МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бороодоо хэлэх магтаал ба ерөөл

Бороодоо хэлэх магтаал ба ерөөл

Юуны өмнө шинэхэн аав болоод байгаа Бороодоо үнэнхүү сэтгэлийн угаас, чин зүрхний гүнээс тэвэр дүүрэн цэцэг, нүүр дүүрэн мишээлийн хамт халуухан баярыг хүргэж байна. Хүнийг магтах, тэр тусмаа нүүрэн дээр нь магтах ер нь жаахан тааруухан гэдэг боловч энэ удаа бүдүүн зүрх гарган Бороогоо магтья. Нүдэндээ шил зүүсэн шавилхан энэ залууг анх хараад "овоо муу гар" байна даа гэж бодож байлаа. Миний бодол ч хол зөрөөгүй ээ. Багшийн ажилтай болохоор үе үе их л нигууртай болчихдог юм. Анхны тэр уулзалтан дээр бид хэд улстөр гэх мэтийн зүйл ярьж байхад их л нухацтай нь аргагүй сууж байсан юм даг. Тэр үед манай хүн аав болох эхний даваага давсан байсан байх.

Мэдээж аав болох сайхан л даа. Аав болох бүүр амархан. Харин аав байна гэдэг маш том хариуцлага билээ. Бороо маань ч сүүлийн үед энэ хариуцлагыг нэн ихээр ухааран ойлгоод ямар нэгэн уулзалтанд гэгээн дүрээ нэн ховор харуулсан ажгуу. Энэ нь мэдээж зөв. Миний тооцож байгаагаар манай хүн хоёрдугаар сарны дундуур асар их зүтгэлтэйгээр үүлэн борооны ажлыг үйлдсэн бололтой байгаа юм. Тэгээд л мань сперматзоид нь явж явж нэг бэлгийн эстэй нийлээд уржигдархан төрсөн нялх амьтан бий болох нөхцөлийг бүрдүүлж. За энэ ч яахав. Би Бороог их халамжтай сайн хань, уян зөөлөн аав байна аа гэж боддог л доо. Түүний бичсэн шүлгүүд бол жинхэнэ уярал хайлалын дуун байдаг. Хүнд ухаарал өгсөн, хүнийг зөв санаатай, зөв бодолтой байхад энэ хүний шүлгүүд их хэрэгтэй.

Зөвхөн шүлгүүд гэлтгүй асуудал дэвшүүлсэн өгүүллэгүүд нь ч маш оновчтой бөгөөд, шилдэг санааг агуулсан байдаг. Ер нь яваандаа "овоо юм дуулгах жаал" байгаа юм даа. Эцэг болж, удам залгах нуган үртэй болсон Бороодоо дахин баяр хүргэж байна. Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян болоорой. Монголын үрсийг маш олон болгохын төлөө хичээнгүйлэн зүтгээрэй. Анд минь. Чинад хязгааргүй орчлонгийн гэрэл болж, түмэн бээрийн газрын харгуй нь болж, алаг үрсийнхээ ачлал буянт аав нь болж яваарай. Хорвоо ертөнц уудам билээ. Хослон амьдрах жам билээ. Хос багана болж тэнгэрийг тулж яваарай. Урсгал тунгалаг ус болж олноо ундаалж яваарай. Дандаа инээмсэглэж, үргэлж баясаж амьдраарай. Танай эхнэр, алаг үрд чинь бас чамд бөөн бөөн аз жаргалыг халуун үнсэлтийн хамт илгээе.

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

хэхэ.. Баяр хүргэеээ...... Эхнэрээ сайн халамжлаарай..... Бас хөөрхөн төрсөн үрд нь мэнд хүргэеээээээ эхнэр хүү 2т нь эрүүл энхийг хүсье

munkhbayar (зочин)

ostormy toi hamtatgaad boroo doo bayar hurgyaa

ssainnaa (зочин)

тийн. Баяр хүргэе.

ulemj (зочин)

Бороодоо баяр хүргье Вшд вшд вшд

itsme (зочин)

Бороодоо баяр хүргийийийи. Гэмгүй царайлчаад бас ардуураа ажил амжуулаал явжийдаг гар байсан байх гээд байгаан гээдайхгүй юу хэхэх. олноо ундаалж яваарай" гэсэн хэсэг байнаа даа. тэр олон гэдэг дунд манийх нь нэр цохиж яваашдээ. харин ус гэж аягүй буруу бичсэн байна шүү. пиав болж этэр гэхгүй. дэхдээ би годмолтой. өшдөр намайг муухай жийсэн. Бороо ч найзгүй зан гаргасан даа. за яахав аав болжийгоон гээд өршөөе хэхэ

