МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Залуусыг баяр баясгалантайгаар шорон руу илгээж байна

Долдугаар сарын 1-ны гэх тодотголтой хэргүүдийг шүүх хурал үргэлжилсээр маргааш анхан шатны шүүх хурлынх нь хамгийн сүүлийн хурал болох гэж байна. Монголын шүүх дахин хэд хэдэн залуусыг баяр баясгалантайгаар шорон руу илгээх гэж байна. За хэдэн хүн шоронд яваа л биз гэж бодъё. Ер нь бодоод байхад энэ улсад болж байгаа юм алга аа. Тун удахгүй шинээр гэр бүл бологсдод олгож байсан 500 мянган төгрөг байхгүй болох бололтой. Учир нь мөнгөнийх нь нөөц дусч байгаа гэнэ. Бодвол энэ мөнгө нөгөө айхтар "ямааны гэрлэлт"-энд яваад өгсөн биз. 

Муу дээр муу гэдэгтэй адил нийслэлийн иргэд нь унах унаагүй шахам болчихож. Хэдэн автобусыг нь барих жолооч нь байхгүй. Байгаа зарим нэг нь дүлий. Галт тэрэгний дуут дохиог л сонсохгүй байна гээд төсөөлдөө. Дээрээс нь ухаангүй давхиж яваад галт тэрэгний урдуур давхиад орчихно. Үлдсэн хэсэг нь согтуу голдуу явдаг гэх. Нөгөө муу хэдэн зорчигчдийг ийш тийш нь гүйлгэж таашаал авдаг гээд тоочоод байвал олон асуудал байна. 

Тэгж байтал ард түмний эрүүл мэндийн асуудал босч ирнэ. Хэдэн эмнэлгүүдийн ор нь өвчилж ирж байгаа өвчтөнүүдэд хүрэлцэхгүй. Ямар сайндаа л 90 ортой эмнэлэгт 140 гаран хүн хэвтэж эмчлүүлж байна аа гээд бод л доо. Оргүй хэсэг нь коридорт гудас хаясан болоод хэвтэж байна. Хотын түргэн тусламжийн газар нь дуудлагад явдаг машин гэхээр юмгүй болж байгаа гэх. Ирж байгаа дуудлагын хаана нь хүрэлцдэггүй гэж эмч, ажилчид нь байнга л хэлдэг боловч тоож байгаа эрх мэдэлтэн байхгүй. Бидний амь явах асуудал туйлын бүрхэг. Ийм л нийгэмд бид амьдарч, бас бидний ирээдүй бойжиж байна даа. 

     

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Gtulga (зочин)

Өө тэр автобус чинь аймаар юм билээ. Нэг удаа ямар ч мөнгөгүй болчоод суусан чинь байн байн гэнэт тоормослоод сайхан чигжиж байна лээ дээ. Тэгээд би багтаж шингэж бууж чадалгүй 1 буудал хэтэрсий ш дээ. Ай хөөрхий мэдкүм даа. Нефтийн үнэ 3 дахин буучаад байхад тэр 3 дахин үнэтэй байсан үеийнхдээ ч бензиний үнэ очиж чадку байна ш дээ.

Анжигай (зочин)

Удахгүй суллаж бас шоудана.

enkhee (зочин)

Ээ дээ монголд амьдарна гэдэг кэцүү кэцүү

Гандирс (зочин)

Удахгүй биш Ерөнхийлөгчийн сонгуулиар суллана. Дараа нь сонгуульд Ху ялна.

GooGle (зочин)

Ерөнхийлөгч бодвол өршөөл үзүүлэх байх

Витаут (зочин)

Ерөнхийлөгчийн сонгууль хурдан болоосой.... Хүмүүсийн элэг дэвтэнэ,,,, Эх үрүүд уулзалдана,,,, Энхийн цагаан тагтаа Энхбаяр ялна.... НОВШ...

Амарсайхан (зочин)

Бид ямар улсад амьдарч байна аа? Хэлэх үг олдохгүй юм.

zayets (зочин)

буууд шуууд буу олдку бол хутгал болку бол боогоод алсан ч яахуу? муу сайн дээдсийг xараал идээсэй тэднийг бвр хурцадxааас минь өмнө зайл гэж xэлийдээ ардчилсан ху намд аль аль нь адилxан турсаганууд. нийтийн тээвэр гэж айxтар асуудал бичxээс хуруунууд xоорондоо мөргөлдөөд болку юм байна... эрүүл мэнд за аймшигтай эмчид биш ер нь бол өөрөө өөртөө санаа тавиx нь арай л дээр болуудаа..

Энхзаяа (зочин)

Миний бие аймаар муудсан чинь монголд түргэн тусламж байдаггүйн блээшдэ . Аймаар гайхсан шт . Үхвэл тэгээл үх гэж байгаам чинь . Ийм газар юу бодож амьдрах болж байнаа . Түргэн тусламж ч байхгүй 1 арал дээр хэдэн хаягдцан хүмүүс шиг амьдрах гэж үү?

soulmate (зочин)

ohin uvduud shunu 3t turgen duudsan chin ugluu 9 tsagt irsen. ireed halit uzeed garahdaa ohind haniadaa haldaachaad garsan yostoi hetsuum bailee dee

damdaa (зочин)

yo yo, ter yabdaliig bodohoos l muuhai snaagdah yum aa. Odoo ter humuusiig tabij yabuulaa bol uu, manai humuus urgeljluuleed er jagsahgui maa, ugui odoo tegeed yaltai ch bilee dee, yaj ch chadahgui l baina l daa er ni boluul.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)