МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Лавлах утас янхандалтыг дэмжигч

Лавлах утас янхандалтыг дэмжигч

Нэлээд хэдэн жилийн өмнөөс телевизүүдийн олон сувгууд нээгдэж тэр хэрээ өрсөлдөөн бий болж, үзэгчдэд сонголт харьцангуй өргөн болсон. Олон телевиз байгуулагдаж, төрөл бүрийн мэдээлэл, кино зэргийг үзэх болсон сайшаалтай явдал аргагүй мөн. Телевизүүд чаттай болж залуус ч тэр зүг рүү хөл алдан орсон гэхэд хилсдэхгүй. ТВ чатаар танилцаж нөхөрлөх, хэн нэгэн нь илүүдэл зүйлээ зарах гээд олон боломж нээгдсэн. Харамсалтай нь чатаар хэн нэгнийгээ захиалж зодуулах, хүчирхийллийг дэвэргэх гээд муу талууд ихээр илрэн гарах болсоноор цагдаагийн байгууллагууд ч хяналт тавьж эхэлснээр байдал харьцангуй гайгүй болсон юм.

Биеэ үнэлэлт зөвхөн ТВ чат юм уу эсвэл онлайн чатаар цэцэглээд байгаа юу гэвэл бас үгүй. Лавлах утас гэх сайхан нэртэй дөрвөн оронтой тоотой утаснууд биеэ үнэлэгчдийг зуучилдаг томоохон хэрэгсэл болсон нь маргахын арагүй үнэн. Аль ч лавлах утас руу холбогдоод "Тусгай үйлчилгээ үзүүлдэг хүүхнүүдийн утас өгөөч" гэхэд төвөггүй олон дугаар хэлж өгнө. Хэрэв уншигч та итгэхгүй байгаа бол оройн цагаар нэг туршаад үзэхэд илүүдэхгүй. Хүсвэл дуудаж авчираад харсан ч болно. Яг л бараа сонгож байгаа мэт аль дуртайгаа сонго гээд зогсох өсврө насны охидыг харахад үнэхээр эмгэнэлтэй. Хөдөөнөөс орж ирсэн болов уу гэмээр улаан хацартай, эсвэл уранхай өмд, майжиг гуталтай биеэ үнэлэгчдийг та олж харах болно.

Хөхөрсөн нүдтэй, хавдсан гартай бүсгүйчүүд таны өмнө эрээ цээргүй аашилна. Тэдний дийлэнх нь 16-20 орчим насных л болов уу даа. Миний бие энэ талаах өөрийн хэмжээнд нэлээд судалгаа маягийн зүйл хийсэн билээ. Тэдэнтэй ярилцаж хүртэл үзсэн. Дийлэнх нь гэр орон нь хөдөө байдаг, аав ээж салсан, бүтэн өнчин гэх мэтийн зүйлийг л тэд ярьна. Голдуу "Ажил олдохгүй байхад энэнээс өөр яаж мөнгө олж амьдрах юм бэ" гэсэн уцаартай хариултыг олж сонсдог. Зарим нэг нь аав ээжийнхээ өгсөн сургалтын төлбөрөөр ууж идээд дууссан учраас мөнгө олох ганц арга энэ байна гэж хэнэггүй хариулна. Ой гутмаар бохир байдал, биеэс нь ханхалах эвгүй үнэр танар гээд тэднээс үнэндээ авах юмгүй. Харамсалтай нь тэднийг авдаг зах зээл байгаад байгаа нь эмгэнэлтэй. Лавлах утас ажиллуулж бизнес хийх нь зөв л дөө. Гэхдээ биеэ үнэлэлт, садар самууныг хөхиүлэн дэмжиж байгаа нь хэр зөв алхам бэ...        

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
aa (зочин)

ene chini arslan gd neg nohriin blog dr bail uu?

Хэрлэн (зочин)

еээ яанаа би лавлах руу залгаж ээмар их юм асуудийшт... үс засуулж болох уу, тэнгис хэд хэдээс үзвэртэй байна гээд л... бузартай юм руу залгаж байсан байшт. хахаха

tsoomo (зочин)

хай бүү мэдээ

LoveLove (зочин)

Тийн гэсийшдээ 1950 нтр рүү залгаал асуухаар өндөр нам нас үсий нь асуугаал хариу өгий гэдэг гэсэн тэгээл хэсэг хугацааний дараа тийм буудлын тэдэн №-ын өрөөнд таныг хүлээжийн гэдэг гэсэн аймараагааз

zayakamy (зочин)

Яанаа аймаар юмаа лавлахууд хүртэл ...

Заяц (зочин)

байна уу? байна танайд эхнэр байхгүй биз? байгаа та өөрийн сонирхож буй хүнийхээ талаар товч ярина уу? за >.......................... бла бла за тэгхээр 1000$ орчим шивдээ баярлалаа энэ лавлахад нээрэн юу ч байж мэднэ шүү айн ээдээ энэ лавлахуудуу

Gtulga (зочин)

Хөгжил дэвшилээ гэж. Хэдийгээр энэ дээр цагдаа нар арга хэмжээ авсан хэдий ч бас л өөр нэг аргаар ахиал процесс үргэлжлах л байх даа. Заавал ингэж нэг нь шалгаж нөгөөх нь айж эмээж байхаар ил цагаандаа гаруул амар.

Зочин (зочин)

лавлах утаснууд тийэрхүү байгаа нь үнэн л дээ

янхан (зочин)

Bi янхан авмар бн

oo (зочин)

hun bn u

oo (зочин)

25 tai zaluu bn

oo (зочин)

end hun baidag ymu

oo (зочин)

chatlah ohid bn u

tttttt (зочин)

Hvn bdii mu end

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)