МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Архийг өмөөрөн зөвтгөхүй

Архийг өмөөрөн зөвтгөхүй

Хүмүүс архи пиво болбоос амьдралыг үрэн таран хийдэг хамгийн муу зүйл, чөтгөр шулмын ундаа гэх нь бий. Хамаг муу хорыг өөртөө шингээсэн, ад зэтгэрийг ямагт дагуулж явдаг зүйл ч гэж ярьцгаадаг. Гэтэл зарим нь архийг ундааны дээж хэмээн хүндэтгэн хүртдэг. Өвөг дээдэс жар хүрч жаргаж балга гэж хэлээд үлдэчихсэн байдаг. Архийг нэг талаас нь харвал үнэхээр муухай зүйл л дээ. Хүний уураг тархийг хяналтгүй болгож, орчлон ертөнцийн дуниартсан манантай нүдээр харуулдаг гэх мэт. Харин миний бодлоор архийг тааруулж тохируулж хэрэглэвэл жинхэнэ ундааны дээд гэж боддог юм. Ер нь архийг ухаанаа алдтал уух нь үнэхээр тэнэг хэрэг. Тэр тусмаа хэмжээ болчихоод байхад үргэлжлүүлж халуурдаг, уух хүсэлгүй байхад шахдаг мэтийн тэнэг үйлдэлд үнэн голоосоо дургүй. 

Бараг бүх хүмүүс цоо эрүүл байх үедээ сэтгэл дотроо байгаа элдэв асуудлаа уудалж гаргадаггүй. Хүн л болсон хойно заавал нэг асуудал байж л таараа. Харин ийм нөхцөлд бага зэрэг сархад хүртчихвэл илүү нээлттэй, халуун дотно яриа үүсдэг нь яах аргагүй үнэн. Хамгийн гол нь зохицуулж хэрэглэх л байгаа биз. Мэдээж би найз нөхөдтэйгээ, итгэлтэй дотно хүмүүстэйгээ сархад хүртэх үе байдаг аа. Гэхдээ тэр хүмүүс маань хэзээ ч цаашаа халуурч, эсвэл заавал үүнийг уу гэж шахдаггүй. Сайхан ярьж хөөрөх гэж, инээлдэж хөхрөлдөж суух гэж л шар айраг, сархад багахан хүртдэг. Сайхан инээж хөхөрч байх нь ядаж л сайн энерги өгч, сэтгэл санааны стрессийг тайлахад тустай шүү дээ.

Би энд архийг ууж ид гэж зөвлөх гэсэнгүй. Гагцхүү цаг үедээ тохируулж, зөв хэрэглэх нь чухал гэдгийг л хэлэх гэсэн ухаантай. Архи муу нэртэй ч зохистой хэрэглэж чадвал эм ч болж болохыг зарим нэгэн номонд дурдсан нь бий. Шартаж үхтэлээ архидаж, манарч унатлаа тамхи татах нь бүдүүлэг хийгээд гутмаар. Савнаасаа бусдыг дийлдэг сархадын аяыг нь тааруулж, элдэв муу асуудалгүйгээр тааруулж тохируулан хэрэглэвэл бурханы ундаа билээ. Өвгөдийн сургаальд УУ гэсэн үг хэзээ байдаггүйг бас санууштай. Архинд ад зэтгэрийн хүч бий авч хүн өөрөө ухаанаар зохицуулан хүртэж чадвал шулмын шидийг нь номхруулан дөнгөлж чадна. Эцэст нь эрүүл саруул, манангүй тунгалаг нүдээр орчлон хорвоог тольдон харах нь хамгийн сайхан мэдрэмж билээ.        

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
AntiDotE (зочин)

Эцэст нь эрүүл саруул, манангүй тунгалаг нүдээр орчлонг хорвоог тольдон харж, шулмын хүчийг номхотгож чадсанаа бодохоор үнэхээр сайхан байдаг юм биз дээ :).

tsoomo (зочин)

күээ нээрэн сонин юм бас болхымаа энэ хүн ингэх гэж гэхдээ намайг эмч ууж болохгүй гэсээн угын уухгүй хэхэ

XaPXyH (зочин)

архийг ундааны дээж хэмээн хүндэтгэдгийг би ёстой ойлгодгүйн. Хор гэдгийг нь мэдсээр байж идээний дээж ч гэх шиг... Монголчуудын идээний дээж гэж итгүүлэн хордуулах хятадуудын муу санаа л шашны урсгалаар орж ирээд байх шиг байгаан.

Janna (зочин)

Sanal neg baina. Taaruulj hereglevel rashaan. Gehdee uhaj oilgohgui humuust rashaan marshaan geed hevchuul huuruud, baahan heregleed balrah baih. Tegeheer olon niited bol hereggui talaas ni surtalchilsan ni deer. Uhaantai, yum oilgodog humuus ni taaruulaad hereglehee medne gej bosjiishd

secretwish (зочин)

тааруулж хэрэглээд талимаарах сайханшд уух давтамж л хол байх хэрэгтэй, бас хэнтэй уухаа бодууштай...

Gtulga (зочин)

Ккк. Зөв зөв над мэтийн харшилтай хүнүүст бол хүсэвч хүртэж үл дийлэх.

БОРОО (зочин)

Хэхэ яагаав бидний өнөөгийн сайхан нөхөрлөлийн үндэсийг Болороо л анх тавиагүй юу.

Давка (зочин)

за уух нь ч яахав . Маргааш л хэцүү штээ. Би ерөөсөө их ч уусан бага ч уусан маргааш нь Зараа ах надаас салдаггүй сонин болчоодийнаа сүүлийн үед..... тэрний оронд 1,2 пийв тааруулж уусан шигээ байсан нь дээр гэж боджийно.

flower_13 (зочин)

Ямарч зүйлд доз байх хэрэгтэй шүү,

3apaa (зочин)

Багш юутай үнэн үгийг өгүүлнэ вэ. Базарвааний хум пад суухаа.

LoveLove (зочин)

Энэ чинь тээд юу гэсэн үгийн өнөөдөр уухуу гэсэн үг юм уу кккк

Melody (зочин)

Хааяа уухад ч бас сайхан эд шүү

Boroo (зочин)

No no no

Boroo (зочин)

No no no

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)