МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Боолын гэрээ ба багны цаадах нүүр

Боолын гэрээ ба багны цаадах нүүр

Өнгөрсөн орой Цүкигийн хамтаар "Тэнгис" кино театрт "Боолын гэрээ" бүрэн хэмжээний уран сайхны киног үзлээ. Тэр оройныхоо хамгийн сүүлчийн үзвэр л дээ. Киноны хувьд надад маш их таалагдсанаа юуны түрүүнд хэлье. Өмнө нь хүмүүсийн амнаас хүчирхийллийг хэтэрхий их гаргасан, цус нөжийг ихээр үзүүлсэн. Ер нь аймаар кино байна гэхийг олон удаа сонссон юм. Харин яг очоод үзэхэд монголын киноны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн бүтээл болжээ гэмээр байна. Киноны үйл явдлыг та бүхээн очоод үзсэн нь илүү амьд биз.

Зураг авалт, дуу шумны тал дээр урьд нь хийгдэж байсан кинонуудаас хувь илүү болжээ. Зодооны хэсгийн хөдөлгөөнд оруулсан эффект, цохилтын шум зэрэг нь энгийн үзэгч миний хүдээр харахад маш сайн болсон нь харагдаж байлаа. Монголчууд энэ байтугай зодоон цохионтой киног үздэг. Тэгвэл монголчууд ийм кино хийсэн нь талархууштай. Алаан хядаан, хүчирхийлэл, цус харуулсан олон киног телевизүүд гаргадаг. Жишээ нь гэхэд л Трантиногийн "Биллийг устга", Мель Гибсоны "Апокалипто", "Христын тарчлаан" зэрэг бүтээлүүдийг үзэж сонирходог. Хүмүүс "Боолын гэрээ" киног маш их шүүмжилж байгаа нь нөгөө талаасаа үзэгчид ийм жанрыг киног ямар нэгэн байдлаар үзэхийг хүсч байсан юм байн аа гэсэн дүгнэлтэд хүргэхээр байгаа юм. Тэр тусмаа өөрсдийн уран бүтээлчдийн хийсэн киног.

Жүжигчидийн нүүрний хувирал, хоорондын харилцан яриа зэрэг нь маш үнэмшилтэй болж. Зарим нэг киног харж байхад жүжигчид нь дүрдээ орж чаддаггүй, дуу оруулалт нь тухайн дүртэйгээ наалдаагүй зэрэг зүйлс маш их байдаг байсан бол энэ кинонд тийм зүйл анзаарагдсангүй. Залуусын үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, ах дүүгийн хайр зэргийг тод томруунаар гаргаж чадсан нь найруулагчийн хувьд томоохон амжилт. Ямартай ч "Боолын гэрээ" кино мундаг сайн болж чаджээ. Сүүлийн үед хийгдсэн зарим нэг шальдар булдар кинотой харьцуулахын аргагүй сайн бүтээл болжээ. Ер нь том дарга захирлууд ч гэсэн боолын гэрээгээр амьдардаг, бүх зүйл сүлжээнд байдаг, улстөрийн томчууд хэрхэн багны цаан нуугдаж, заваан зүйл хийдгийг энэ киногоор харуулах гэж оролдсон нь том дэвшил юм. За тэгээд та бүхэн өөрсдөө үзээд дүгнэлт өгнө биз ээ. Энэ бол зөвхөн миний хувийн дүгнэлт байлаа.       

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
ssainnaa (зочин)

гэхдээ л тэр нэг дүү охинтой хэсэг нь намайг дургүй болгоход хүргэсэн лдээ. хэтэрхий задгай гэдиймүү, амьдралыг үзэн ядмаар ч гэдиймүү нэг тийм муухайн санагдсан. аа гэхдээ тэр 76 ухныг цаагуураа хийсэн нь ээмар таалдагдсан.

org (зочин)

hamt uzeh hun bna u?

davka (зочин)

tsuki neeh tevcheergui today uzii gej bhad....... bi chas uzmeer lainooo......

