МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Жаргалтай нэгэн гэр бүл

Жаргалтай нэгэн гэр бүл

Эхийн сэтгэл цаг ямагт үрийнхээ төлөө байдаг билээ. "Эхийн санаа үрд, үрийн санаа санаа ууланд" гэсэн ардын үг ч бий. Хүүхэд гаргасан бүсгүй хүний бүх бузар арилдаг гэж эртнээс ярилцаж ирсэн. Хүү нь, охин нь хэчнээн том болсон ээжийнхээ сэтгэлд цаг үргэлж нялхаараа байдаг. Үртэй хүний харц нь хүртэл нэг л зөөлөн, уяхан болчихдогдоо.

Тэр эмэгтэй одоо гурван сайхан үрийн ээж. Гэр бүлтэйгээ гайхалтай аз жаргалтай амьдардаг. Бага хүүхэд нь дөрвөн сартай. Том хүү нь таван ой өнгөрөөд явж байгаа том агаа болсон. Харин дунд охин нь саяхан гурван ой хүрсэн. Бас л том эгээ. Яагаад гэвэл доороо дахиад хөөрхөн дүүтэй болчихсон юм чинь. Жигтэйхэн эрхэлдэг байсан бол одоо дүү нь түүнийг залгамжилж байгаа. Дүүгээ унтаж байхад хааяа очоод хацар дээр нь их л эгдүүтэй гэгч нь үнсэхийг харахад аав, ээж хоёр нь ямар жаргалтайгаар алаг үрсээ ширтдэг гээч.

Том нь хүү юм болохоор нэлээд хөдөлгөөнтэй гэж байгаа. Мэдээж тэр чинь хүүхэд шүү дээ. Охин дүүтэйгээ нэг өрөөнд байдаг. Тэрүүхэн тэндээ л вант улс. Нэг орой ээж нь бага дүүг нь хөхүүлэн том өрөөндөө тайван сууж байлаа. Аав нь арай л ирээгүй байсан үе. Манай хүн дүүтэйгээ өрөөндөө их л хөгжилтэй ход ход инээлдэцгээн баясацгаана. Хоёр биенээ тэрүүхэн тэндээ хөөрхөн зугаацуулаад байдаг болсон болохоор санаа зовох зүйлгүй.

Харин дүүгээ сэрээчихвий гэж үе үе хаалгаар шагайж ээж рүүгээ хардаг заншилтай. Гэтэл том хүү нь хаалгаар шагайж байхыг ээж нь хүдний булангаар хараатахлаа. Ээ бурхан минь. Тэр нүүр царайг нь ээ. Ээж нь элгээ хөштөл инээлээ. Босч очоод өрөөнийх нь хаалгыг нээтэл тэр өрөөнд дайн болсон мэт болчихсон байлаа. Ханаа тэр чигээр нь уруулын өнгө өнгийн будгаар нялчихсан.

Дүүгээ илүү хөөрхөн болгох гэсэн бололтой уруулыг нь будаад, хацар дээр нь бас л будаг нялчихаж. Орны цагаан даавуу, ширээ, толь зэрэг дээр мань хоёрын гарын алганы хээ дүүрэн байлаа. Бас өрөөн дотор ээжийнх нь "Шаннель"-н үнэртэй ус, аавынх нь сахлын усны үнэр холилдон сэнгэнэж байлаа. Мань хоёр буруу хэрэг хийснээ мэдэж байгаа мэт дуугайхан зогсоно. Ээж нь тэсэлгүй инээд алдчихлаа. Хоёр хүүхдээ энхрийлэн тэвэрч, зөөлөн үнслээ. Одоо ээжид хийх ажил их л нэмэгдлээ дээ хэмээн инээдээ барьж ядан өгүүллээ. Яг энэ үед аав нь орж ирлээ.

