МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монгол-Оросын найрамдал мандтугай

Монгол-Оросын найрамдал мандтугай

"Ах дүүгийн ган бат найрамдал мандтугай" гэж бид мөн ч олон жил лоозогносон доо. Тэр ч яахав социализмын үед байсан гэж магадгүй юм. Харин ах дүүгийн найрамдал маань сүүлийн үед илт сэргэж байгаа. Үүний нэг тод жишээ нь Монгол-Оросын цэргийн хамтарсан хээрийн сургууль Эрдэнэт хотод болох гэж байгаа. Саявтар хилээр ихээхэн хэмжээний зэвсэг орж ирсэн сурагтай. Ер нь оросууд Монгол дахь цэрэг болон улстөрийн нөлөөллөө дахин сэргээх гэж ихээхэн чармайж байгаа. Нөгөө талаас гүйцэтгэх засаглалын толгойд ч оросын талыг баримтлагч гарч ирсэн нь ихээхэн нөлөөлж байна. Оросууд ингэж монголд нөлөөллөө тогтоох гэж үзээд байгаа нь хэд хэдэн шалтгаантай байх.

Монгол байгалын баялаг ихтэй. Тэр дундаа нүүрс, уран, мөнгө, зэс, төмрийн баялаг ордуудтай. Байгалын энэ их баялаг нь ирээдүйд стратегийн өндөр ач холбогдолтой нь мэдээж. Хэдийгээр одоохондоо дэлхийн эдийн засаг хямарч, нефть, зэсийн үнэ унаж байгаа ч эргээд сэргэх нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд америкийн нөлөө монголд давамгайлах болсон. Монголын газар нутаг геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Америкийн хэт нөлөөллийг монголд бий болгохгүй байх нь оросын хувьд чухал нь ойлгомжтой. Өнгөц харахад америк монголд нөлөөтэй мэт боловч үнэндээ орос хятад хоёр л зонхилно. Шатах тослох материал, эрчим хүчний талаасаа оросоос шууд хараат. Удахгүй нөгөө олон шатахуун түгээх станц нь баригдана биз. Дараа нь шатахуунаар боомилох ажиллагаа эрчимтэй явагдана. Ер нь энэ бүхний цаана үндэсний тусгаар байдал, эрх ашиг заавал хөндөгддөг.  

Хүнсний болон бусад зарим талаараа хятадаас хамааралтай. Зарим хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр оросын олигархууд монголд үе үе ирдэг. Шууд утгаараа монголд хяналт тогтоох гэж байна гэсэн мэдээллүүд гардаг. Энэ бүхэн үнэний хувьтай л байх. Тэгэхээр оросууд ямар нэгэн байдлаар буцааж нөлөөллөө тогтоохыг төлөө зүтгэж байгаа юм байна. Оросууд хэт нөлөөлөөд ирэхээрээ ямар үр дүнтэй байдгийг өнгөрсөн үеийн түүх бэлхэнээ хэлээд өгнө. Мэдээж шууд зайгаа барих нь тэнэг л дээ. Гэхдээ бас айхтар наалдаад байх нь ямар байх бол. Хаашдаа л мөнхийн хоёрхон хөрштэй хойно. Аль алинд нь туйлширч наалдахгүй төвийг сахиж явсан нь дээр мэт санагдаад байх юм даа. За ямартай ч "Монгол-Зөвлөлтийн ах дүүгийн найрамдал" дахин мандах юм байлгүй дээ. Үндэсний эрх ашиг, Монгол гал голомт үүрд мандан бадраг.         

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
SUNshine (зочин)

ushdur Tv eer orosiin mgliin hyatadiin erunhii said naryn uulzaltiig haruuljiilee, Bayar darga bas l orchuulagchguigeer shuud l orosoor yariaad bna le, helnii huvid ch erunhiilugch Enhbayar, erunhii said Bayar darga nar haa yavsan gazraa neg bol english neg bol orosoor l yarih yumdaa, mgl heleeree yarival zugeer l sanagdah yum.

ulemj (зочин)

Урд хөрш эвгүйтвэл хойд хөршөө бараадаад, хойд хөрш эвгүйтвэл урд хөршөө бараадаад, энэ хоёр хоёулаа эвгүйтвэл АНУ бараадаад сайхаан сайхан... Гадааад харилцаа гэж

ulemj (зочин)

САНШАЙНД Ухаантай хүн шүү. Би санал нэг байнааа. Эхнээсээ Монголын ерөнхийлөгчүүд гадаадаар яриад жишиг тогтчихвол би яахы хэлгүйгээрээ ерөнхийлөгч болсон хойноо онигоо болох нь байна ш д тэээ гсн

stormy (зочин)

Уг нь төрийн өндөрлөгүүд ямар ч тохиолдолд ямар нэгэн арга хэмжээн дннр заавал эх хэлээрээ ярьдаг байх ёстой л доо. Манайхан л худлаа далдаганаад нэг их мундаг гадаад хэлтэй хүн болох гэж солиордог байхгүй юу. Мөн ч утгагүй юм даа.

3apaa (зочин)

Дорой буурай байж ханалааштээ. Одоо өсөж өндийх цаг боллоо гэж нэг бус удаа үглэсэн дээ. Даанч нохой хуцахын адил ч хүлээж авахгүй мантуунууд шүү.

my gazar (зочин)

Хааш нь ч харуулсан хоёрхон хөрштэй улс. Яавал ч яах улсууд.

монгол хүү (зочин)

Орос Хятад 2-ын аль нь монголыг монголоор нь үлдээх вэ гэвэл Орос үлдээнэ. Хятад бол уусгаж дуусгана. Аль улсыг түших вэ гэвэл би орос гэнэ яагаад гэвэл монголоороо үлдмээр байна.

tsogkhuu (зочин)

Oilgomjtoi shd ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)