Gochoo (зочин)

Прантино биш Тарантино

itsme (зочин)

киног зүгээр ч нэг хүмүүс хамт үздэггүйм даа. хахаха. та хоёрын гар яг ямар байрлалтай байсан бэ ай? хахаха

maika (зочин)

Harin kino n bol unheer l sain bolson bnlee, jujiglelt ene ter geed er n bol goyo hiisen bnlee. Margaangui. Hundsun sedev n ch gesen zuv, tag uye olson sedev sanagdsan. Uzuushdee kino. Gehdee ter duu ohinii heseg geed baiga heseh chin unheer zurh uvdmuur baisanshuu!

shuree (зочин)

ter neeree goyo kino bn lee

Ганзориг (зочин)

Энэ хүний үлдээсэн сэтгэгдэлтэй санал нэг байна. Юуны түрүүнд найруулагчид болон оролцон тоглосон жүжигчид, хамтран ажилласан нийт уран бүтээлчдэд энгийн үзэгч миний хувийн зүгээс талархал илэрхийлмээр байна. Монголын кино урлаг мөхлийн замаас аль эрт хазайн хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа юм байна гэдгийг би ойлгосон. Ер нь сүүлийн үед монгол сайн сайн кино ихээр гарч байна. Тэдгээрээс дурьдахад: Үхэж үл болно, Аз жаргал the bad boy, Сайн уу амьдрал минь! гэх мэт. Би тэнгис кино театрт гарч байгаа бүх монгол кинонуудыг үздэг. Нэгдүгээрт би монголын кино урлагт өөрийн хувь нэмрийг оруулж байгаа бяцхаан хөрөнгө оруулалт, хоёрдугаарт тэдгээр кинонуудаар дамжуулан нийгмийн болж байгаа болон болохгүй байгаа бүхий л зүйлийг олж харахыг хичээдэг, мөн амар ч алжаалаа тайлж байдаг нэг хэлбэр юм даа. Монголын залуус та бүхнийг надтай нэгэн адил бодолтой байгаа гэдэгт итгэж байна. Энэ бол энгийн үзэгч миний хувийн дүгэлт юм шүү. Уншиж байгаа бүх интернэт хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Монгол улсын мэдээллийн технологи, бас кино урлаг дэлхийн түвшинд хүрэх болтугай!

www.bolod.mn (зочин)

hi uneheer dajgui kino bolson bn lee Chinii blog bas dajgui yum bn

enkhee (зочин)

үзэх юмсан!!!!

ariunaa (зочин)

buunuuruu tsugtaa uzehiimuu uzeeguinuud ni kkk

Амарсайхан (зочин)

Сторми. Чи яг үнэнээ хэлээд орхи. Нүдээрээ харсан уу? Хүдээрээ харсан уу?

kaktus (зочин)

harin humuus muuhai yum bilee..bitii uz geed bhaar ni bolitsiishd...uzeed bodoj tungaamz..ter ni deeriim shig bna

MiSCuouS (зочин)

2er xvn bas hamt kino vzdeg l ym bhda tegeed bvr kino teatrt! ene l ix sonin sanagdaw??

stormy (зочин)

Хоёр эрэгтэй хүн хамт кино театрт кино үзэж болохгүй ээ гээд хаана заачихсан байгаа юм бэ. Энэ тийм гаж үйлдэл үү. Ер нь яагаад болохгүй гэж. MiSCuouS-oo

Les (зочин)

ter ohin duutei hesgiig ni cut hiitsen bainalee..

