МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Жалгын үзэлтэй хөөрхий монголчууд

Жалгын үзэлтэй хөөрхий монголчууд

Нэгэн цагт монголчуудын дэлхийн тэн хагасыг эзэлж, омог бардам явсан. Галт зэвсэг гарснаас хойш зэрлэг гэгддэг байсан нүүдэлчдийн байлдан дагуулалт үндсэндээ зогссон гэж болно. Учир нь тэд гүүж давхисаар байгаад технологийн хөгжлөөс хоцорчихож л дээ. Дэлхийн талыг эзэлж давхиад байсан монголчууд хоорондоо хагаралдан хаадуудаа ёстой л гамгүй сольж байлаа. Хаан болсон хүн өөрийн жамаар бус голдуу хорлогдож, хуйвалдааны золиос болно. Хаан, жонон хоёр нь мөнхийн зөрчилдөөнтэй. Хаан нь түр эзгүй хойгуур мань жонон өөрийгөө хаанд өргөмжилчихнө. За ингээд нэг тэнгэр дор хаан, жонон хоёр зэрэг оршдоггүйн хуулиар хэн нэг нь үхэх тавиланд унаж байлаа. Ер нь л нүүдэлчин овог аймгууд мөнхийн жалга довын үзэлдээ баригддаг жамтай аж. Хэн нэгэн тэргүүлэх маягтай гараад ирэнгүүт л ар хударгаар нь хорыг сайхан найруулж байгаад нөгөө муугаа хуниад хаячихна. За тэр нэгийгээ нухдаг байдал тэр үедээ л өнгөрөө биз гэж бодъё. Гэтэл өнөөдөр нөгөөх алдартай үзэл маань бүүр боловсронгуйгаар бидний үед уламжлагдан иржээ. Үүний нэг томоохон жишээ нь "Нутгийн зөвлөл" нэртэй бүлэглэл. Нутаг орноо хөгжүүлэх, нутаг газартаа хайртай байлгүй л яахав. Гэхдээ арай хэтэрмээр юм шиг. Хэт нэг талыг барьдаг, бусад нутгийнхан юу ч биш маягийн юм ярьна. Тэгээд л манайх ч тийм анхдагч, манайх ч ийм мундаг гэж ирээд сүрийг бадруулна. Дээрээс нь тэр нутгийн оюутан залуусын холбоо гээд үргэлжилнэ. Уг нь бид нэг л язгуур угсаатай МОНГОЛЧУУД баймаар. Нэгнийгээ дэмжиж, жалга довоороо ялгаралгүй эв нэгдэлтэй байх аваас одоо байгаагаасаа арай л хурдан дээшилмээр санагдаад байх юм. Нэгдэн нягтарч, эвтэй байхдаа дэлхийн талыг эзэлж байсан бол эвгүй байхдаа бусдын дарлалд зовж байсан нь түүхийг маргашгүй үнэн билээ. Энэ нэг хөгийн жалга довны нутгархадаг үзлээсээ хэзээ салах вэ. Монголчууд аа.   
start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Би дээхэн нэг ийм бичлэг бичиж байсан юм. Тэрийгээ энд коммэнт болгоод оруулчихая. Утга санаа нэг тул анд Осторми ойлгоно гэж найнам. Бидэнд эх оронч үзэл байх ёстой. Бид дэлхийн хаана ч Монгол улсынхаа нэрийг өргөж явах нь бидний үүрэг. Харь холын оронд нутаг нэгтэндээ туслаж, дэмжиж, хамтран нийлдэг байх нь зүй ёсны хэрэг. Угаасаа ийм сайхан үзэл баримтлал дэлхийн аль орны иргэнд байдаг биз ээ. Харин бид Монгол улс дотроо манай аймаг, манай сум гэж хуваагдаад байвал тэнэг хэрэг биз дээ. Бүгдээрээ адилхан нэг хэл, нэг эх оронтой Монголчууд. Яахав хуучин цагт бол хүмүүс нутгархаж бие биенээ дэмждэг байсан юм шиг байгаан. Одоо бол энэ зуршил нь аль хэдийн туйлшрал болжээ. За жишээлбэл нэг аймгийн нөхөр дээшээгээ томорсоор байгаад сайд болжээ гэж бодъё. Тэгэнгүүт нөгөө аймгийнх нь хэд нь шууд тэрийгээ нутгийн зөвлөлийн дарга болгочиж байгаам. Тэгээд цаадуул нь нөгөөмуу сайдыгаа хошгируулж өгнө. Нутагтаа ээлтэй, нутгийн хүү нутагтаа юм хийнэ гээл. Хэхэ. Нөгөө хошгирцон баагий нь яахав дээ. Юм хийхээсээ илүү өөрийн яамны агентлаг, албадууд, хэрэгжүүлэгч газруудын удирдах албан тушаалд нутгийнхаа гаруудыг аваачаад суулгачихна. Тэгээд нөгөө хурган дарга нар нь дарга болонгуутаа баахан хүн цомхотгол нэрээр халаад оронд бас л нутгийнхаа хэдэн гаруудыг авчираад албан хаагч, мэрэгжилтэн болгоод оруулчихна. За тэгээд Монголын нийгэм эдийн засгийн нэг салбар тэр чигээрээ нэг аймгийнхан болж байгаам. Гүй яахав зарим хүмүүс нь угаасаа чадалтай сайн хүмүүс байж болох л юм. Гэхдээ хэзээ байтлаа арын хаалганы хүмүүс нэх сүрхий гийгүүлээд байдаг байсын. Арын хаалгаар аймгийнхаа хэдийг чихсэн дарга бол эргээд байр сууриндаа удаан тогтоно шүү дээ. Аргагүй ш дээ. Нутгийн хэдэн дүү нар нь юу гэж ахыгаа түлхэж унагаж байдын. Тийм биз дээ. Тэрхүү үйл ажиллагааг нь Монголчууд “Фракцаа бүрдүүлэх” гээд цомхон хөөрхөн үгээр нэрлэчихэж байгаа юм. Бас сэргэлээн тэгж байгаад. хэхэ За би өөрийн мэдэх зарим нэг жишээг дурдаад өгөхүү. Гаалийнхан, шүүхийнхэний ихэнх нь Говь-Алтай аймгийнхан, ШУА, Боловсролын яамныхан Архангай, Завханыхан, Байгаль орчны салбарт бол Архангай, Хөвсгөлийнхөн, Мэргэжлийн хяналтынхан бол Увсынхан, Барилга, Газрын албадынхан бол Дундговьчууд гээл. Одоо заримыг нь бас сайн санахгүй байна. Мартчиж. Байдал ийм байхад Монгол улс хөгжинөө гээд баталгаатай хэлээд өгөх хүн байна уу. Миний бодлоор Монголын хөгжилд саад болж буй бас зүйл бол энэ “Жалга довоороо хуваагдах үзэл” юм шиг. За ямартай ч “маргааш” болж л таараа. Харин сайн мууг нь хэлж чадахгүй нь харамсалтай. Монгол улсынхаа “маргаашийг” хэлж чаддаг байхаар тийм шударга, гэгээлэг, соёлтой нийгэмд амьдрах юмсан.

