МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Компьютер асааж чаддаггүй 3-р ангийн оюутан буюу боловсролын дампуурал

Монголын боловсрол үнэхээрийн уналтад ороод байгаа нь үнэн юм байна. Манай дээр хэдэн хүүхдүүд дадлага хийж байгаа ухаантай. Өдөртөө ирж ганц нэг мэдээ бичмэр аядаад нөгөөхөө хариуцсан албаны даргад нь уншуулдаг ухаантай. Тэр бичээд ирж байгаа мэдээ нь гэж үнэн аймшигтай. Тэр чигээрээ үг үсгийн алдаа. Дээрээс нь найруулга гэхээр юмгүй. Тэгсэн хэрнээ их сургуулийн гуравдугаар ангийн оюутнууд гэж байгаа. Нэгдүгээр ангид нь суурь боловсролын хичээл гэж ордог гэнэ. Тэрэнд нь дэлхийн уран зохиол, монгол бичиг, иргэний хамгаалалт гэх мэтийн хичээл ордог аж.

Хамгийн гайхалтай нь компьютерийн хэрэглээ гэдэг хичээл нь 14 хоног орсон гэнэ. Нэг дадлагажигч "тэр хичээл нь бараг ороогүй бөгөөд одоо бид нар интернэтээр аялах нь бүү хэл коипьютер асааж мэдэхгүй шахуу" гэж их бахархалтай нь аргагүй хүүрнэн өгүүлэв. Үнэндээ тэр хүүхдийн яриаг сонсоод гутрах шиг боллоо. Сургуулиас нь мэдээллийн технологийн, компьютерийн хичээл заадаггүй юм аа гэхэд өөрөө хаа сайгүй байгаа интернэт кафед ороод ядаж мэйл хаяг нээгээд тэрийгээ шалгаад сурчихдаггүй юм байхдаа гэж халаглан бодлоо. Тэгээд танай ангид компьютер мэдэхгүй хүүхэд хэр олон байгаа вэ гэтэл "Бараг бүгдээрээ" гэж хэнэггүй хариулж байх юм даа.

Даанч байгаа биз. Тоо бодож, хими судалж, физикт нэвтэрхий болохоо больё гэхэд ядаж хамгийн өргөн дэлгэрээд байгаа компьютерийг бага сага ч болов мэддэг болчихмоор. Их дээд сургуульд компьютерийн хичээлийг системтэйгээр төгстөл нь үздэг болмоор юм. Үнэндээ оюутнууд бүтэн дөрвөн жилийг зүгээр л салхинд хийсгээд байгаа нь л хамгийн харамсалтай. Миний үед оюутнууд хичээл хийдэггүй, үе үехэн цэнгэн хөгжилддөг байсан нь үнэн л дээ. Гэхдээ бас арай ч одоогийн оюутнууд шиг байгаагүй юм шүү. Тэр ямаанд өгдөг олон тэрбум, одоо цалингаас танах гээд байгаа мөнгөө ирээдүй хойч болсон залуусын боловсролд зарцуулмаар юм. Тэр их мөнгөөр багшлах боловсон хүчнээ сайтар бэлдэж, мөн их дээд сургуульд оюутан элсүүлэх босгыг өндөрлөмөөр байна. Ядаж компьютер асааж чаддаг, ганц нэг үг үсэг шивж чаддаг оюутан бэлдмээр юм даа. Их дээд сургуулийн эрхэм удирдлагууд аа.          

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
buudai (зочин)

aliv yum hoyor taltai shdee. Odoogiin oyutnuudiin iim baigaa ni oorsdoos ni shaltgaalj baigaa. Hen neg oyutan pc asaaj chadahgui esvel ug usgiin aldaatai bichdeg ni ih deed surguuliin udirdlaga buruutai gej uu. ERoos odoogiin oyutnuud oorsnoo hicheehee bolichihson l baihgui yu. Ternees ih deed surguuliin bodlogo enee teree yum ni bidnii uyiinhees ulam muudaad baigaa gej bodohgui l baina.

anjigai (зочин)

За даа хувийн бага сургуулийн хүүхдийн 1 жилд төлдөг мөнгөөр 4 жил сурч байгаа хүмүүсийг аль шатны боловсрол эзэмшиж байгаад тооцох вэ? Босгыг нь ч өндөрсөгөөд сургуулиудых нь стандартыг ч өндөрсгөөд төлбөрийг нь ч өндөрсгөөд жинхэнэ дээд боловсролтой хүн гаргамаар байна. Тэгэхгүй бол 4 жил дээд мэргэжил эзэмшсэн хэдэн сайхан цэвэрлэгчтэй л болж байна даа.

