МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гэр бүл салалтын бас нэг шалтгаан: Солонгост очиж ажиллах

Монголчуудын нэлээдгүй хэсэг нь гадаадын аль нэгэн оронд ажиллаж амьдарч байгаа. Тодруулбал 250 мянга орчим иргэн хилийн чанадад хараар голдуу оршиж байдаг гэсэн тоо бий. Эдгээр иргэдийн нэлээд нь Солонгос улсад ажилладаг. Хэдхэн жилийн өмнө 15 мянган залуусыг Солонгос руу ажиллах хүч болгон илгээж байсан билээ. Харин одоо дахин 8000 орчим залуусыг дахин БНСУ руу илгээхээр болоод байна. Тэдний нэр тэндхийн хөдөлмөрийн бирж дээр байршиж, ажил олгогч эзэд сонгож авдаг аж.

За яахав. Гадаадад явж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж зүтгэж байгаа тэднийг буруутгах аргагүй. Харин ард нь олон эхнэрүүд, хүүхдүүд үлддэг. Залуучууд гадаад руу гарч байгаа нь гэр бүл салалтын томоохон шалтгаан болдог нь судалгааны дүнгээр харагддаг. Удаан хугацаагаар хол байсан хосуудын харьцаанд яваандаа ан цав гарч, улмаар гэр бүл салалт болон хувирдаг аж. Дунд нь хүүхдүүд хохирч үлдэх төдийгүй хэн хэнд нь сэтгэлзүйн хувьд ихээхэн ачаа ирдэг нь тодорхой. Үр дүнд нь өрх толгойлсон эхчүүдийн тоо л нэмэгддэг.

Уг нь энэ асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Залуу хосудыг гадаадад гаргаж ажил хийлгэхдээ гэр бүлээр нь явуулдаг байх жишээтэй. Ер нь гадагшаа гарчихсан хүн дор хаяж гурван жил тэндээ байна. Дахин дахин ирж очоод байх бэл бэнчин байхгүй. Тэнд хүний боол болж олсон хэдэн төгрөг нь энд ядаж ганц өрөө байрны мөнгөнд ч хүрэхгүй. Ер нь залуусаа ингэж олноор нь гадагшаа гаргаад байх зөв үү. Үр дүн нь яг юу вэ. Төр засаг маань энэ талаар юу бодож байна аа. Салж сарнисан гэр бүл, өнчин хэдэн хүүхдүүд ард нь үлдээд байгаа юм биш үү. Та бүхэн энэ талаар юу гэж боддог вэ?      

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

энэ ч бодмоор асуудал шүү дэгсдүүлж хэлэхэд монгол эрчүүдийг гадаад руу экспортолж оронд нь хужаа солонгосыг импортолж байгаа юм уу гээд л бодоод байгаа ер нь зорилготойгоор гэхүү сурч боловсрохоор явбал болно л доо зүгээр л мөнгө гээд л яваад ирээд яахын олсон мөнгө нь байр авч хүрэхгүй байраа зарж яваад ирээд байр аваад л таарна эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байхаар эндээ олигтойхон ажиллавал хамаагүй дээр ш дээ

ssainnaa (зочин)

Монголд цалинг нь сайн өгөөд ажиллуулдаг тийм асуудал гарахгүй шдээ.

ssainnaa (зочин)

"ажиллуулдаг бол" гэх гээд буруу биччиж...

itsme (зочин)

чухам үнээн. үнэхээр л Монгол улсын гэр бүл гэдэг бол үндэсний аюулгүйн зөвлөлийн хүрээнд яригдах асуудал болжээ таминьээ. гэр бүл гэдэг бол нийгмийг бүрдүүлэгч жижиг хэсэг. тэгээд яагаад бүрдүүлэгчээ анхаарч үзкү байгаа нь сонирхолтой. хаашаа юм бэ хий хоосон агаарт байшин барих гэхтэй адилхан юм хийгээд байгаам шиг санагдаадайдын

3apaa (зочин)

Бие холдвол сэтгэл холдноо гэж...

