бас тасарцан гэж хэлж болохгүй кэцүү кэцүү. Бүх газар адилхан шдээ. Нэг тал дээрээ сайхан нь өөр нэг тал нь ялзарцан байх энэ бол байдаг л нэг хэрэг. Харин байгаа юмаа аятайхан аваад л явах хэрэгтэй юм шиг.

My gazar (зочин)

Сая хэн Монголыг минь муухай гээд байв? Нутагтаа хайртай хүүхдүүд бас байдаг юм шүү.

Elguardo (зочин)

Хмммм би монгол доо хайртай энэ улсад төрсөнөөрөө бахарахдаг

Гандирс (зочин)

Гадаад явсан болгон тэгж ярьдаггүй байхаа. Мэдээж бусдаас суралцах юм бидэнд их байгаа. Гадаадад сураад тэндээ шингэчихгүйхэн шиг эргэж ирээд улс орондоо хэрэгтэй зүйл хийх залуус л олон байгаасай гэж хүсчийн даа. Би ч бас ингэж мөрөөддөг.

SUNshine (зочин)

Бүгд ч тэгдэггүй байхаа, монгол орноо сурталчлаал, манай монгол ийм шдэ гээд л өмөөрөөд явж байгаа залуус ч бас их шүү гадаадад. Эргэн тойрондоо монгол гэж ийм улс байдаг гээд л таниулаад бахархаад явдаг хүмүүс ч их байдаг юм шүү.

навч (зочин)

хүний нутаг давчуу... аврах ч зав зай гардгүйм байлээ... хичнээн гоё гоё газар үзээд л, хичнээн амттай хоол идээл, санаан зоргоороо унтлаа ч гэсэн хүний нутаг бол хүнийх л юм билээ... Сайхааан.. утаатай бүүдгэрхэн тэнгэр нь хүртэл дулаахан байдгийм...

enkhee (зочин)

монгол хэцүү хэцүү гээд яах ч юм бил ээ нэгэнт л ийм хувь тавилантайгаас хойш харин энэ хувь тавилангаа л яаж өөрчлөх үү гэж бодож явбал болох байхааа =)

Saylor Moon (зочин)

huueee bi Mongol doo hairtai shdee muu ch sain ch minii eh oron bidnii eh oron shu de

БОРОО (зочин)

Гадаад дотоодын техник, технологийн дэвшил, хөгжил нь сайхан ч гэлээ, гадаадад олдог мөнгө дотоодынхоос их ч гэлээ Монгол хүн шиг уужуу дотортой, Монгол нутаг шиг уудам оронзайтай газар хаана ч байхгүй шүү. Би Монголоороо хаана ч хэний ч өмнө бахархана. Бас нэг юм байна. Монголоо муулж явахаар Монголынхоо төлөө ганц ч болов юм хийгээч. Ядаж өөрийгөө аятайхан аваад явчиж сурах хэрэгтэй. Хүний газар нутгийн нэр баасдаад яваад байгаа юмнуудыг хархаар цохиод авмаар санагдадын. Харанхуй байна гэж мянга хэлэхээр нэг удаа ч болов шүдэнз зур...тэр чинь гэрэл болно

Mongoliin_xvv (зочин)

xariin nutagt xamar shagshirch uilay gesen ch,dotor bachimdam oriloy gesen ch tiim oron zai ta bidend bxgvi!tanii gishgej bgaa gazar tani,tanii xaritsaj bui niigem tani bvged xviniix!!!!!!neex goe bshin blaach goe daxin dawtagdashgvi zvils blaach ted bvged xvniix bid tvvniig mederch edelj chadaxgvi!!Ex oron mini muuxai bna geed zugtaxiin...ene niigmiig ene ex orniig xen bii bolgoj bgaan ta shvv dee...ta l boloxgvi bna shvvdee!!!tanii gutrangi vzel tanii archaagvi songoltiin vr dvn!!!!Bi Mongoldoo xairtai!!!!!!!!!!!!