Эрка (зочин)

баяр хүргье

tsoomo (зочин)

зээ баяр хүргэж байн оо сайхан юм аав болцон ай itsme аягүү зөв хэлжийгаа байхгүй юу хаха

Pearle Deppsu (зочин)

Гүй ээ мөн сайхан ерөөл байнаа гэснээс хүүтэй болсон юм уу тээ? би аав болсон л гэж мэдэхээс охин, хүү алийг нь төрсөнийг мэдэхгүй л байна

навч... (зочин)

congrats dear pal... be responsible and live for them and love them forever.

SUNshine (зочин)

Gantulga da bul nemj aav bsond n bayar hurgeyee, bysathan huud n hamgiin sain saihaniig eruue. Mongoliin uer olon boltugai. Olon huuhedtei bolohiig eruue :)

SUNshine (зочин)

Gantulga da bul nemj aav bsond n bayar hurgeyee, bysathan huud n hamgiin sain saihaniig eruue. Mongoliin urs olon boloh boltugai. Olon huuhedtei bolohiig eruue :)

maral (зочин)

Boroodoo aav bolsond ni bayr hurgeye! Ger buld ni az jargal huseye!

tsahlai (зочин)

Мэдээж аав болох сайхан л даа. Аав болох бүүр амархан. Харин аав байна гэдэг маш том хариуцлага билээ ...гэж За Бороодоо баяр хүргэе ээ

БОРОО (зочин)

За баярлалаа, Остормидоо талархаж байна. Найзууддаа ч баярлалаа. Өчдөр санамсаргүй уулзсымаа манайхаан. Боломжтой бол бүгдэнтэй нь уулзамаар байсан. Гэнэт яаруу цугларсан маань тэр л дээ. Өчигдөр би жоохон орон гаран байсан шүү. хэхэ

БОРОО (зочин)

Өчигдөр блогчдоос хэн нь билээ надруу утасдаад эхлээд баяр хүргэе гэсэнээ араас нь худлаа яриагүй биз гэж асуужийсан хэхэ. Бүх блогчид маань залгаж, эсвэл мсжээр мэндчилгээ дэвшүүлсэнд баярлалаа. Мөн өөрийн биеэр ирцгээсэн найз нартаа ч бас их баярласан шүү.

Уншигч (зочин)

Вшд вшд вшд гэдэг чинь шүгэлджаагааг илэрхийлсэн тэмдэглэгээ шдээ сериоусаа

Давка (зочин)

nuutsaar gyals tsuglaj ene ter lagiimooo........

Энхзаяа (зочин)

аав болсонд чинь Баяр хүргэе !!

3apaa (зочин)

За инкээд аавуудын тоо нэгээр нэмэгджээ. Сайхаан сайхан. Бороо алдарт аав болох болтугай. Баяр хүргье.

yanzagkhan (зочин)

Юуны өмнө бороодоо болон түүний хүүгийн ээж болсон тэр азтай бүсгүйд, алаг дэлхийд дуугаан хадааж аав, ээж, блогчид биднийгээ баярлуулан ирсэн тэр бяцхан хүүд төмпөн дүүрэн хайр, аз жаргал, эрүүл энх, амар амгалан, элэг бүтэн, ертөнцийн хамаг сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд чин сэтгэлийн гүнээс 1000градусын час халуун тэврэлтийн хамт баяр хүргэжиййийнөөө хүлээн авна уу. Утасыг чинь мэджийнсан бол тэр дор нь баяр хүргэхгүй юу тэ. За тэгээд сайн аав, халамжтай хань, гавшгай сайн блогчин байж эцэг хүний үүрэгээ сайн биелүүлээрэй амжилт

Gtulga (зочин)

За ахин нахин баяр хүргэжаагаа. Desperate Father...

Гандирс (зочин)

хахаха Desperate Father...

secretwish (зочин)

Бороодоо аав болсонд нь баяр хүргэе ээээ, гэр бүлд тань аз жаргал хүсье! Гурууланг нь үнжийй

zurh (зочин)

Boroo aaw boltsiimuu huuuh, hehe bayar hurgeyee.huurhun huuhdiig chini turuulj ugsun ehneree hairlaj, halamjtai sain aaw baigaarai. harin Stormy yaasan ih UNSIII ene ter gej bichsen bainaa ai, kekkek tewren unsi, unselt ilgeeye ene ter ged l ... :)) 66

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)