ТАРЧЛААН (зочин)

БИ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ БАЙГААД ӨЧИГДӨР ГЭРТЭЭ ҮЗЛЭЭ Л ДЭЭ. /ганцаараа. хэ хэ бага зэрэг шоконд орсон байх гэж бодоод байгаан.хэ хэ /ТЭГЭЭД САЙТУУД, БЛОГУУДААР КИНОГ ГАРСНЫХ НЬ ДАРАА НЭЛЭЭН ИХ МЭДЭЭЛЭЛ БИЧИГДСЭНИЙГ СОНИРХООГҮЙ ЯВЖ БАЙГААД ЮУ ГЭЖ БИЧИЖ ВЭ ГЭЭД НЭТ-ЭЭР ХЭСЧ ЯВНА. - БИ БООЛЫН ГЭРЭЭГ ҮЗЭЖ СУУХДАА НЭГ ЮМЫГ ХИЙМЭЭР САНАГДСАН. ЯГ ЭНЭ КИНОНЫ ҮРГЭЛЖЛЭЛ Ч ГЭДЭГ ЮМУУ УДАХГҮЙ "МӨНГӨНИЙ ТУХАЙ" КИНО ХИЙГДЭЭСЭЙ ГЭЖ БОДСОН. ТЭР МӨНГӨНИЙ ТУХАЙ КИНОГ ЯМАР Ч НАСНЫ ХҮН ҮЗЭЭД МӨНГИЙГ ҮЗЭН ЯДААД КИНО ТЕАТРААС ГАРЧ БАЙВАЛ ГОЁ ДОО ГЭЖ БОДЛОО. ХЭ ХЭ КАРМАНДАА БАЙГАА МӨНГӨӨ ГАРГААД ХАЯЧИХМААР Ч ЮМ ШИГ. ХЭ ХЭ ХЭ. ТОМЧУУД Ч ЯЛГААГҮЙ ӨӨРТ БАЙГАА МӨНГӨӨ ҮРЭХЭЭС, ХАРАХААС ДУРГҮЙ НЬ ХҮРЧ ТЭГЭЭД ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ ЯНЗ БҮР БОЛЖ БАЙГАА ТИЙМ КИНО ХИЙГДВЭЛ ҮЗЭГЧИД БАС БИ МОНГОЛЧУУДЫНХАА ХИЙХ КИНОГ ҮЗЭХ ГЭЖ ХҮЛЭЭДЭГ БОЛОХ БАЙХ АА.

Гандирс (зочин)

За энэ киног үзлээ дээ. Надад таалагдаагүй. Хийц, ур чадварын хувьд бол сайн л болсон байх. гэхдээ ямар ч гэрэл гэгээтэй юм юу ч алга. Харгислал хэрцгийлэл. Аан тийн. Дээдсүүдийн сүлжээг хэдийгээр харуулсан ч дутуу харуулсан. Цагдаа хууль хяналтынхнаасаа ч айха байчихсан, тэр нь ч сүлжээнд л байдаг улс шүү дээ. Энийг гаргасангүй.

Ганбаа (зочин)

энэ киног тэгээд нэт-д тавьсан юм уу

ariun (зочин)

awardsaas aldagdchihsan gaduur baigaashd. guu yahaw dajgui goyo kino gehdee uneheer muu talaar zaluuchuud duraival yanaa gej...

Friska (зочин)

Дажгүй л кино байна лээ. Сэдэв нь их таалагдсан...харгис хэрцгий болсон гэж би лав бодохгүй байна. Харин зарим жүжигчид сайн тоглож чадаагүй юм шиг санагдсан.

ааааа (зочин)

mash goe kino. humuus yarihdaa aimar kino gd bsan. uzsen chini tiim h aimar bish yum ble shd ee. goe kino shu !!!

enhmunh (зочин)

duu ohin ni hudhinduuldeg heseg ni aimar te.... bi ahtigaa uzsen ldee.. duu ni amia horlodog heseg ni garch bhd ah nadruu haraad l minii huurhun duu ntr gl... nudend ni nulins tsiilgenetsen.... agagaaaaaaa sanaj bnoo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)