Клаус (зочин)

Ганц нэг хамар доороо хагархайтай юмнууд нь тэгжил байдым...Бүх хүмүүс тэгж боддогүйм шөө андаа...

anjigai (зочин)

Хэлээд ад болж явна даа.

eagle_eye (зочин)

BEGZIIN YAVUUXULAN /BI XAANA TOROO VEE / ter xumuust neg sonsgox yumsan daraa ni D.NYAMSUREN / 4n TSAG / shulgiig sonsgox yumsan tegeed ter xumuusiig yu gej xelxiig sonsox yumsan bi jiriin neg Mongol Zaluu delxiin bombortsgiin xaana ch bsan minii gazar end l bdag

eagle_eye (зочин)

http://www.mglduu.net/yrumusic.php End orood shuleg sonsooroi

zayets (зочин)

Xүний нутгийн тэнгэр нь xүртэл бүрxэг байдаг юм шүү...!!! Ойрдоо сайxан цэлийисэн тал xармаар санагдаад байгаан даанч энд байxку л дээ... Xүн төрсөн нутагтаа төрсөн xэлээрээ л амжилтанд xүрэx xэрэгтэй юм гэдгийг ойлгож байнадаа..... аливаа юм сайн муу талтай байдын сайxныг нь xарж яваx xэрэгтэйм шигэээ.... удаxку xөгжинөө миний МОНГОЛ.. БИ ЭX ОРОНДОО XАЙРТАЙ

yagtiimee (зочин)

Монгол үнэхээр маяа штээ... Яг үнэндээ энэ нийтлэлийг бичсэн хүнийг эсвэл энэ нийтлэлтэй санаа нэг байгаа хүмүүсийг Англи, Америкт очиж амьдар гэвэл дуун дээр л ура гэж хэлнэ гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Монгол яагаад сайхан гэж хэлснийг нь үзвэл хөх тэнгэр гэж байна. Гэтэл хүн амынх нь талаас илүү нь амьдарч байгаа УБ-т тэр хөх тэнгэр чинь хаа байна??? Тэр уудам газар чинь хаа байна??? Явган хүний олигтой замгүй байж ингэж ярьж болох уу? Бусад оронд хөх тэнгэр байдаггүй, уудам газар байдаггүй л гэж битгий хэлээрэй. Эцсийн эцэст залуу насаа энэ бүтэхгүй нийгмийг өөд нь татах гэж үрж дуусгах уу, эсвэл хөдөлмөрийг чинь үнэлдэг газар очиж гэр бүлээ хүн шиг авч явахаа бодох уу? Эх орончдоо. Та нарт эх орноос чинь илүү гэр бүл чинь чухал биш гэж үү???

secretwish (зочин)

хичнээн ч их гадагшаа явсан хурдхан монголдоо ирэх юмсан гэж бодогддог, хэт хөгжил нь яагаад ч юм ядраагаад байдымаа, би л хувьдаа шороотой ч гэсэн сэнгэнэсэн салхитай монголдоо хайртай

tsoomo (зочин)

Би монголдоо хайртай ч юмшиг.Улс төрчдийн увиагүй үйлдлийг бодоод байхаар хайргүй ч юмшиг.Энэ сайхан эх орондоо байгаад баймаарч юмшиг.Цалин амьдралд хүркү үед гараад одмоор ч юмшиг зааа мэдкү мэдкү

stormy (зочин)

Ягтиймээ. Та хэт их андуурч байна. Намайг Америк, Англи, ер нь гадны оронд очиж амьдар гэвэл би ҮГҮЙ гэж хэлнэ. Гадны оронд очиж амьдрах биш, зүгээр аялал маягаар яваач ээ гэвэл мэдээж звшөөрнө өө. Харин амьдрахыг зөвшөөрөхгүй шүү. Би тань шиг олон газраар явж үзээгүй л дээ. Гэхдээ таны хэлээд байгаа тэнгэр нь хүртэл тйимэрхүү л байдаг юм байна лээ. Монголд бараг бүх зүйл бүрхэг байгаа нь үнэн. Хамгийн гол нь Монгол Улсаа, унасан газраа тэнэг, бүдүүлэг гэж хэлж байгаа нь хамгийн тэнэг асуудал. Миний хувьд эх орондоо эрх чөлөөтэй байх нь маш үнэтэй зүйл. Чи тэгээд тэр сайхан тэнгэртэй, мундаг сайн газартаа очоод амьдралдаа. Харин хэдхээн жилийн дараа хоёр гараа өргөөд Монголдоо очмоор байна аа гээд уйлаг алдана аа гэдэгт чинь мөрийцөхөд бэлэн байна.