mongoo (зочин)

за би болбоос бас л их сургууль төгссөн. хүнээсээ л болдог шүү дээ. их сургуулийн багш нар хэзээч 10 жилийн багш нар шиг хичээлээ хий гэж загнахгүй. их сургуулийн босго алхсан агаа эгээ нарын ухамсар мэдэх асуудал шүү. миний л бодол. манай ангийнханд ч тийм муу хүүхэд

Гандирс (зочин)

Гээнэдээ ч би гоонодоо ч бий гэдэг билүү Ер нь их дээд сургуулиуд багш нарынхаа чадварыг л сайжруулчихад ихэнх асуудлаа шийдчихнэ гэж бодоод байгаа ш дээ. үнэн худал нь мэдэгдэхгүй худлаа үнэн магистер нэртэй гарууд хичээл заахийг нь яанаа. Заримыг нь харахаар инээд хүрээд байдын. 2-рт 3-р курсд орчихоод ядаж ПС асаачихаж чадахгүй гэдэг үнэхээр ичмээр юмаа. Одоо чинь бараг айл бүхэн ПСтэй биздээ. . . За тэгээд хүний сонирхол гэж нэлээд хөдөлгөдөг хүч байдым шиг байгаан. Би 9-р ангид байхад манай сургууль хэдэн /386 ч билүү / ПСтэй болж мэдээлэл зүйн багшийг зуурч авсан санагдаж байна. Их сургуульд ороод байнга л компьютерийн танхимаас нь хөөгддөг оюутан байлаа гэж..

3apaa (зочин)

Хэ наадуул чинь тэртэй тэргүй гологдоод ТҮЦ-ний худалдагч л болно. Гайгүй хүүхдүүд угаасаа шал өөр байдаг шүү. Тэр Их Дээд сургуулиуд тийм оюутан явуулахаасаа ичээгүй нь гайхамшигтай. Тэгээд бүр оюутан нэр зүүгээр 3 жил явсан гэхээр сургалтын систем хаашаа явчихсан нь харагдаад байна даа.

hannibal (зочин)

Бөгсний ажилд бол харин матер байх шүү цаадуул чинь

mongoo (зочин)

ali surguuliin oyutanuud tegdeg bnaa Surguuliinh ni neriig ni bicheech yadgiin

ҮЛЭМЖ (зочин)

Арай ч дээ Би аль болох ангийнхандаа РСний талаар бага сага зүйл мэдэж байлгахыг хүсэж өөрөө зааварчилгаа өгдөг л юм Юм болгоныг мэддэг байх хэрэгтэй инженер хүн

yanzagakhan (зочин)

Их сургуулийн оюутан хэр сайн сурч байгаа байдал нь тухайн оюутны хуудас дээрх дүн биш толгой дотрох мэдлэг тэрийгээ хэрэглэх чадвар гэж би боддогоо.Сурч боловсрох үйл явц нь адилхан харилцан Сурган хүмүүжүүлэгч болон сурч хүмүүжигч 2 хүнээс адил шалтгаалж байгаа билээ... Би хувьдаа өнөөгийн нийгэмд боловсролын систем доод дээд аль ч шатандаа муу чанаргүй доройтон үгүйрч байгаа гэж боддогоо энийг нээх эсэргүүцээд хэрэггүй болвуу тэгтээ тэргүй үнэн юм чинь... Их багшийн дадлагажигч нар бол үнэн нойлын ногоон тэгүүд гэдэг ангилалынхан байнаа. Ийм хүмүүс 3р курст сураад оюутан, дадлагажигч гээд явж байхыг бодоход тэр сургууль нойл сургалтын системтэй сургууль байнааа. Эндээс үзвэл нийгэмд чанаргүй боловсрол олгосон чанаргүй сургуулиуд асар их болсон байгааг олон түмэн харж мэдэрч байгаа бизээ... Ер нь цааш нь яриад байвал их юм ярих гээд байна ингээд зогсоохоос...

