МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : ДОХ-ын эсрэг нэгдье. Залуус аа /ДОХ-ын эсрэг өдөрт зориулав/

Түүний амьдрал энгийн бөгөөд жигд хэмнэлтэй. Хэн ч түүнд саад болдоггүй. Өөрийн гэсэн жижиг бизнестэй, аятайхан жижиг тэрэгтэй, боломжийн амьдарчихаар хоёр өрөө байртай. Одоохондоо ганц бие болохоор гэртээ тэр болгон хоол хийж идээд байдаггүй юм. Гадуур хооллох онцгүй гэдгийг мэддэг хэрнээ гэртээ хоол хийхээс залхуураад байдаг байлаа. Тэр орой ажлаасаа гарч яваад үнэхээр санаадгүй байдлаар боломжийн нүдэнд дулаахан залуутай танилцчихлаа. Үнэндээ яагаад танилцсанаа ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд гараа барилцан мэнд усаа мэдэлцэн танилцсан юм. Харин тэр орой түүний амьдралд ямар хар толбо үлдээхийг төсөөлсөнгүй.

Энэ бол одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө болсон явдал. Тэр үед болсон явдлыг эргэн санах үнэхээр дургүй ч гэлээ заавал санагддаг. Бас танилцаж байсан залууг бодох бүрийд харанхуй нөмрөн авдаг. Хамаг л гэрэл гэгээг нь аваад явчихсан тэр хүнд үнэн сэтгэлээсээ гомддог боловч нэгэнтээ болоод өнгөрсөн явдлын хойноос мянга харамсаад ч яахав гэж боддог. Санамсаргүй байдлаар эрүүл мэндийн шинжилгээ өгөхөд түүнээс ДОХ илэрсэн юм. Энэ муу мэдээг сонссон мөчөөс эхлэн архи ууж, тамхи татдаг болсон. Харин энэ байдал удаан үргэлжлээгүй ээ. Үнэхээр ДОХ туссан гэдэгтээ итгэхгүй байсан авч дахин шинжилгээгээр нэгэнт баталгаажсан учир дээшээ тэнгэр хол болсонсон. Архинд дуртай болж, агсан тавдаг муу зантай болсоноо өөрөө ч мэдэлгүйгээр хэдэн жилийг ардаа орхисон байсан.

Нэг өдөр согтуу сүүмгэр нүдээр эргэн тойрноо ажиж байхдаа нэг зүйлийг ухаарсан юм. Түүний ухаарал цагаа олсоон. Тэр өөрийгөө нийгмийн сайн сайхны төлөө зориулахаар шийдсэн билээ. Өөртэй адилхан өвчтэй олон олон хүн байгаа. Тэдэнд туслах, өөр бусдад энэ өвчний тухай таниулан ойлгуулах гээд түүний оролцох ажил маш их байгааг ойлгож чадсандаа баяртай байдаг. Энэ аймшигтай өвчин хэнийг ч ялгахгүй ээ. Амьдрахын тулд хүчтэй эм бэлдмэл хэрэглэдэг ч гэсэн илүү олон хоног амьдарч өрөөл бусдад туслах ёстой. Энэ муухай өвчнөөр өвчилсөн хүмүүст сэтгэлийн дэм өгч, нийгэмд ДОХ туссан хүн ч гэсэн адилхан ХҮН шүү дээ гэсэн мэдээллийг өгч байх хэрэгтэй гэж боддог. Энэ өвчнөөр шаналж байгаа бүх хүмүүст амьдрах итгэл өгч, гэрэл гэгээ нь болж явах ёстой гэдгээ мэдэрсэн нь түүний хувьд сэтгэлийн маш том ололт байлаа.

ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр болно. Энэ өдөр тэрээр бусдыгаа тэргүүлэн оролцоно. Бид бүгдээр нэг л нарны доор амьдардаг, нэг агаараар амьсгалдаг болохоор энэ муухай өвчтэй хүнийг нийгмээс ялгаварлан гадуурхахгүйгээр хамтдаа байх ёстой. Энэ бол хүн чанарын дээд илэрхийлэл билээ. Ихэнх хүмүүс хэн нэгнээ ДОХ-той гэдгийг мэдвэл түүнээс зайгаа авч холддог. Ядаж л яаж халдварладаг гэдгийг нь тэр бүр сайн мэддэггүй. Энэ бүхнийг л бага ч гэлээ байхгүй болгохийн төлөө тэр ажиллаж байгаа. Харин түний ээлж хэзээ гэдгийг гагц бурхан л мэдэх биз. Эцсийн ганц амьсгал хүртлээ бусдын төлөө өөрийгөө зориулж, энэ өвчний төлөө тэмцэх болно. Эрүүл саруул хүмүүс, тэр дундаа залуус ДОХ-ын эсрэг нэгдэн тэмцвэл нэг ч гэсэн хүнийг аврах билээ. Эрүүл саруул ертөнцийн төлөө, ДОХ-гүй ирээдүйн төлөө хамтдаа тэмцье гэж уриалж байна.      

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Хайртаа зөв олж үнэнч амьдарцгаая! Түр зуурын зугаа цэнгэл үүрдийн хар толбыг үүсгэж дөнгөнө шүү. ДОХ-оос зөвхөн та өөрөө л сэргийлж чадна.

odko (зочин)

tiim shuu tegie

Амарсайхан (зочин)

Зөвүүн цаг ирээд, өсөхгүй хүн өсөөд, байгалийн хууль зөрчигдөөд байхаар, цаанаас нь хийж буй зохицуулалт ч юм болов уу даа гэж боддог. ДОХ-ыг. /өсөх ёсгүй хүн гэдэг нь луйварчид/

galaxy (зочин)

Тэжээлийн блок оо хэдэн жил судлсан бэ

soulmate (зочин)

ДОХын аюул санасныг бодоход маш ойрхон байдаг юм шигээ. Надад хамаагүй гэж биеэсээ түлхэлгүй хүн болгон болгоомжилж бас нэгэнт туссан хэн нэгэнд тусалдаггүй юмаа гэхэд ялгаварлаж гадуурхахгүй байхсан

NARANBAIGAL (зочин)

HYN HYNEE CHIN SETGELEESEE HAIRLAH NI ZYITEI.ONGOND DURLABAL OBCHIN BOLNO.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)