Pearle Deppsu (зочин)

Би гадагшаа гарч сурах тун сонирхолтой байгаа. ямартай ч одоогоор бол буцаж ирээд монголоо хөгжүүлнэ гэж цээжээ дэлдээд байгаа шүү дээ. гадаадад очоод хэдэн жил амьдарчихаад бас энэ үгээ хэлнэ гэдэгтээ итгэлтэй л байдаг хүн.

3apaa (зочин)

Бид л өөрчилж чадахгүй бол хэн ч өөрчилж чадахгүй. Хар амиа хичээж хувиа бодогч нөхдөд хандсан бичлэг шүү дээ. Гэхдээ яахав Баабарын хэлсэн үгийг санахад илүүдэхгүй байх. Өөрсөдийгээ боловсруулчихаад амжиргаагаа хангалттай болгочихоод тэр озоны цоорхойд санаа тавьж болно гэж. Тэхээ бидэнд нэн түрүүн оөөрсөдийгээ сайтар цэнэглэх л ганц зам байна.

saraahai (зочин)

Yagtiimee tand l handaj l heleydee ta yamar hunees turj taniig yamar hun haana turuulj usguj udii zeregtei yavuulj bgaag neg bodooroi.Afrikt turaaldaa orood yavj bh esvel ter iran irakt daind nervegdej esvel yapond dalain shuurgand urtuud yavj bsan bol ta yu heleh bsan bol...magadgui ta ali neg ulsiin hagas irgenshiltei bj boloh yum gehdee l bid tani shig angli USA-d ochij amidrahiig,ur huuhdee tend turuulj usguhiig, etssiin yasaa tavihiig husehgui!!! harin tend chin ochij hregtei yumiig ni surch avahiig bol harin ch uuhaan tas zuvshuurnu shuu! Stormy-toi 200aad huvi sanal niilj bna

Sinatra (зочин)

Suhee ahiin talbai deer nusaa hatsartaa naatalaa eks erunhiilugch Ochirbatiin show-g uzchiheed horoolol ruu alhsan chine neeh dulaahan sanagdaj bilee. Deerh asuudliin huvid mongoloo muulj baigaa hereg bus bhaa. Harin bolku yumiig ni l helj baigaa biz dee. Ene tiim surtei delgemeer hereg gej uu. Ta bid nuden balai chih ni dulii yavah heregtei gej uu. Bolku yumiig bolku bna gej helseneeree tedgeer zaluus buruutana gejuu. Harin Mongoldoo irehgui saihan bolhoor ni ochino gej baigaa hunuusiig yana daa. End uchnuun tuchnuun bolomj bhad yund irehgui zugtaana vee.

damdaa (зочин)

Bi ch odoo harihiin tuus. Neeree bi MIAT-n ongotsond orood l uilchilegch ni oodoos sain baina u ta geed l mendleheer nulims garaad uilaad baidii sh d. Saya bas tegeh geed, yostoi uilahgui dee gej bodon bodon arai l gej uilaagui salsan shuu. Saihaan saihan nutag saihan. Utaa mutaa yahab dee, ter chini mongol bish sh dee, teneguud mongoo er ard tumendee zarahgui baigaatai l holbootoi baihgui yu. Ard tumen unendee yaj ch songuuli ogood, yaj ch chuluu shideed neg yanziin hariu gardag songuuliin ur duntei bolchood baihaar chini getsuu baina sh d. Neeree margaash UB-n utaag bagasgah minii toloblogoo gesen bichleg hiiye baiz.

Amaraa TS (зочин)

Hudlaashd. Odoohondoo heden togrog hiigeed Mgld amdraad baij bolood l bgaa baih zarim hunuus ( Ter Ih Hair Zaralsan Humuus )Mongogui bolood miaraad irheeree MGL oo muu helj yaaj buhimdah bol. Ar ger amdrald chin olson hed chin hurhee baigaad irheer mishook bolno do garuud Harhiimsan!!! Khoh tenger geed baigaa chin yaag unendee bas hudlaa. Mgl chin uuliin oroi deer bgaa uls biz de hamgiin engiin hariult Yer n eheleed bugdeeree biye biyenee l hairlii tegej surchaad OOR tom tom yum hairliildaa!!!

Wolf (зочин)

Иймэрхүү үзэл бодолтой хүмүүсийг харахаар нөгөө алдарт Амраа санаанд ороод байдаг юм.Тэрний тайзан дээр зогсч байгаад урсгаж байгаа нь үнэн бахархмаар ..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)