Э. Баярсайхан (зочин)

Компьютерийн хувьд одоохондоо шаардлага нь гардаггүй байж болно. :)

amaraa egch (зочин)

tiimee sanal neg bnaa. odoogiin ene huuhduud arai denduu yum.bichsen yum ni nil ug usgiin aldaa unshihaas sanaa zovmoor.ene bol suuri medlegiin aldaa bhaa. yaj bichihiig erunhii bolovsrold ni sn zaaj ugmuur yumaa.manai huuhed 7 angi odoo hurtel nil aldaatai bichdeg.gehdee pc-g bol zohioson gehed haahsaa yum gemeer l bdag yumaa.

Сараа (зочин)

Үнхээр ичмээр юумаа хүмүүс үнхээр толгой муутай юм.Тэнэг хүн ч PC асааж чадна.Одоо үед тийм хүн байдгаа үнхээр мангар өвчтэй байх.

arius (зочин)

bi itgehgui baina. iim oyutan baigaa gedegt. gehdee powerpoint deer iltgelee beldeed ireh chadvargui oyutantai taarch baisnaa bodohoor unen ch yum boluu. aimaar yum

Арслантай авдар (зочин)

Арайч дээ.Худлаа байлгүй дээ.Нүд амыг нь боочоод хичээл заагаад байсан биш дээ.Зүгээр дадлагын оюутнуудыг хаа сайгүй нээг их зардаг даа.Зараад хамаг юмаа хийлгээд байх вий л гэж залхуурахдаа тэгсэн байлгүй дээ.Сэтгэлгүй л байна л даа.Уг нь ямар ч юманд сэтгэлээсээ хандаад сурчихвал өөрсөнд нь л хэрэгтэй юм сан.Тэгээд ид сурдаг насан дээрээ шүү.Хэний ч хүүхэд ялгаа юу байхав,аль нь ч бидний ирээдүй.Харамсаж бас ичиж байна өмнөөс нь...

tsoomo (зочин)

уулын мөд өндөртэй намтай олон хүн сайнтай муутай ийм хүн байгаа л байх энэ бол хувь хүний л арчаагүй нь төдий зэрэг

davka (зочин)

тэрийг заавал их сургуулиас биш хар багаасаа биш юмаа гэхэд компьютер хөгжсөн энэ эрин үед аяндаа сурах эд гэж боджийно. манай 3 настай дүү тэхэд бараг надаа юм зааж өгөх гэжийнэ шт. тийм хүүхэдтэй зэрэгцүүлээд суулгавал ичих болуу?

Хармөөг (зочин)

Янз бүршд,, Хэрвээ багш нар бие даалтаа мэйл хаягаар явуул,, юмаа шивж авчир гэх мэтээр хичээлээ явуулах зарчимдаа пс ашиглахаас өөр аргагүй нөхцөл оруулаад байвал хүүхэд хийж сурж л таараа... аль алинаас л болж байгаан,, ямар нэг түлхэц байж л байж мэйл бичих, чатлах, блог нээхйн тулд хүн ашиглаж сурна биздээ,, ямар ч шаардлага гарахгүй бол яахын,, Наад сургууль нь гэж хог байгаа л байхгүй юу,, Тэгээд ч сэтгүүлч юм бол арай чдээ пс дээр одоо мэдээгээ бичдэг цаг болоо биздээ,, наад оюутнууд чинь баярлаад бас өөрсдөдөө гутраад гартал нь сайн юм мэдүүлж өгөөд гаргавал таны боловсролдоо оруулж байгаа бяцхан ч гэсэн хувь нэмэр болох л байх шүү,, өөр юу хийж чадах билээ бид,

aba (зочин)

харин тиймээ арай ийм хүн байхгүй байлгүй дээ гэхдээ тэр болгон компъютэр эзэмших шаардлагагүй ч гэсэн асааж чаддаг л байх хэрэгтэй.

Зочин (зочин)

Ih surguulid yu ch suraagui gevel ter chini oroitson gesen ug.Ali 10n jiliin baga angiin baih uyesee humuujil,haritsaa,suuj surah chadvar olj avch chadaagui surah gedgiig yal geed oilgood humuujtsen humuus ugaasaa yu ch surahguishde.Suuri bolovsrol deer l anhaarmaar baina

hiko (зочин)

Би 10 жилдээ хэддүгээр анги ч байлаа даа дөнгөж л ПС орж ирж байсан үе л юм шиг байгаан. Манай ПС автлаа баяжсангүй байлаа хөөрхий тэгээд ч их л үнэтэй байсандаг. Ээж маань нэг найзыхруугаа ПС ядаж асааж сур гээд өдөр болгон хөөж явуулдаг байлаа шд. Хох гээл урд нь очоод л ангаадаг байж билээ . хэхэхээх. Ээж ч күү мөн айхтар хүн байсан байгаа бээз. Ядуу ч гээд ПС авч сурж чаддагүй маа гэхэд сурах хүсэл байвал аргыг нь бол олно доо.

