МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Оны онцлохоор үйл явдлууд

Оны онцлохоор үйл явдлууд

Цаг хугацаа  урсаж, цагийн зүү эргэсээр нэгэн оныг ардаа үдэж байна. Өнгөрсөн бүхнийг эргэн харахад бүх зүйлс туйлын хурднаар нисэн одсон байдаг. Харин одоо үе л жаахан удаан мэт санагддаг. Гэвч одоо болоод ирээдүй цаг нэг л мэдэхэд өнгөрсөн үе болон таны ард үлдэх билээ. Он жилүүд урсах бүрийд та бидний үүх түүх шарласан хуудас болон үлдэх нь сайхан дурсамж аа. Ингээд Сторми миний хувийн зүгээс энэ онд болж өнгөрсөн дотоодод өрнөсөн 5, гадаад улс орнуудад болсон таван үйл явдлыг чадан ядан нэрлэе гэж бодлоо.

Монголын ард түмнийг бүхэл бүтэн зуун памжин удирдан залж ирсэн энхрий хайрт МАХН маань нэрээ сольж МАН болон хувирлаа. Түүхийн улбааг нь сөхөн харвал анх байгуулагдахдаа Монгол Ардын Нам нэрээр байгуулагдаж яваандаа Оросын шууд нөлөөнд орж Монгол Ардын Хувьсгалт Нам нэртэй болсон энэ нам өнөөдөр хүчин төгөлдөр, эсвэл үгүй гэсэн олон олон маргааныг дагуулсаар байна.

Хэлмэгдүүлэлтийн хар буулган дахь он жилүүдэд Монголын сор болсон охид хөвгүүдийг хайр найргүй алж хядаж байсан нь түүхийн гашуун үнэн билээ. Тэднийг эх орноосоо урван тэрсэлсэн, япон болоод гадны империалист орны тагнуул гэж буруутган өчиггүй шахам алдаг байлаа. Тэгвэл шинэ Монголын түүхэнд эх орноосоо урвасан гэсэн нэр зүүсэн хүн бол Ц.Жаргалсайхан боллоо. Үнэхээр эх орноосоо урваж гаднынханд нууц мэдээлэл өгсөн эсэхийг бид мэдэх боломжгүй. Улсын нууц учраас. Ямартай ч эх орноосоо урвасан гэсэн хэргээр буруутгагдсан хүн бол Ц.Жаргалсайхан.

Нийгэмд бий болоод байгаа ядуурал ажилгүйдэл, архидалт хүнийг аймшигтай гэмт хэрэг хийхэд түлхэж байна гэж ярьдаг. Үнэхээр тийм ч байж болох л доо. Энэ оны хувьд хар бараан үйл явдлууд, гэмт хэргүүд бас л олон гарсаны нэг нь гэр бүлийн найман хүнийг алчихаад шатаачихсан эмгэнэлтэй аймшигтай хэрэг юм. Гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө бас шатаачихсан юм билээ.

Монголын тусгай албаны ажилтан, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг ИБУИНВУ-ын тусгай албадынхан баривчилсан явдал бол гарцаагүй энэ оны дуулиан мөн юмаа. Хүн хулгайлсан гэсэн үндэслэлээр баригдаад байгаа Б.Хурцыг Францаас иргэн Энхбатыг хулгайлж, европын олон орнуудыг хил дамжуулан Монголд авчирч эрүүдэн шүүж улмаар нас барахад хүргэсэн гэж үзээд байгаа юм билээ.

Монгол Улсад ардчилсан хувьсгал, байнгын ажиллагаатай парламентийн 20 жилийн ой тохиолоо. Ардчилал нь засаглалын супер хэлбэр биш боловч одоо хүн төрөлхтөний бодож олоод байгаа хамгийн сайн загвар нь гэж бодогддог. Ардчиллын үр шимээр бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эх түүх өнгөрсөнөө үнэн мөнөөр мэдэх судлах бүрэн дүүрэн эрхтэй болсон билээ. Ардчиллын үр шимийг надаар хэлүүлэлтгүй та бүгд мэдэж байгаа учир илүүг нуршихыг болъё.

