МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хүүхэд манай баясгалант ирээдүй

Хүүхэд манай баясгалант ирээдүй

Хуучин социалист дэглэмийн үед "Бүхнийг хүүхдийн төлөө" гэсэн уриа хаа сайгүй байдаг байсан даа. Тэр үед үнэхээр ч хүүхдийн төлөө бүхнийг хийдэг байсан. Хүүхдийн парк, кино театр, ресторан гэх зэрэг хүүхдийн төлөө гэсэн олон зүйл байсан авч төр солигдохтой зэрэгцэн бүгд алга болсон. Ганц байсан кино үзвэр нь одоо Хөрөнгийн бирж гэж сүржин нэртэй даржин газар. "Бамбарууш кафе" гэдэг ганц ресторан нь шууд утгаараа архидалтын үүр. Овоо гайгүй удаан тэссэн цогцолбор маягийн ганц үлдсэн байсан парк яах нь мэдэгдэхгүй хашаагаар хашуулсан газар болон хувирчээ.

Паркийг олон улсын стандартад нийцсэн "Монгол Диснэй лэнд" болгоно гэж олон жилийн өмнөөс ярьсан авч одоог хүртэл сураггүй. Бодвол газрыг нь мөнгөтэй компаниуд хуваагаад авчихсан биз. Хүүхдийн зуслангууд олон байсаан. Зуныхаа амралтаар цагийг зугаатай өнгөрүүлж, олон найз нөхөдтэй болохыг хүссэн олон олон хүүхэд багачууд өнөөдөр очоод амарчих аятайхан зуслангүй байгаа. Ажиллаж байгаа ганц нэг нь чанаргүй хоолтой, дээр нь орчны ариун цэвэр үнэхээр тааруухан. За энэ бүхэн дүүрчээ гэж бодоход зуны дэлгэр цагт хүүхэд багачууд очоод тоглож байх цогцолбор газрыг байгуулмаар юм.

Төр засаг хэдэн ямаанд тэрбумаар хөрөнгө цацдаг хэрнээ ирээдүй болсон үр хүүхдүүдэд хэдэн төгрөг шийдээд өгчихмөөр дөө. Ямаа улс орны ирээдүй юм уу, эсвэл хүүхэд багачууд ирээдүй юу гэдгийг ухаж нэг бодмоор. Хэдэн хүүхдийн төлөө ганц дорвитой алхам хийж чадахгүй байж юун хүүхдийн эрх гэж ярих вэ. Гаднаас орж ирдэг олон тусламжуудын ядаж нэгийг нь хүүхэд багачуудад зориулвал сайнсан даа. Хүүхэд манай баясгалант ирээдүй билээ.  

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Bi bagaasaa l Bambaruush cafed durtai lud baij dee. Huuhed bhdaa jimstei tarag avch bsan bol odoo shingen talh idej uuj bna sh d

Hannibal (зочин)

Tarag suu zairmag n millamintai, podvoliin agaargui PC nuh-g es tootsvol zugaalah amrah gazargui gazar arhidal 10n nastnuudruu shiljihees uur yahavde.

secretwish (зочин)

гэцүүмоо

Gtulga (зочин)

Ай хөөрхий амьдралаа гэж...

yagtiimee (зочин)

Одоо Монголд байгаа, сонгуулийн "ачаар" бий болсон хүүхдийн тоглоомын талбай жинхэнэ стандартад хэр нийцсэн байдаг юм бол? Бусад оронд хүүхдийн талбайн аюулгүй байдлыг хэмждэг мэргэжилтэй хүртэл байдаг. Жишээ нь хүүхэд энэ тоглоом дээрээс унаад гэмтэх үү, үгүй юу, энэ нүхрүү толгойгоо шургуулаад буцаагаад авч чадах уу үгүй юу? Гүйж байгаад унавал хөлөө шалбалахаар байна уу үгүй юу гээд. Гэтэл манайд цөөн байдаг хэд нь хүүхэд байтугай хүн тээглэж үхмээр юм байдаг. Хэчнээн хүүхэд энэ хачин тоглоомноос болж эрэмдэг зэрэмдэг болж байгаа бол оо???

LoveLove (зочин)

хэцүү хэцүү хүүхдээ ганцааранг нь гаргаад тоглуулчий гэхээр байшин дундуур дрифт хийдэг тэнэг жолооч нараас айгаадахын тээд олигтой тоглоом ч байхгүй хүүхэд бараг уйдаж үхэх гээ орж ирж байгаам чинь

Хүүхэд (зочин)

хүүхэд бидний ирээдүй үнэндээ бүрхэг байна дөө. та нар нэг юм бодолдоо. хэхэ

Зочин (зочин)

Хүүхдийн төлөө байгууллагууд байдаг боловч хийж байгаа зүйл харагдахгүй юм аа

SUNshine (зочин)

harin tiimee, huuhdiin tuluu fond gej bdag bsan ter n ch bhgui bolchihson, ter bambruush kafe nii dotor hanan deer n zurag bdag bsan sanjiinuu manai aav zurj bsiin, tegeel tiishee orj dandaa haluun aarts guuhii iddeg blaa da. er n nairamdlaas uur yum uldsiimuu doo huuchnii huuhdiin tuvuudees Huuhduudiin ireedui burheg l bna da

damdaa (зочин)

ugui yadaj manaihan zam hondlon garj baigaa huuhded l zam tabij ogdog bolmoor baihiin. Buur naad zah ni, za ter tom tom baiguulamjuudaa idej uugaad hahaj uhdeggui l yum bol abag geed bodohod. Bi mongold ochij biagaad neeree neg iim huuhded yamar ch nohtsold zam tabij ogdog bolgoh NGO baiguuldiimuu yadiim. oorsdoo ch odoo yah uu duurch, suljeed l guichii. Ene huuhduudiig ingej arai l bolmgui baina.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)