МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Коммунистууд та нар монгол эхийн нулимсанд цадах болоогүй юу

Монголын коммунист шүүх хэдэн долоо хоног дараалан хаалттай голдуу шүүх хурал хийж олон арван залуусыг торны цаана шидэж байна. Одоо сүүлдээ эхчүүдийнх нь уйлах эрхийг хүртэл хасах бололтой юм шиг. Монголын эхчүүд хэдэн үеэрээ нулимсандаа хутгалдаж, шар махтайгаа хатах юм бол. МАХН-ын чөтгөрийн цагаан байшин шатсаны төлөөсөнд эхчүүд нулимсандаа урсаж байгааг ард түмэн нүдээрээ харж байгаа. 30-аад оны дунд үед, бүр тодруулбал 1937 оны улстөрийн хэлмэгдүүлэлтийн үед мянга мянган эхчүүдийн нулимс үерлэж байсныг түүх мартаагүй.

Хайртай хань, халамжит эцгээ, удам залгах хүүгээ коммунистуудын гарт алдаж байсан хар жилүүд энэ удаа бараг давтагдаж байна. Сэхээтний төөрөгдөл нэртэй хэлмэгдүүлэх үйл ажиллагаанд Монголын сор болсон охид хөвгүүд өртсөн. Тэдхий араас мөн л эхчүүд, ээжүүдийн нулимс хамгийн ихээр урссан билээ. Манайд үргэлжилж байгаа шүүх хурлууд дээр эхчүүд хүүхдээ өмөөрч хамгаалсан янз бүрийн л үг хэлж байгаа. Энэ бүхнийг буруутгах ямар ч үндэсгүй.

Ухамсарт хүн битгий хэл араатанд өөрийн үр зулзагаа гэсэн зөн совин байдаг. Үүний адилаар л эхчүүд, эхнэрүүд үр хүүхдээ, нөхөр ханиа өмгөөлж хамгаалсан үг хэлж байгаа. Нэг чулуу шидсэн, зарим нэг нь цагаан байшингийн дотор шатаж байсан дэлгэцийг хайрн юм гээд гаргасныхаа төлөө долоон жилийн ял авч байгаа нь дэндүү хүндэдсэн ял мэт. Гэтэл бүхэл бүтэн банкийг хоосруулах шахуу болсон хүн хэдхээн жилийн ял авч байгаа. Үнэн, шудрага явдал гэж үү. Бид ардчилсан, хүмүүнлэг иргэний нийгэмд амьдарч байгаа билээ. Монгол ээжүүдийн гашуун нулимс Туул голоос ч илүүтэйгээр хайлан урсаж байна. Коммунистууд та нар монгол ээжүүдийн нулимсанд цадах болоогүй байгаа гэж үү...

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Тэр олон 18тай хүүхэдүүд шоронгоос гараад юу хийх вэ????????????? Шорон тэдэнд юу сургах вэ???????????????????? Пи юмаа

БОРОО (зочин)

ёстой нээрээ уур хүрчлээ. ёстой наад чинь пи... юмаа.

itsme (зочин)

цаана чинь эрүүлжүүлэхэд орсон хүнийг дөрвүүлээ нийлж зодож, тамалж алчихаад байхад 3-ынх нь хэргийг хэрэгсэхгүй болгоод 1-д нь 5-хан жилийн ял өгч байна. тэд хүний хуруунуудыг нь хугалж, духы нь цөмөлж, багалзууры нь шахаж, нүднийх нь ухархайд гараа хийж, хавиргы нь хугалж, биед нь бүтэн газар нэг ч үлдээлгүйгээр "би үхлээшдээ, амь авраач" гэж орилж байхад нь алсан хүмүүс дээ. тэгэхэд ердөө хоёр удаа байшин луу чулуу шидсэн 16 настай хүүхэд 7 жилийн ял авч байнна Монголд хууль ийм л байна.

Гутармаар нийгэм (зочин)

Үнэхээр муухай, 1937 онд яг ийм байсан байх даа. Зоригтой монголоо гэсэн сэтгэлтэй шүүгч ганц ч гэсэн гарч ирээд би ийм муухай хүний үнэргүй шийдвэрийг энэ залуусаас сая дахин идэж сүйтгэсэн адгийн шааруудын даалгавраар гаргаж чадахгүй ээ, бүгдийг цагаатгалаа гэж яагаад болохгүй гэж? Зүй нь ийм байдал уруу турхирсан, монголын төрөөр тоглосон СЕХ гишүүд л яллагдаж байх естой биш үү?

batja (зочин)

huuli bol guuli bolson sh de.mongold mungutu hun l yamarch ylnaas multarch chadna.ternees borchuudiin huuheduud bol unsend haysan shalz l gesen ug.zaluusa bid l mongol ornoo oorchloh estoi shu.ene baidlaara 10 jiliin daraa mongol gedeg uls bdg ugui ch medegdehgui uusaj alga bolno gedgiig sanatugai.tsaana chini hydad jiriin humuus l mongol 2010 gehed l manai 1 heseg bolno gj yarij bn.getel deeguure ted yu ch hiideg yum bilee.unuudur mongoliin baylag ter chigeeree garch duusah ni bn sh de.haramsaad ch barahgui ni.

mandakh (зочин)

mongoliin shuuh togtoltsoond oorchlolt oruulah tsag ni bolson. bas ulstoriin tsusiig selbeh ch tsag ni bson. eruuljuulehed uhsen bohiig alsan tsagdaa nart huuli heterhii zoolon handsan. tsagdaagiin ner toriig ulandaa gishgesen ter nowshuudiig zuilchleliinhen daguu shiitgeh yostoi bsiin. harin .....