`аагйи` (зочин)

би сая л энийг сонсож байна. гэхдээ энэ нь тэдгээр оюутанд ч байгаа сургаж байгаа багш удирдлагад ч байгаа.их сургуульд мэргэжлээс гадуурх хичээл нь арай илүү ороод байх шиг надад санагддаг. Тэр дэлхийн уран зохиол, монгол бичиг, монгол хэл,иргэний хамгаалалт гэдэг хичээл бидэнд үнэхээр илүү тэр мөнгө цагаа яг өөрийнхөө мэргэжилд зориулбал ямар их юм сурах бол тээ.Тэгэхээр энэ бүхэнд бид ч удирдлага ч анхаарах нь зөв юм боловуу гэж бодож байна.

stormy (зочин)

Сургуулийнх нь сургалтын төлбөр 520 мянга гэж байгаа. Тэгсэн хэрнээ компьютерийн хэрэглээ хичээлийг ердөө 14 хоног ороод хаачихсан. Тэр хугацаандаа хичээл ороогүйтэй адил гээд байгаа юм. Ганц нэг юм хэлж бичүүлж байгаад л дампуураад алга болсон юм гэсэн. Бичгийн цаасны нэг нүүрэн дээр гараар бичсэн материалыг бүтэн 2 цаг гаран шивээд ч дуусгаж чадаагүй гээд боддоо. Тэр хуудсан дээр сайндаа л 25 мөр байсан биз. Нэг талаас сургалтын чанар ихээр нөлөөлж байгаа боловч нөгөө өнцгөөс нь харвал яах аргагүй хувь хүний хичээл зүтгэл бас байгаа юм. Яахав өдөр тутмын амьдралд нь ПС төдийлөн хэрэг болдоггүй байж болно л доо. Гэвч одоо хэддүгээр зуун билээ. Технологи яаж хөгжиж байгаа билээ дээ. Яалт байхгүй бодох асуудал л даа.

Дадлагажигч оюутан (зочин)

Яады сураагүй юм чинь. Ёооё энэ сэтгэгдлийг бичих гэсээр байтал хамаг өдөр өнгөрчлөө. хахахаха

Fish (зочин)

Нөгөө 17-хон оюутантай сургуулийн хүүхэд байж л дээ

hiko (зочин)

Өөш Сторми ахаа бид энд ингээл бичээл бичээл хямраал хямраал байхын тээд нэмэр байгаа юм болов уу? та тээд тэр оюутнуудаа хэлэв үү энэ талааар хэлээгүй зүгээр блог дээрээ бичүүл харин ч шаал тэнэг юм болох байх. Хэлсэн байлгүй дээ. Тээд юу гэхийн ?

ViRaG (зочин)

Энэ бичлэгийг уншсан чинь нэг зүйл санаанд орчлоо вайна. Ерэн хэдэн онд юумдаг бас компутаржиж эхэлж байхад л даа, ээж маань намайг дагуулаад ТИС-ийн нэг багш дээр компутар сур гээд авч очижийсан санаанд орчлоо. Би ч яахав 10н жилийн мангар пацаан хэдхэн өдөр яаваад л дэмий тэнжигаад хаяжиигаа байхгүй юү. За энэ ч яахуу. Юу ч сураагүй нөхөдүүд бол тээд амьдрал дээр гэцүүдээ гэцүү, бас жоохон ХАНДЛАГА гээч нь гаагүү байгаасай даа...

Бэлтрэг (зочин)

Би нэг юм порно моүисээ үзчиж чадаад байгаа юм аа. хэ хэ Бусдийг нь харин ёстой тагаа таг.

delete (зочин)

my bodloor suuri muutai huuhduud l tgj bga yum 10n jildee suugd surchihsn huuhduud ur sh de bie daah chadwarig ni 10n jild l surgah heregtei yum bishuu

Gorgeous

haha tiimuu? manai 3 nastai duu comoo asaagaad togloom togloj moglood bi lag uu ntr geed tenegteeed bdiishdee haha ted nariin duuteigee uulzaj gants 2 tovch knop yaj darahiin zaaj @G@hiinsaan kk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)