Дэлхий дахиныг донсолгож нэгэнд нь баяр хөөр нөгөөд хөнгөн гуниг төрүүлсэн явдал бол хөл бөмөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Сая сая шүтэн бишрэгчдийн хүргэлсэн уухай, нөгөө чихэнд чийртай бүрээн дуун доор явагдсан тэмцээн бол үнэн супер билээ. Энэ тэмцээний буянаар олон зүйлс од болоод амжсаны нэг нь Пол нэртэй наймаалж. Даанч урт насалсангүй дээ хөөрхий. ;-)

Манайханы мөрөөдөл болсон газруудын нэг бол Өмнөд Солонгос. Харин дэлхийн хамгийн эмзэг гэж болох орон бол Ардчилсан Солонгос. Энэ хоёр орон аль аль нь манайтай найрамдалт сайн харьцаатай. Нэг үндэс угсаатай энэ хоёр орон харилцан буудалцсан нь дэлхийг тэр чигээр нь доргиох хэмжээний үйл явдал болсон юм. Хэрвээ энэ хоёр үнэхээр дайтаад унавал азийн битгий хэл дэлхийн эдийн засагт тун сөрөг нөлөөтэй гэж учир мэдэх хүмүүс хэлэлцэх юм билээ.

Онлайн ертөнцөөс хэт хараат амьдрагсад болон хувирсан нэг ёсны зомбинууд бол хүн төрөлхтөн өөрөө аж. Цахим ертөнцөд жинхэнэ сайхан дуулиан тариад байгаа эрхэм нөхөр бол Жулиан Ассанж. Дэлхийд тэргүүлэгч улс орнуудын зүрхэнд шар ус хуруулж, хамаг булхай мууг нь илчилж байгаа энэ залууг сайн болоод муугаар хэлэгсэд, дэмжигсэд дэлхийгээр нэг байгаа. Бахархамаар юм шиг үгүй ч юм шиг.

Өмнөд америкийн баруун эргийг дагуу орших БНЧили улс дэлхийн тавцанд уул уурхайн чиглэлээр дээгүрт орно. Хэсэг уурхайчин улсууд нуралтаас болж газар доор хоригдсон болоод тэднийг авран гаргах ажиллагаа туйлын амжилттай болж дэлхийн хэмжээнд нэрээ сийллээ. Чилийн Ерөнхийлөгчийн нэр хүнд тэнгэрт гарч, мөнөөх уурхайчид оны хүмүүсээр шалгарлаа.

Хятадын тэрс үзэлтнийг нобелийн шагналаар шагнасан, Полвшийн удирдах албаны хүмүүсийн сууж явсан онгоц осолдож, төрийн өндөрлөгүүд нь тэр чигээрээ шахуу амь үрэгдсэн, Киргиз болон Тайландын жагсаал гээд дэлхийг доргиосон олон үйл явдал энэ онд болж өрнөжээ. Монголын онцлох явдлуудаас ч гэсэн өөр олон олон зүйлс орхигдсоныг дурдах хэрэгтэй. За ингээд та бүхэн шинэ ондоо энх мэнд ороорой. Хүндэтгэсэн. Би.           

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Цоомоо

Бас блогийн шинэ жил сүр жавхлантай болж өнгөрсөн

AEЯO

Блогийн шинэ жил ч бас гоё болж өнгөрсөн

AEЯO

Өө Цоомоо дээр биччиж хэхэ

...Shake...

Блог шинэ жил сайхххх болсон ...

Өө Цоомоо, Аэро хояр биччихэж ... Яаахуу яаахуу ...

Runner

Блогийн шинэ жил уламжлал ёсоор болж өнгөрсөн к кк

Өө Цоомоо, Аэро, Шейк 3 биччихэж...

LoveLove

Сод хүмүүс богино настай байдаг гэдийн байлээ. Наймаалж ч бас ялгаагүй бололтой.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)