БОРОО (зочин)

Итзмигийн хэлдэг үнэн. Тэр өмөөрч хамгаалаад байгаа цагдаа нарын чинь бодит дүр зураг улсын начин талийгаач Ганбаярын хэрэг дээр харагдаж байсан. Харин ч таалийгаач олны танил хүн байсан тулдаа энэ хэрэг сөхөгдсөн. Тэгтэл энгийн маш олон хүний эрх харгис цагдаа нарын гарт зөрчигдсөөр байна шүү дээ. Төрийн нэр барьж өөрийн эрх ашгийг хамгаалагч, хувийн тооцоо бодогч өчүүхэн хүмүүс Монголын цагдаад шургалан орж нэр хүндийг нь унагааж байна.

Эрка (зочин)

ёооё сэтгэл минь өвдөж байна муусайн новшнууд чинь хүн биш адгуус болцон юм байна. Тэд нарт хүн өрөвдөх сэтгэл гэж алга ёстой муусайн пи нар

БОРОО (зочин)

Цагдаагийн ёсзүй чанга байж ард түмэндээ хэв журам гэж юу байдгийн үлгэр дуурайл байх ёстой. Аравдугаар ангиа олигтойхон ч төгсчөөгүй архичин, хулигаан байсан хүүхдүүд эргээд цагдаа болчихсон явж байдаг. Ийм хүмүүсээр хамгаалуулдаг нэр зүүж байгаа энгийн ард түмэн бид гутармаар. Сэргийлэн хамгаалагч маань цагдан хянагч болж хувирсан байна шүү дээ.

Pearle Deppsu (зочин)

нийх том том пээдгэр цээжнүүд зүгээр цаадуул чинь. яагаав дээр Хүнсний 1-н хажууд байдаг ТҮЦ-ийг нэг машин мөргөөд 2 хүн алчихаад байхад маргааш өглөө нь юу ч болоогүй юм шиг цэвэрлэчихсэн байсан даа. Тэр мөргөсөн гар нэг том гарын танил байсан бололтойм шиг байсан. Тэгтэл нийслэлийн өнгө төрхийг тодорхойлдог тэр хотын яг төвд байгаа хэдэн давхар байшинг нураагаад ахиад босгочих хугацаа аль кэзээний өнгөрчихөөд байхад бид л шатаалгасан, бид л хохирсон гэсэн шиг тэтгэврийн хэдэн хөгшчүүлд өрөвдүүлэх гээд л байлгаал байхын. би бүүр гайхаал байдын. ядаж байхад өглөө болгон ажил руугаа явахдаа тэр байрны хажуугаар автуустай өнгөрдгийг ч хэлэх үү. тэгээд нэг шог юм нь F**K OFF ХуНам гэсэн бичгийг нь арилгачихсан байгаам хаха. байраа байлгаж байгаам бол тэр бичгийг нь ч гэсэн байлгаж л байхгүй дээ тээ

Эрка (зочин)

Бороогийн хэлж байгаа үнэн шүү.

suren (зочин)

harin tiin bid nar chin hetsuud lee sh d

Mongoliin_xvv (зочин)

ta nariin xelj yarij bui bvxentei chini vnexeer sanal niilj bna.bvgdeeree ingeed l yariaad bichilchseer bgaad bx uu??1 zvil boddoo xerwee ter temtseld 10 mynagan xvn bish 100 myangan xvn bsan bol yamar vr dvnd xvrex bsan bol???bid onoog boltol zvgeer 1 1 ree nysluulaad bna shvvdee.yaagaad ednii esreg bvr xvchtei shiidemgii temtsej boloxgvi gej...ta bid chini saixan amidrax erxtei xvmvvs shvvdee!!!oorchilj temtsex xvmvvs ni ta bid sanal bodloo soliltsox xvn bwal xolbogdooroi! modun_shaniu@yahoo.com minii id

Gtulga (зочин)

Болдог юм болдгоороо л болж байна. Гэхдээ хэтэрхий удаан сунжирж байна. Яавал энэ бүхнийг хурдан дуусгах вэ?

Зочин (зочин)

Mongoliin buh salbart iim zavaan baigaashd.Huuhed turuhud emch suvilagch nar mungu ugsun hund ni arai deer uilchildeg,uguuguig ni hyalaij ch harahgui zagnaad hayachdag.Buruu taria hiicheed shaltgaan heleed bi yahiin geed zogsch baidag.Uchnuun olon nylah huuhduud uurdiin emgegtei bolj bainashdee.

Зочин (зочин)

Монгол ч энэ тал дээр толгой цохиж байгаа юм байна даа

oyunaa (зочин)

ene neeree arai hetersen uym bolood bna aa. Arai ch dee boliosoi ... heleh ch muu ug oldohgui uym

mendee (зочин)

ZUGEER SH DEE HU. TSAGDAA NARIIG HETERHII TEGEJ MUULJ HEREGGUI BAIHAA. NELEEN OLON ERGUULIIN TSAGDAA NAR TANIDAG. YUR NI ZUGEER L HUURHUN AASHTAI SH DEE. YUR NI TEGEED TSAGDAA GEDEG BOL AMAR AJIL BISH SHUU DEEEEEEE. GANTS NEG DAVARSAN NOVSHNUUD TSAGDAA HUVTSAS UMSSUN NER HUNDIIG NI UNAGAAD BAIGAA BOLOHOOS BISH TSAGDAA NAR CHIN ADILHAN AMIDRAH GEJ YADAJ YAVAA L ZALUUS SHUU DEE

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)