МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Жаргалтай нэгэн гэр бүл /үргэлжлэл/

Жаргалтай нэгэн гэр бүл /үргэлжлэл/

Хүүхдүүд өсч томорчээ. Өмнө өгүүлсэн цаг хугацаанаас даруй 15 жил өнгөрчээ. Том хүү нь 20 хүрч, их сургуульд элсэн оржээ. Харин дунд охин нь 18 хүрч мөн л их сургуульд элсэн орох болчихож. Балчир насандаа халуун дулаан хайр энхрийлэл дунд өссөн тэдний амьдрал жаргалтай үргэлжилсээр. Дөрвөн жилийн дараа том хүү нь эхнэр авч, үрийн зулай үнэрлэн аав болох болно.

Дунд охин нь яг гурван жилийн дараа айлын эзэгтэй болж, нөхрийн хамт гадны нэгэн оронд хэсэг хугацаанд амьдрах билээ. Мэдээж бүхэл бүтэн 15 жилийн турш янз бүрийн үйл явдал болсон. Хааяахан ганц нэг маргах зүйл гарч байсныг эс тооцвол бүх зүйл гайхмаар аз жаргалтай өнгөрсөөн. Тээр жил том хүү нь сургуульд ордог жил нэгэн хөгжилтэй явдал боллоо.

Хүүгийн хичээл өглөө ордог тул босгож хичээлд нь явуулах нэлээн асуудал. Дунд охин харин овоо сэргэлэн гэгч нь босоод цэцэрлэгтээ явчихна. Хүүгээ нэг юм орноос нь босгоод хувцасыг өмсгөж, гар нүүрийг нь усаар булсан болоод гарлаа. Аяга ус уулгасныг эс тооцвол олигтой ч юм идүүлж чадсангүй. Санд мэнд хөтлөлцөн гарлаа. Хэн хэн нь нэг л зүйл мартсанаа мэдээд байгаа боловч яг юу гэдгээ санасангүй.

Хүүгээ ангид нь оруулж өгөөд буцаж явтал утас нь дуугарлаа. Эхнэр нь ярьж байлаа. "Хүүе ээ. Та хоёр чинь цүнхээ мартчихаж. Бас хоёр өөр гутал өмсөөд явчихсан байна аа" гэх нь тэр. Тэсгэлгүй инээд алдчихлаа. Ойр хавьд байсан бусад эцэг эхчүүд их л гайхсан байдалтай том харна. Буцаж анги руу ортол багш нь ч гэсэн инээмсэглэн, "Та хоёр минь мөн ч хөгөө тарьлаа шүү" хэмээн өгүүллээ. Хүү нь харин тэнд их л гавъяа байгуулсан мэт маадгархан сууж харагдана.

Аав нь гартаа ирээд хүүгийнхээ цүнхийг уудалж үзээд золтой л муужраад унасангүй. Уг нь урьд өдөр үзэхэд дэвтэр номтойгоо л байсан юмсан. Цүнхээр нь дүүрэн ундааны бөглөө, гэрэл асдаг гар буу, уутанд хийсэ элс тэргүүтэн байх нь тэр. Аав ээж хоёр нь энэ бүхнийг хараад ёстой л элгээ хөштөл инээлээ. Харин манай хэргийн эзэн үүдэндээ гуталтай зууралдан шуухитнаж байв. Хэрвээ энэ үед аав, ээж хоёр нь хүүгээ загнаж, магадгүй гар хүрсэн бол байдал яаж ч эргэж болох байсан. Магадгүй хүүгийнхээ балчир сэтгэлд мөнхийн хар толбо үлдээх ч байсан байж болох юм. Харин маргааш нь энэ бүх явдлаа засч залруулсан ба дахиж хичээлээ хоцрох унтах явдал гараагүй билээ.

Ер нь хүүхдээ бага балчир байхад нь загнах, зодох нь туйлын бүдүүлэг ухамсаргүй үйлдэл. Нэгэн охин гэртээ их л аз жаргалтайгаар дуулж бүжиглэн, шүлэг уншиж, орон дээрээ дэвхэцэн тоглож байлаа. Гэтэл ээж нь "Чи муу дуугүй болооч ээ. Муухай хэрээ шиг орилох дуу чинь намайг залхааж байна" гэж орилжээ. Энэ мөчөөс эхлэн охин өөрийгөө их муухай дуутай юм байна гэж бодсон бөгөөд энэ бодол нь насан туршид нь дагажээ. Өсвөр насандаа үеийнхнээсээ дөлж зугатдаг, хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй, дорой буурай нэгэн болж хувирчээ. Хойшид ч тийм байсаар байсан юм. Энэ бүхний нөлөө нь хайртай ээжийнх нь хэлсэн хэдхэн үгний үр дүн. Ээж нь түүнийг бүх насаар нь арчаагүй нэгэн болгон хувиргасан байлаа. 

Хүүхэд л бол хүүхэд. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Ирээдүйн нэгэн цагт үр хүүхэд чинь "Аав ээж минь даанч дээ" хэлүүлэхгүйн тулд эхнээс нь ухаалаг хандацгаая. Уурлаж бухимдах зүйл амьдралд бишгүй олон гарна. Энэ бүхнийг ухаанаараа залж, ухаалаг шийдвэр гаргаж байя. Эцэг, эхийн хэлсэн нэг л үг таны хүүхдийн амьдралыг чигт нь өөрчлөх чадалтай билээ. Үр хүүхэддээ энхрий дулаан үг хэлж, халуун зөөлнөөр үнсэж бай. Тэгж чадах аваас ирээдүй чинь чамайг, таныг илч гэрлээр ивээх болно оо.       

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
toyota (зочин)

goe shuu. hun bur mongotei bayan baih albagui. hun bolgon az jargaltai baihiig husdeg. amjilt husie

Haiguulch (зочин)

Hench ur huuhdee tegej muuhaigaar zagnahgui baih gej bi bodoj baina ! Yur ni hun yamar orchind usuj boojno yag l tiim orching tom bolood bii bolgodog baih aa ! ZALUUSdaa helehed chi eswel chinii hairtai humuus chine unuudur zowj shamalj baisanch ter zowlon shanalaliig JARGAL bolgoj chadah huch chamd baih yostoi baih aa!

ssainnaa (зочин)

Дэххх...

Амарсайхан (зочин)

Орилохгүй байх нь эх эцгийн үүрэг хэмээн хуульчилж өгөх нь зөв. Гэхдээ гууль болчих байх дөө. Тэр хууль.

suvd (зочин)

goyo bichleg bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)