Jigee (зочин)

Үлдсэн хүүхэн хог, очсон хүүхэн цэцэг болж харагдаад л . . . Дараа нь яг эсрэгээрээ Ингээд л хэд хэдэн гэр бүл сална даа

Gtulga (зочин)

Хннннн..... Яана даа одоо...

yagtiimee (зочин)

Гэр бүлээ орхиод мөнгө төгрөг олох гэж явж байгаа хүмүүсийн асуудлыг "ТӨР ЗАСАГ"-т найдаад шийд гэж өгч байгаа бол буруу л да. Хэзээ бид нар энэ төр засаг, төр засаг гэсэн үгнээсээ салах юм бэ? Тэр тусмаа залуу хүмүүс. Хүмүүс өөрсдөө явъя гэж шийдээд явж байгаа болохоос чиний яриад байгаа шиг ТӨР ЗАСАГ албан хүчээр явуулаагүй. Тэгэхлээр төр засаг гэж байснаас явж байгаа хүмүүст өөрсдөд нь энэ асуудлыг тайлбарлавал болох юм биш үү? Бид залуу хүмүүс, асуудлыг арай өөр /гэхдээ зөв/ өнцгөөс нь харах хэрэгтэй бус уу? Мөнгө төгрөг хүнд хэрэгтэй. Гэхдээ гэр бүлээс нь үнэтэй гэж бодож байгаа бол яваг. Энэ бол тухайн нөхөр/эхнэрийн гаргаж байгаа шийдвэр. Үүнд тэр хүмүүс л хамаатай болохоос төр засаг огт хамаагүй. Бүх асуудлыг Төрийн бодлогын хэмжээнд авч үзэхийг санал болгож болох хэдий ч өнөөдөр ямархуу Төр засагтай байгаагаа надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу?

yagtiimee (зочин)

Харин залуусыг ингэж олноор гаргаж байгааг зөв гэж боддог. Энд байгаа ихэнх залуус ажил хийхийг өглөө ажилдаа ирсэн болж, орой 6 цагтай уралдан харих гэж ойлгодог. Тэгээд бололцоо олдонгуут ямар нэг "хор" найруулах замаар гэнэт баяждаг гэж ойлгодог гээд хэлчихвэл нэг их буруутсан болохгүй байх өө. Хүмүүс яаж нурж унтлаа ажиллаад, яаж идээд уугаад шоудсан ч барагдахгүй их цалин авч болдогийг өөрсдийх нь биеэр мэдрүүлэх нь хамгийн зөв болов уу? Түүнээс өнөөдөр Монголд үлгэр жишээ авчихаар сайхан хөдөлмөрлөж байгаа хүмүүс цөөн байна шүү дэ. Насаараа ажил хийж үзээгүй хүн 9 давхар орон сууц бариулж, хамгийн үнэтэй машин унаж, нүүрэн дээр нь луйвараар амьдарч, түүнийгээ бахархал болгож байгаа энэ нийгэмд зөв хүн төлөвшинө гэдэг хэцүүхэн ойлголтын нэг байх гэж боддог.

stormy (зочин)

Гадаадад руу хамаг гайгүй гэсэн залуус нь яваад дуусч байгаа нь надад харамсалтай байдаг. Явж байгаа хүсэл нь тэдний шийдэх асуудал боловч төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй болно. Тэгээд ч би залуу хосыг хамтад явуулах талаар төр засаг ямар нэгэн зүйл хийгээсэй гэсэн санааг гаргасан болохоос засаг төр нь хүчээр явуулаад байна аа гэсэн санааг хэлэх гэсэнгүй. Эцсийн эцэст арчаагүй төрийн хөгийн байдлаас болж зуу зуун хүүхэд өнчирч, олон сайхан залуу гэр бүлүүд салж сарниж байна шүү дээ. Монголын ирээдүй иймэрхүү бүрхэг байгаад хувь хүн гэхээсээ илүүтэйгээр төрийн алдаатай бодлого л буруутай.

muuguu (зочин)

tiim shuu sanal neg bn

yagtiimee (зочин)

