МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Заавал унших номуудын тухай цөөн үг

Заавал унших номуудын тухай цөөн үг

"Ном бол ертөнцийг харах цонх мөн" гэж нэгэн цагт нэгэн хүн хэлсэн нь өдгөө ч үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй харин ч хөдлөшгүй үнэн байжээ гэдэг нь нотлогдсоор байгаа ажгуу. 90-ээд оны эхэн, дунд, адаг үе буюу бүхэл бүтэн нэгэн арван тэр чигтээ шахуу номын ертөнцөөс салах шахсан гэхэд хилс болохгүй байх. Нийт массын хувьд шүү дээ. Мэдээж судалгаа шинжилгээ болон, ном уншдаг хүмүүсийн хувьд дээрх байдал тийм ч хамаатай биш.  Хуучин тогтолцооны үед хэвлэгдэж гарсан номууд машин машинаараа хаягдал цаас болон урд хил давж байхад зарим хүмүүс амжиж ганц нэгийг авсан байдаг. Тэд хэчнээн их харамсавч, мөнгө улаан нүд цагааны үлгэрээр мөнөөх сайхан номууд бүгд байхгүй болсон нь харамсалтай өнгөрсөн үе юм.

Саяхан хүүхдийн унших ёстой наян найман ном гэдгийг баталлаа. Хүүхэд ахуй цагтаа уншиж байсан, одоо ч гэсэн хааяа эргүүлж хардаг сайхан номууд энд багтжээ. "Хорвоотой танилцсан түүх", "Жельсамино худал хуурмагийн газар аялсан нь", "Заан залуудай", Христиан Андерсоны үлгэрүүд зэрэг гайхам сайхан бүтээлүүдийг энд багтаасан сайхан хэрэг. Дунд сургуулийн уран зохиолын хичээл, даалгаварт эдгээр болон бусад шилээвэр номуудыг уншиж, ертөнцийг анхлан танин мэдэх гараагаа эхэлдэг билээ. Ном унших юутай сайхан. Харин дээрх 88 номонд хэд хэдэн шал дэмий шахуу, шинжлэх ухааны үндэслэлгүй, хэт хийсвэр номууд оржээ. Жишээ нь гэхэд Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" нэртэй цуврал, "Далд ухамсар бүхний чадна", "Йогчийн намтар", "Дараагийн хэмжээст орох замд" зэрэг номууд байна. Эдгээр номууд нь шинжлэх ухаанаар батлагдаагүй онолын тухай бичсэн, эзотерк чиглэлийнх. Монголын өсвөр үед бат нот болсон шинжлэхүй ухаан л хэрэгтэй болохоос хий хоосон шахуу, батлагдаагүй зүйлс огт хэрэггүй.

Энэхүү жагсаалтанд дээрх хэрэггүй номуудыг оруулсан атлаа "Хүний бие", "Дэлхийн түүх", "Урлагийн түүх", "Нүүдэл суудал", "Хүннү туульс", "Ганжуур", "Данжуур" зэрэг бүтээлүүдийг яагаад оруулаагүй гэдэг нь сонирхолтой. Энэ 88 номын жагсаалтад багтсан "Мила Богдын намтар" гэдэг номын оронд яагаад "Ганжуур", "Данжуур" нь байж болохгүй гэж. "Зэн буддизмын үндэс" номын оронд яагаад "Өрнийн гүн ухаан" гэдэг номууд байж болоогүй юм бол. Гэх мэт олон олон асуулт урган гарч байна аа. Яг энэ талаар судлаач Д.Ганхуяг болон Сүхболд зэрэг шилдэг нийтлэлчид надтай зүйрлэх юмгүй сайн бичсэн тулд ингээд өндөрлье. Та бүхэн авах гээхийн ухаанаар хандана гэж гүнээ итгэж байна.   

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Joe.

за мөхөс дүү нь хэд хүргэж тийн оруулсан хүний толгойг танид бария болох болуу багшээ :ъ

scorpio

энэ 88 номын жагсаалт ч олон хүний уур бухимдлыг хүргэж байна даа, гэсгээвэл таарна

Коала (зочин)

дур дураараа л уншихаа уншаад явна биздээ. Манайхан тэгж их унших ч биш...

Elkhan (зочин)

Ид уншдаг насан дээр ... 88 бас л бага тоо :P

Ну ПОГОДИ

ягаад ч гүйцээж чаддаггүй хүн байгаамдаа би.. Бага байхад ч уншаал явчдаг байлаа одоо харин юм хөгжөөд болж өгвөл дүрстэй дуутайг нь илүүд үзэх болж Буцаад нэг уншиж эхэлмээр байгаам даа

ж.энхээ (зочин)

"Хүний бие", "Дэлхийн түүх", "Урлагийн түүх", "Нүүдэл суудал".....Like

"Ганжуур", "Данжуур".....Unlike.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)