МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ардчилалгүй бол тусгаар тогтнолгүй

Ардчилалгүй бол тусгаар тогтнолгүй

Монгол Улсын ардчилал арван найман настай. Хүн ам нь хоёр сая 500 мянга. 250 мянган иргэн нь гадаад оронд харлах нь харлаад, цагаачлах нь цагаачлаад гараад явчихсан. Төр засаг нь авилгад автсан. Нийслэл хот нь утаандаа, хогондоо дийлдчихсэн. Зам нь нэлдээ сайхан түгжээтэй. За ингээд дурдаад байвал сайн гээд сайшаагаад байх зүйлээр тун маруухан. Гайгүй авууштай нь ардчилсан нийгэмтэй гэж байгаа.

Харин өнөөдөр ардчилал нь яг хаана байгаа вэ гэдэг нь туйлаас бүрхэг. Ардчилсан сонгууль нэртэй сонгуульдаа авилгаар баяжсан хэсэг нөхөд өрсөлдөх нэрээр санал луйвардана. Сонгуульд зарцуулсан мөнгөө буцаад авилгын замаар л олж авна. Мэдээж эрхэм гишүүн болж чадвал шүү дээ. Төрийн толгойд байгаа эрх мэдэлтнүүд үндсэндээ хуучин социалист системийн үр хөврөл. Ардчилсан нэртэй боловч коммунист орон шиг болчихсон.

Монгол шиг жижиг оронд уг нь ардчилал л хамгийн үнэтэй зүйл юм. Дэлхийн нэг хүйтэн жалганд үлдсэн хоёр сая 500 мянган хүнд ардчилал л хэрэгтэй. Уртаашаа өргөөшөө хоёрхон том нүрэнтэй хил залган оршдог манай орны хувьд үндэсний тусгаар байдлаа хамгаалах, эх орондоо эзэн хүн шиг байхад мөнөөх ардчилал л чухал. Сонгуульгүй бол ардчилалгүй. Ардчилалгүй бол тусгаар тогтнолгүй билээ. Ийм л учраас бид ардчилалыг хамгаалж байх хэрэгтэй юм.   

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Org (зочин)

Ардчилал бидний хүсэлд бий. Бидэнд хүслээ биелүүлэх тууштай зориг харин алга. одоохондоо.

ulemj (зочин)

Ардчилал мандтугай

ohinoo (зочин)

ardchilal sontvgiei ha ha ha ha ha

ssainnaa (зочин)

зөв зөв...

Зочин (зочин)

АРДЧИЛАЛ МАНДТУГАЙ

3apaa (зочин)

Наад үгсийг чинь арай олон хүнд хүргэх хэрэгтэй бус уу?

Амарсайхан (зочин)

Яах вэ? Бүгдээрээ нийлээд төрийн эргэлт хийх үү? Генералууд дунд танил ихтэй хүн байна уу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)