Gtulga (зочин)

Тэр Нутгийн зөвлөл гэдэг чинь нөгөө нэг л их найр наадам зохиож хүн амьтан шагнаад байдаг хүнүүс мөн тэй.

itsme (зочин)

Бороо бол бичлэгт бичлэгээр сэтгэгдэл үлдээчкийм байна дөө нээрээ. жалга довны үзэл. мэдкүм даа. хэхэ. улаанбаатар хотын нутгийн зөвлөл гээд нэг байгуулатхуул яадым бол оо. хотынхон бол үнэндээ нутгийн зөвлөл гэдгийг утгыг нэххх сайн ойдгүй байх өө. тэгж нэгдлээ гээд ч яадым бөө мэд. нутаг орноо хөгжүүлж байвал сайн л даа. а гэтэл арай л өөр юм хийдийм шиг байгаан.

uka (зочин)

zaabal hutg.n zoblol ene ter gehgvi namiin hariyallal gej neg ym bna adilhan l ylsiinhaa toloo gej garj ircheed oron nutgiin songuuliar ondoo namiin hvn garbal tosob ni ter toirogtoo barag l baihgvi shahuu iim l bna ter jalga dowiin vzel gedeg um ni bvvrl orgojood bna daa bhgvi boloh bish!!!!

yagtiimee (зочин)

Нэг суман дээр газар авч, үйлдвэр барих юм уу, газар тариалан эрхлэх гээд давхиад очиход Засаг дарга нь ХУ намынх, Газрын албаны дарга нь Ардчилсан намынх. 2 тийшээ хараад суучина да харин ч нэг. Энгийн нүдээр харвал 2 өвгөн, өөр нүдээр харвал 2 нам. Элгийн нь авна шүү.

Амарсайхан (зочин)

Хөөш ээ, зарим нутгийн зөвлөл нь юм хийдэг юм аа. Жишээлбэл миний удирддаг ... аймгийн ... сумын ... багийн ... жалгын нутгийн зөвлөл маш сайн ажиллаж байгаа.

Витаут (зочин)

тэр нутгийн зөвлөл гээч нь юу хийж яадгийг сайн мэдэж авмаарлайна,,,, энэ тэнд хүнүүс Улаанбаатарын нутгийн зөвлөл гэж байгуулуул би орийшүү

baasan (зочин)

mglchuud neeree huurhii sh

3apaa (зочин)

