МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Телевиз бол гайхамшигтай ертөнц

Телевиз бол гайхамшигтай ертөнц

Ардчилалын салхи үлээж эхэлснээс хойш яах ийхийн зуургүй арван найман жил өнгөрчээ. Энэ ахархан хугацаанд бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй болсон нь томоохон ололт билээ. Олон ФМ радиотой, телевизтэй, сонин хэвлэлтэй болсон нь мэдээллийг өөр өөр байр сууринаас мэдэж авах сонголтыг бий болгосон. ФМ радионууд голдуу залуус руу хандсан нэвтрүүлэг, дуу хөгжим голдуу явуулдаг бол телевизүүдээс арай өөр дүр зураг олж харна. Телевиз хүнд шууд хүрдэг болохоор үзэж байгаа хүн тухайн мэдээллийг харьцангуй хурдан бөгөөд бодитойгоор тусгаж авдаг. Энэ нь хуучин системийн үеийн сэтгэлгээтэй холбоотой биз. Телевизийн ганцхан сувагтай. Тэр сувгаар зөвхөн үнэний өгүүлдэг гэсэн суурь ухамсар нь үүнд нөлөөлнө. Угаасаа ч телевизийн нэвтрүүлэг чухам үнэнийг, болсон явдлыг элдэв зүйлгүйгээр хүргэх үүрэгтэй. Сонин хэвлэл ч гэсэн адил. 

Сүүлийн үед телевизүүд хэт олон болсон нь ядаж л олон янзын кино үзэж байхад аятайхан боломжийг бүрдүүлж өгсөн. Сонголт ихтэй болсон учир үзэгч алийг нь үзэхээ сонгоно. Олон үзэгчтэй байхын тулд телевизүүд хоорондоо өрсөлдөнө. Нэвтрүүлэгийн чанар нь ч гайгүй боломжийн болж байгаа нь сайшаалтай. Харин үнэхээр тиймхэн байгаа нэг асуудал нь нэвтрүүлэгч, хөтлөгчдийн ур чадварын тухай. Мэдээж эфирт гардаг хүн зүс царайнаас эхлээд гайгүй боломжийн байх ёстой гэдэг нь ойлгомжтой байдаг биз. За тэгээд хамгийн чухал шалгуур бол хэл ярианы маш сайн хөгжилтэй байх ёстой байх. Ядаж л аман доторх шүд нь бүрэн, хурц тод хэллэгтэй баймаар. Ийм нэвтрүүлэгчдийн дуу оруулсан киног хүртэл үзэхэд урамтай сайхан байдаг шүү дээ. Харамсалтай нь ганц нэг телевиз л энэ шаардлагуудыг хангах байх. 

Хэл нь орооцолдсон, пүл пал хийсэн яриатай нэвтрүүлэгчтэй хөтөлбөрийг үзэхэд үнэхээр бэрх. Дээр нь дууны найруулагчид нь дууны төвшинийг янз янз болгочихно. Ганц нэвтрүүлэг үзэх гэж дууныхаа төвшинийг түмэн удаа дээш доог болгоно. Хуучин нэвтрүүлэгч шалгаж авахдаа шүд нь бүрэн эсэхийг хамгийн түрүүлж үздэг байсан гэнэ лээ. Шүд нь дутуу хүн жаахан яриад ирэхээрээ аманд нь шүлс хуримтлагдаад пал пал гэсэн авиа гараад ирдэг юм гэнэ лээ. Телевизүүд ядаж мэдээний хөтлөгчдөө тавих шаардлагаа арай өндөрсгөмөөр. Хэн дуртай нь хөтлөгч хийхээр юу болох нь ойлгомжтой. Зарим телевийн мэдээг сонсож байхад үнэхээр утга олдохгүй юм ч явж байх юм. Осолдохгүй сонсоод өнгөрч байгаа тулдаа л алдаа нь төдийлөн анзаарагдахгүй. Хэрвээ сонин дээр тийм зүйл бичигдвэл дахин дахин уншаад алдааг нь ухаад гаргаад ирнэ. Телевизэд тийм зүйл байхгүйтэй адил болохоор тэгсгээд л өнгөрнө. Үзэгчид бид тод сайхан хэллэгтэй, утга санаа нь ойлгомжтой нэвтрүүлэг үзэж, боломжийн орчуулга дуу оруулалттай кино үзэж байвал бусад шаардлага нь тийм ч өндөр биш шүү дээ. Телевиз бол гайхамшигтай ертөнц билээ.              

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Амарсайхан (зочин)

Шинэ үсэгт нэвтэрхий тайлагдсан, харснаа уншдаг, уншихдаа бүдэрдэггүй робот хийж ТВ-үүдэд зарна. Хамтран ажиллах сонирхолтой групп, корпораци, пүүс компани, ХЭАА байвал надтай холбогдоно уу?

Fish (зочин)

Баян ааваараа мөнгө төлүүлж мэдээний диктор хийдэг нэг охиныг мэдхийм байна. Мэргэжилдээ аймаар дур сонирхолтой ч дультраа нь дэндсэн нэг тв сэтгүүлчийг бас танина. Хүн юу үзэхээ өөрөө сонгоно, гэхдээ тэр сонголтынх нь гадуур өнгөрчихгүйн тулд ТВ-үүд юм хийх байлгүй дээ

ҮЛЭМЖ (зочин)

ТВгээр нэг гарсан чинь өнөөх чинь бүүр оодорчиж

odko (зочин)

tiim shuu sanal neg bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)