ТӨР ЗАСАГ албан хүчээр явуулаагүй- гэж агуулгын хувьд буруу бичсэн байна. Гол санаа нь гадагшаа явах шийдвэрийг хувь хүн өөрөө гаргаж байгаа. Тэгэхлээр үүнд төрийн бодлого гэхээсээ илүү хувь хүмүүсийн сонголт нөлөөлж байгаа болов уу гэж бодсон. Төр тэр хүний өмнөөс шийдвэр гаргаад түүнээс болоод гэр бүл салж байгаа бол өөр хэрэг. Гадагшаа явбал гэр бүлд нь ямар эрсдэл учирч болох талаар хүн бүр мэдэж байгаа. Зарим хүмүүс гэр бүлдээ илүү хайртай учраас гадагшаа явалгүй Монголдоо амьдарсаар байна шүү дэ. Үүнд хувь хүний ухамсар, шийдвэр гол болохоос ТӨР ямар ч хамаагүй. Тэгэхлээр "...арчаагүй төрийн хөгийн байдлаас болж зуу зуун хүүхэд өнчирч, олон сайхан залуу гэр бүлүүд салж сарниж байна..." гэдэг чинь бас учир дутагдалтай. Сүүлийн үед бараг л эхнэртэйгээ учраа олохоо байгаад ирэхээр Төр засагруу чихэх нь холгүй байдаг. Энэ асуудлыг бид өөрсдөө л шийднэ. Өөр хэн ч биш. Эцэст нь бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өөрсдөө шийдвэрээ гаргаж, хүссэнээрээ амьдрах эрхтэй. Үүнд гадагшаа явах, эх орондоо үлдэх ч гэсэн хамааралтай. Дахин хэлье, залуу хүн байна да, юм болгоноо Төр засагруу чихдэгээ болих хэрэгтэй юм биш үү?

Амарсайхан (зочин)

Манай төрд хужаанууд их шургалсан юм аа. Тэд монгол залуусыг Солонгос руу цөлөөд, оронд нь хужаа залуучуудаа оруулж ирээд байгаа юм аа.

Gegeen.Com (зочин)

yagtiimee-g demjiv. australia ruu ger buleeree irj ajillah bolomj ni gaigui

монгол хүү (зочин)

Энд бид өөрсдөө л буруутай. Төр засаг гэдэг маань бидний л сонголт. Харийн оронд ажиллаж амьдрах ч бас бидний сонголт. Та нар амьдралыг мөнгөөр хэмжээд байна. Тэгвэл тэр сайхан гээд байгаа оронд чинь хөдөлмөрөөр, бүтээмжээр хэмждэг юм шүү дээ. Өөрөөр хэн сайн хөдөлмөрлөнө тэр сайхан амьдрана гэдэг хаана ч үйлчилдэг хууль юм шүү.

LoveLove (зочин)

энэ бол хамгийн хэцүү асуудал болоод байшд гадаадын виз хүсэхэд эхнэр эсүүл нөхөр нь тэнд байдаг бол виз гарна гэж санасны гарз. Хамгийн гол нь бүр бага ангиас эхлээд гэр бүл гэдэг ямар чухал, бас хариуцлагатай зүйл байдгийг сэтгэхүйд нь суулгаж өгөх хэрэгтэй тэхгүй болохоор зааз суугаал үзий болохгүй бол сална л биз гэсэн бодолтой хүн олон болжээ

monboy (зочин)

Gadaadad ajillaj baigaa humuus bol bugdeeree MONGOL ULSIIN BAATRUUD...Ted nariin hols hodolmoroor ta nar onoodor hooltoi bgaa.Barag amand chiny hool halbagadjk ogch bgaa humuus

agiimaa (зочин)

ene yahiin argagui zov sedviig xondojee gej bodoj bna,minii tanidag meddeg ihenh humuust yag iim haramsaltai yavdal tohioldson bsan.minii nz zaluu ch bas so.d surch bgaa gehdee bid 2t iim zuil tohioldohgui bgaasai gej xusch bna onoodor minii bas neg nz tiishee ajillaxaar nisex gej bgaa,bid bitgii yavaach gej xelmeer bgach tedend end uldex saixan shaltgaan ch bas oldku bna uldeed yax ch yum bilee..

damdaa (зочин)

aan ene getsuu getsuu. Gadaadad ger buleeree amidrahaar huuhed mongol bsih bolchood baidag. huuhedee orhiod yabuul etseg eheesee hol baibal huuhed maani barag hun bish boloh bailgui. Tegeed l bodoj bodoj za yahab mongol bolj hezeed bolno l gej bodjiigoom doo. za za uugeer ondorloyo. Tanai blog nadad ih taalagdlaa. thanks.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)