За би бас нэг бичлэгээрээ ая баръяаа... Тал шигээ уужимхан сэтгэлтэй, цагаан цайлган, тусч дайламтгай, эгэл боргил, гүндүүгүй, хэнэггүй, ёс суртахуунгүй, боловсролгүй, бүдүүлэг, залхуу, завхай, заваан, хулгайч дээрэмчин, хутгачин шөвөгчин, шивэртэй, шивтэртэй, хулмастай, алмастай хөдөөний хүн та яах гээд байнаа? Ардчилсан хувьсгал мандан бадарсанаар "Хотруу шилжих хөдөлгөөн" хэмээх үзэгдэлийг "Хотруу шилжих хувьсгал" болон өөрчилсөн нь бидэнд илхэн нүдэнд тодхон. Өмнө нь бараа сураг ч үгүй байсан "Нутгийн зөвлөл" гэх мэт элдэв байгууллагууд борооны дараахь мөөг шиг олшрон амин хувьханы асуудлаа хэлэлцэн ярилцан бөхөөн барилдуулж, морион уралдуулж өрөөл нэгний дор орчихгүйг хичээн зүтгэлдэх юм. Юунд хүргэх гээд нутгархаад байнаа? Хагарал тэмцэл... Түй түй муу бүхэн холуур одог! Улаанбаатарын нутгийн зөвлөл бишээ хотын зөвлөл гэж байгуулаад өрсөлдөнхөн пажигнуулвал яасын? Монголчууд эвтэй байхдаа хүчтэй л гэсийн уул нь. Жорлонгоо л арай нэрээр нь нэрлэчээгүй их хаан маань тархай бутархайг нэгтгэх гэж хөлсөө урсгаж, цусаа гоожуулж байсан бус уу? Нэрийг нь дуудаж цээжээ дэлдэхдээ байгуулсан гавъяаг нь бус зорьсон зорилгыг нь нэгэнтээ боддог уу? Гадаа хүйтэн гэж жигтэйхэн... Такси барьж дулаахан харихаар гараа өргөөд замын хажууд зайрмагтан 30 мянууд цантав. Нэг их олон таксинууд дүүрчээл булаалдаал чихэлддэг байсансан. Одоо халтуурчин нь ч сураггүй. Гэтэл түгжээн дундуур гутгаар эгнээнээс шууд надруу тэмүүлэх нэг эксел сигналдуулан загнуулан баатарлаг гэгч нь тэмцэлдэн ирж урд минь зогсон ХАЙР хүргэв. Гутлын цаанаас үнэртдэг шивэр гэж байдаг л юм байна. Угаасаа халуунд харшилтай гэмээр гүжир бор эр хөлс нь цутгачихсан явж байх нь тэсгим хүйтэнд ер бусын гэмээр. Толиндоо ч харалгүй огцом хаазлан гутгаар эгнээрүү цавчилдан тэмцэлдэв. Хэрүүлч гэж жигтэйхэн эр бололтой. Даанч нөгөөдүүл нь сонсохгүй нь харамсалтай. Орос ах нарын бидэнд өвлүүлсэн "П"-ээс авхуулаад огт сонсож байгаагүй үгнүүдийн цуглуулга. Битүү түгжээнд өөдөөс ирж байгаа машин биднийг царайчлан гэрлээ анивчуулан түгжээ үүсгэнэ. -Оо ах хүү наадхаа оруулчкуй юу! Угаасаа 2уулаа түгжээнд байгаам чинь тэ? хэмээн загнуулхаасаа эмээв. -Оо тэгэж ярикуй муусайн "П"-ууд даварчина! Хөмхийгээ зуун хаазлан зүтгэв. Урд пиг дүүрэн машин... Юу гэсэн үг вээ? Ийм тэнэг, ёс суртахуунгүй байж арай л болохгүйдээ гэж... Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгдээ уул нь. Гэтэл хойноос ирээд хот манайх гэдэг үг л үйлчилдэг бололтой. Авдаг хэдээсээ явсан зайныхаа төлбөрийг өгчихөөд буухын түүс... Тэлвийзээр мэдээ гарч байна. Цагдаагийн мэдээ... Тэр аймгийн тэр сумын харъяат эрхэлсэн ажилгүй тэр тэр тэр бүлэглэн хулгай дээрэм хийж хүн хутгалжээ гэх мэдээнүүд ар араасаа цуварсаар... Битгий хүн гадуурхаад өөрөө хагарал үүсгээд бай гэж үү? Гадуурхсан юм огт алга... Хүн хаана ч амьдралын мөрийг хөөж очиж болно. Гэхдээ тэндээ үйлчилж байгаа ёс зүйн хэм хэмжээ, хууль дүрэмд нийцэн байж гэмээнэ орон зайгаа олж авах бус уу? Хаазлагч этгээд аль нэгэн гадаад оронд очоод тэгэж хэрэлдэн зүтгэх зоригт сэтгэл бий болов уу? Чингисээ яриад зүтгэх гээд үзэг л дээ...

ulemj (зочин)

Улаанбаатар хотын нутагын зөвлөл байгуулахынсааан

AntiDotE (зочин)

хөөх нэг дор гурвыг уншчлаа. 3араагийнх их таалагдлаа дажгүй юм байна. Дахин дахин уншмаар юм байна гсн :D.

Чөтгөр гэж (зочин)

Монгол орны нутгын зөвлөл гээд байгуулж үзвэл яадаг бол.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)