Хоёр хүүхдийнхээ хийсэн ажлыг хараад бас л инээд алдлаа. Эхнэрээ энхрийлэн тэвэрч "Хоёулаа хоёр зулзагынхаа хийсэн ажлыг тэмдэглэх үү дээ. Их л хөдөлмөр зарцуулсан бололтой" гээд уруул дээр нь үнслээ. Эхнэр нь толгой дохин инээмсэглэж, хоёр хүүхдийнхээ нүүрийг угааж цэвэрлэхээр өрөөнөөс хөтлөн гарлаа. Орой нь тэдний гэр бүл гайхалтай хөгжилтэйгээр бас нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Эхийн хайр цагаан сүүнээс ч ариун, эцгийн хайр нарны илчнээс нь дулаан билээ. Хэрэв аав, ээж хоёр нь уурласан бол өөрсдөө ч нервтэж, үр хүүхдээ зовоох байсаан. Тэд чинь жаахан хүүхдүүд. Сэтгэл оюун нь цав цагаан цаас шиг байгаа гэнэн томоогүйхэн байгаа шүү дээ. Аав, ээжүүд минь. Үр хүүхдийнхээ бяцхан томоогүйтэлд уужуу тайвнаар хандаж байвал ирээдүйн жинхэнэ сайхан гэр бүлийг бэлдэж байгаа суурь нь билээ.    

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Витаут (зочин)

Ямар гоё юм бэ?... Цагаанаар атаархав... Гэр бүл бүхэнд инээд хөөр цалгиж, элэг бүтэн амьдраасай

kent (зочин)

zuudendee uzsen ertonts-g mini mash saihan ilerhiiljee

Jigee (зочин)

цагаан цаасан дээр сайхан л юм зурах хэрэгтэй

ssainnaa (зочин)

хэхэ. манай нэг дүү бас уруулын будгаар шалан дээрээ барби зурцан суужийсан нь санаанд орчлоо. хүүхдүүд хөөрхөн шд.

flower_13 (зочин)

Iim saihan ger buluud olon boloosoi...

Munkhbayar (зочин)

goy bichleg bna ta ch turul ariljij tugs gegeersen bulguu

Pearle Deppsu (зочин)

Би бол яахав хайран Шанель л гэх байсан байх. түүнээс хойшхи нь бол хацрыг нь чимхээд хамраа үрчийлгэж байгаад наасаннн муухай үүхдүүд вээээ гэээлллл. эхлэнэ дээ кккк

Elguardo (зочин)

тийм шүү манай эгч бид хоёр бага бахй даа буулгаж гардаг байсан тээл аав ээж хоёр маань юу ч хэлэхгүй одоо миний хүүхдүүд болноо зөндөө тоглолоо шдээ гээл цэвэрлэдэг байж билээ.

Эрка (зочин)

сайхан бичсэн байна

[=Эврээхэй=] (зочин)

хэхэхээх хөөрхөн юмааа.... би бас их тоголдог байж билэээ

org (зочин)

Ийм сайхан нийтлэлийг сонинд тавьж олон хүнд хүргээрэй.

БОРОО (зочин)

Сайхан гэр бүл олон байх тусам нийгэм маань илүү тогтвортой байна. Ядаж л гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж, хийж бүтээх зорилготой залуус ихсэх байхдаа.

Давка (зочин)

bi iin ger bultei bolmoor bainaa.....

bbaasanjargal (зочин)

Бүгд л ийм энгийн аз жаргалыг тэр бүр анзаардаггүй. Амьдралаа сайханаар харж сурах хэрэгтэй байх.

AntiDotE (зочин)

сургамж хайрлахаар сайхан бичжээ.

Haiguulch (зочин)

Naad 2 oo shiitgeh heregtei ! Bobmiisen hatsaran deer ni unsej, engertee changa ineemseglen tewreh shiitgeleer shiitgeh heregtei ! kkk

ҮЛЭМЖ (зочин)

Гэр бүлээ гэж

maral (зочин)

chi uneheer turul ariljijee, taalagdjiin

3apaa (зочин)

Ай даа... Сайхан гэр бүл амжилтын үндэс шүү... Хүлээцтэй тайван байх ч бас амжилтын үндэс л юм. Чи шөө багшээ...

enkhee (зочин)

Зүгээр л нүдэнд харагдчихлаа үүнийг би хаанаас ч юм хэзээ ч юм үзэж харж сонсож байсан юм шигээ нэг л танил дотно санагдаж байна

duunuu (зочин)

goyo shuu jargaltai amidrah gej

oogii (зочин)

Та нар надад энэ хүний талаар буруу ойлголт өгсөн байна шүү нөхдүүдээ, элдвээр дуудуулаал байсан тийм биш л байсийн байна шдээ тээр энэ нийтлэлийг нь ээ

LoveLove (зочин)

Энэ Осторми ойрд санаашраал байна уудаа ганцаардаад байгаа бололтой

Tsuki-Yama (зочин)

Ээдээ. Иймэрхүү нас намбандаа таарсан зүйл бичиж байх хэрэгтэй ш д. ккк. Сайхан бичжээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)